𝘆𝗼𝘂 𝗮𝗻𝗱 𝗶. kth

110 12 4
                                    

Тамд очвол жаргана гэх бодролд хүргэсэн үнэ цэний өчүүхэн ч хэлтэрхийгүй миний амьдрал. Хар ажил хийн амь зогоох нэгэн бол Ким Ханна би.

Сургуульд сурч үзээгүй ч эрх мэдэлд нүд нь сохорсон хүмүүсээс хавь илүү хүнлэг хүн бол Ким Ханна би. Өөрийгөө дөвийлгөсөн сонсогдож байна уу? Уучлаарай, бодит байдал нь энэ л байна.

-

Хэдэн зуун удаа очсон танил танхим, танил царайнууд. Одоо л үгүй бол намайг зүгээр алаад булшилчих.

"Яасан эцэж цуцашгүй хүн бэ та."

"Алив хурдан дуусгацгаая.."

Ээжийнхээ нэрийг цэвэрлэхийн тулд эцсээ хүртэл тулах болно. Баримт нотолгоо цөм бий надад! Түүнээс ч их юм алга.

Харин ганц халтар хэдэн цаас л үгүй.

Хэрэлдэж маргалдсан ч үгээгүй ядуу гуйлгачин миний үг юу ч болохгүй байгаад өөртөө, өөдөөс ширмэн царай гаргаад сууж байгаа нөхдүүдэд үнэн голоосоо хорсож уурынхаа заалтуудыг дээд цэгтээ хүргэн сууна.

"Миний ээж амиа хорлох хүн биш! Яасан ч биш! Аллага гээд байна-!"

"Ким Ханна, аль хэдийн арван нэгэн жил өнгөрч. Хөөхн хэлэлцэх хугацаа нь ч дууслаа, энэ хэргийг хаах цаг болсон. Ингээд байвал чиний л амьдрал дордоно."

"Үүнээс илүү дордож болдог юм уу? Аан, та нар шиг бузар булхайнууд байгаа цагт над шиг хүмүүсийн зовлон дуусахгүй л дээ тийм биз.

Бүгдээрээ зайл! Шүүгч нэрийг гутаасан новшнууд!"

"Ингэлээ гээд ээж чинь булшнаасаа босоод ирэхгүй. Уг хэргийг энэ хүрээд хэрэгсгүй болгон бүр мөсөн хааж байна."

Голд нь суун эвшээх нөхөр урьд насандаа надад алуулчихсан байх. Алхаар толгой руугаа цохиулаад ч юм уу.

"Намайг үхэхээс нааш! Чи наад алхаа хэдэн ч удаа цохисон үнэн ил болох л болно. Та нар бүгд тонил. Түй!"

Суудлаасаа өндийн урдхан талд суух тэдэн рүү гүйж очин, хараал идсэн хар алхыг нь газар луу шидэн саатуулагчид чирүүлж гарахаасаа өмнө байж болох бүх хараалыг хамгийн чангаар урсгасаар гарч явлаа.

-

Ха-ха арай намхан уу? Гэхдээ яахав хэдэн ясыг минь хугалж дөнгөх байлгүй дээ.

【 o n e s h o t s 】Where stories live. Discover now