𝘄𝗲𝗱𝗱𝗶𝗻𝗴 𝗱𝗮𝘆. jjk

93 13 4
                                    

Тэр минь үзэсгэлэнтэй байна. Үргэлж байдаг шигээ, үнэхээр үзэсгэлэнтэй байна.

Сарыг өмнөө сөхрүүлэхээр хэтэрхий үзэсгэлэнтэй байна. Энэ хуримын даашинзтайгаа хэнээс ч илүү үзэсгэлэнтэй байна.

IN THE PAST

Бид сүй тавьсан. Урт нарийхан хуруунд нь хайрынхаа бэлгэдэл болгож бөгж зүүлгэсэн.

Үргэлж минийх бай хэмээн тэмдэг тавьсан.

"Жонгүг-аа."

Майханаасаа нэг зузаахан цамц олоод баясал дүүрэн байх түүн лүгээ хар хурдаараа гүйлээ.

"Даарчихна шүү дээ, тийм сайхан байна уу?"

"Далай хараагүй удсаныг ч хэлэх үү хэтэрхий жаргалтай байна."

Худлаа гомдсон царайлан хошуугаа унжуулаад хоёр гараа энгэртээ зөрүүлчхээд "Аан далай л сайхан байсан байх нь ээ. Надтай сүй тавьсан нь ч огт хамаагүй, далай л чухал. Тиймээ тийм чиний зөв."

Том томоор дүрдээ орон алхахад тэр ч араас минь хөл доороо ус цацруулсаар хамаг хурдаараа намайг гүйцэн ирж нуруунаас минь зүүгдлээ.

"Далайтай ч хардахаар чамд хайртай тэнэг болохоор миний л хажууд бай мэдэв үү?"

"Ойлгосон эрхмээ, харин та тантай гэрлэх шалтгаан болсон миний хайртай, миний өмч болох инээмсэглэлээ нэг харуулчихгүй юу?"

-

"Аа харамсалтай юмаа зугаалгынхаа эхний үдэш үзэсгэлэнтэй нь аргагүй гэрэлтэх одод хармаар байсан юм сан. Энд байгаад ч нэмэргүй бололтой. Бүр ганц ч од байдаггүй шүү."

Зуршлаараа унжуулсан уруул дээр нь хурдхан шиг хөнгөхөн үнсчхээд хацрыг нь чимхэн инээд алдлаа.

"Надад лав гоё байна. Хажууд минь хамгийн тод гэрэлтэх хамгийн хөөрхөн од байна."

Хацар нь улайсаж доошоо харан инээж байснаа гэнэт хувиралгүй болсноо,

"Хөөе Жон Жонгүг. Чи надаас өөр хүний дэргэд ингэж инээгээд үзээрэй. Чиний инээмсэглэл чинийх ч биш зөвхөн минийх мэдэв үү? Минийх!"

Чи ч ялгаагүй Ким Мисү.
Чи бүхэлдээ зөвхөн минийх.

-

【 o n e s h o t s 】Where stories live. Discover now