𝗿𝗼𝘀𝗲𝘀 𝗲́𝗽𝗶𝗻𝗲𝘂𝘀𝗲𝘀. myg

96 12 8
                                    

Хайр яг л сарнай шиг өргөстэй, сарнай шиг үзэсгэлэнтэй. Өргөст хатгууртай гэдгийг нь мэдсээр байж үзэсгэлэнд нь татагдаад өөрсдийгөө гэмтээдэг.

Энэ чинь л хайр.

-

"Зайл гэж байна!"

Үзэмж төгс саранд залбирч, өргөст сарнайд хатгуулсан юм сан. Өргөл барьц болоод ч хамаагүй чамайг л сонгосон байтал.. сонгогдох гэдэг өөр бололтой.

Сонголтод чинь багтаагүйд өөрийгөө хараан зогсох би хэтэрхий өрөвдөлтэй санагдахгүй байна гэж үү?

Атгах гар үгүй, итгэх нэгэн үгүй. Тэр хүртэл явсан байхад одоо чамаас хагацах гэж үү?

Яг одоо би ертөнц гэгчийн хамгаас ядуу нь болоод хувирчихлаа. Үгүй ээ, анхнаас л юу ч үгүй байсан гэдгээ ухаарч нэг харсан нь л энэ юм байна.

Энэ хүйтэн амьдралд бүү ганцааранг минь үлдээгээч дээ.. гуйж байна.

-

IN THE PAST

"Үнэхээр.. тэр л биш бол үгүй гэж үү?"

"Тиймээ тийм чи зөв ойлгосон. Би зөвхөн Ким Тэхёнд л хайртай. Өөр хэн ч биш. Хэнээр ч орлогдошгүй тэр л хүн. Чи юунд нь ч хүрэхгүй, хүрэх ч үгүй болохоор хурдхан зайлж үз!"

Юуг ч үл тоон үсээ хаялсаар цааш эргэн, тэрнээс нэлээн хол тасран алхан тэнэгийг нь гайхан амандаа үглэж байтал,

"Тэр юу ч үгүй новшийн яг юунд нь болдог юм бэ Пак Арым-! Чамайг гэх сэтгэл хүний урамд түй ч байхгүй шүү дээ!

Хүнийг зовоох л шидтэй тэрний яг юунд..!"

Цаад гудамжинд сонсогдтол орилох нэгэн лүү алахад бэлэн байдалтай харан заналын үг шидэхдээ даанч тэрний тэр их сэтгэлийг нь ойлгоогүй байсан юм.

Би Тэхёныг гэдэг шиг тэрний намайг гэх сэтгэлийг ухаарахад би хэтэрхий тэнэг байсан. Тиймдээ ч хэтэрхий ухаангүй зүйлс хэлчихсэн юм.

"Үхлээ эрээгүй л бол амаа татаж яваарай.
Мин Юнги."

IN THE PAST | END

-

Хорин давхар барилгаас унан амиа алдсан залуугийн мэдээг өчүүхэн төдий ч илэрхийлэлгүй сонсчхоод "Хайрт минь." хэмээн эрхлэн нялхарч, хэн нэгэнтэй ярилцах түүнийгээ харахад зүрхээ алдах шиг л болсон.

【 o n e s h o t s 】Where stories live. Discover now