𝘀𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹 𝗼𝗻𝗲. sana

97 13 3
                                    

"I just wanted to hide
Didn't wanna face the world
As if everything has lost meaning
As if I have lost meaning
I just sat there still

Then you appeared before me
With a warm smile, you held out your hand
Everything's alright
From nobody to somebody
I become a very special me

-Feel Special''

Магадгүй миний хамгийн хайртай дуу байх.

Яг л би юм шиг. Үг нь тэр чигтээ би юм шиг.
Өгүүлэмж нь тэр чигтээ би юм шиг.
Яг л өөрийгөө аялгуу болгоод сонсож байгаа юм шиг. Тийм л мэдрэмжийг энэ дуунаас би авдаг.

Ухаанаа баларттал хэн нэгэнд сэтгэлээ нээж урдах аюулаасаа ухрах боломжгүй болчихсон үедээ анзаардаг. Шархалчихсан байдаг.

Үргэлж.

Нэг л мэдэхэд анигдашгүй сорив зүрхэнд минь суусан байдаг.

Сэтгэл гэгч зүйлээ чандлан, цоожтой авдарт хийвч нэг л мэдэхэд тэртээ алсад тэнэчихсэн явж байх юм.

Үзэн ядаж байна. Яагаад ийм гэнэн юм бэ?
Үгүй ээ.. Гэнэн байсан юм бэ?

Гэхдээ чи намайг аварсан.
Ёроолгүй нүх хүү авралгүйгээр хөл алдахын зэрэгцээ тусламж эрсэн хоолойг минь чи л ганцхан сонсож чадсан.

Хэрэгтэй нэгэн гэдгийг минь ойлгуулж амьдрал гэх дэвтэр дээр аюулгүй онцгой дурсамжийг минь хуваалцан бичилцэж эхэлсэн..

"Оройн арван есөн цагаас шүү."

Тэрний минь хоолой чихэнд минь цуурайтсаар цуурайтсаар.

-

"Чи явж байлдаа. Би хувцсаа ч солиогүй байна."

"Хүлээж байхад болно."

"Ингээд хажууд хүн байгаад байхаар чинь аймар эвгүй байдаг шд. Мэдэх үү?"

"Мэдсэнгүй."

"Одоо тэгвэл мэддэг болчихлоо. За гар гар."

Энэ аварга биетэй хүнийг хамаг хүчээ шавхан байж гэрээсээ гаргалаа. Бурхан минь гэж.
Тэгж л их санаа нь зовдог юм бол цагаа жоохон эрт товлоход л болох байсан шдээ гэж уурлах аядахыг хичээсэн ч би яаж чадах билээдээ би чинь түүнд хайртай.

Очих хүртэл минь нууц байх тэр л болзоонд зүрх минь сандарч хайртай залуудаа хамгийн сайхнаараа харагдахыг хичээнэ.
Би тэрний хувьд ямар ч төрхтэй байсан надад дурлах байсан гэсэн. Гэсэн ч би яаж түүнд муу муухай талаа харуулах юм бэ?

【 o n e s h o t s 】Where stories live. Discover now