05.

199 39 2
                                    

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

                      ▫️▫️▫️

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

▫️▫️▫️

Бусдаасаа арай өмнө ирсэн Тэхён, Жонгүг хоёр хоорондоо хааяа нэг ярилцан хоёул утсаа оролдсоор сууна.
"Чи энэ зун юу хийх гэж байна" Тэхён түүнээс ийн асуув.
"Зүгээр хөгжилдөнө л гэж бодож байгаа" хэмээн хэлээд тэр инээв. Тэхён түүний инээхийг хараад л дагаж инээнэ.
Төд удалгүй студид Намжүүн, Согжин хоёр орж ирэхэд тэд мэнд мэдэлцэцгээв.

"Долоо хоногийн дараа болох зуны анхны фестивальд оролцохыг урьсан, бас тэрнээс тав хоногийн дараа ахиад нэг фестиваль байгаа" хэмээн бүгд бүрдсэний дараа Намжүүн ам нээв.
"Энэ зун ч хөгжилтэй байх нь ээ" Жонсугийг ийн хэлэхэд бүгд түүнтэй санал нийлэн инээлдэнэ.
Тэхён анх удаа том тайзан дээр олон хүний урд гарна гэхээс догдлон басхүү сандарч эхлэв.

Бэлтгэл эхлэх цаг болоход бүгд өөрсдийн байрандаа очиж зогсон эхэлцгээв.
Тэднийг харан суух Намжүүны хувьд амралтын өдрүүдээ өөртөө бас хамтлагтаа зарцуулж эхэлсэн нь их ажлын дундаас авах хамгийн сайн амралт байлаа.

Бэлтгэл дууссаны дараа бүгд завтай байсан учир тойрон янз бүрийн юмс ярьсаар сууцгаана.
Намжүүн "Жонсуг яагаад цагийн аждаасаа гарчихсан юм?" гэж асуухад Жонсуг "Тэндхийн менежертэй ёстой таарч тохирох ч үгүй юм байна лээ гэв. Энэ хооронд байн байн бие биерүүгээ ширтэн инээсээр суух хоёрыг анзааран бие биерүүгээ харц шидэлцэх Юнги Согжин хоёрт юм анзаарах ч сөхөө байсангүй.
"Манай нэг найз энд ирж үзье гээд, тэгээд маргаашийн бэлтгэл дээр аваад ирж болох уу?" Тэхён эелдэгээр асуухад хэн ч эсэргүүцсэнгүй дуртай яа зөвшөөрцгөөв.
Хэсэг ярьж сууцгаасны дараа бүгд хамтдаа гаран өөр өөрсдийн явах зүг рүүгээ салан явцгаав. Жонсуг найзынх руугаа явчихсан учир Тэхён Жонгүг хоёр хоёулахнаа явна. Зуны эхэн сар болохоор гадаа дулаахан байх ч Тэхёны гар одоо ч хүйтэн байх аж.
Тэхён гар нь байнга хүйтэн байдагт дургүй байсан ч, хүйтэн гартай биш байсан бол Жонгүг дулаацуулж өгөхгүй байсан байхдаа гэж бодон хүйтэн гарандаа баярлах шиг.

Тэхён Жонгүгийн хүзүүгээр гараа ороон чангаар тэврэв. Жонгүг түүний бэлхүүсээр гараа ороон тэврэхдээ хүзүүнд нь шигдэн зөвхөн Тэхёнаас л олдох тэр үнэрийг уушиглана.
Жонгүг Тэхёны хоёр хацраас нь барин духан дээр нь зөөлхөн үнсээд "Ор доо" гэхэд Тэхён түүнээс салж ядсаар салах ёс хийн оров.

Анхны үнсэлт, хайртай хүндээ үнсүүлэх ийм байдаг байх нь ээ.
Хайртай хүндээ үнсүүлсэн анхны үнсэлт.

A/n
Дүрүүдийн маань Instagram ууд ойр ойрхон шинчлэгдээд явж байгаа шүү!🤍

FʟɪᴄᴋᴇʀTempat cerita menjadi hidup. Temukan sekarang