01.

536 56 3
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                        ▫️▫️▫️  "Танилц! Хамтлагийн шинэ гишүүн Ким Тэхён" хамтлагийн менежер гэгдэх залуу ингэж хэлэхэд түүний хажууд зогсох цэнхэр өнгийн үстэй залуу бөхийн "Сайн байцгаана уу, Ким Тэхён гэдэг дуулна бас акустик гитар тоглоно" хэ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                        ▫️▫️▫️
  "Танилц! Хамтлагийн шинэ гишүүн Ким Тэхён" хамтлагийн менежер гэгдэх залуу ингэж хэлэхэд түүний хажууд зогсох цэнхэр өнгийн үстэй залуу бөхийн "Сайн байцгаана уу, Ким Тэхён гэдэг дуулна бас акустик гитар тоглоно" хэмээв.
  "Энэ тэгэхээр чиний яриад байсан сахиусан тэнгэр шиг хоолойтой залуу байх нь ээ. Танилцахад таатай байна Ким Согжин гэдэг, хамтлагийн басс гитарчин бас туслах хоолой" гэж өргөн мөртэй, нил ягаан үстэй залуу хэлэв. Харин Тэхён хариуд нь инээмсэглэн түүнд бөхийх аж.
  Орж ирснээс нь хойш утсаараа оролдож суусан хар үстэй залуу "Мин Юнги, төгөлдөр хуур тоголдог" гэж хальт өөрийгөө танилцуулчихаад буцан утас руугаа харлаа.
Тэхён түүнийг тийм ч эелдэг биш бололтой гэж бодоод амжив.
Түрүүнээс хойш бөмбөрнийхөө ард суух залуу түүн рүү томоор инээмсэглэн "Жон Жонсуг, бөмбөрчин" гэлээ.
  "Жонгүг хааччихаваа, Жонсугаа?" гэж Юнги түүнд хандаж хэлэхэд "Мэдэхгүй ээ, удахгүй очлоо л гэсэн шд" хэмээн хариулав.
Жонсуг гэх залуу үнэхээр эрч хүчтэй, нийтэч залуу бололтой хэмээн Тэхён дүгнээд амжлаа.
  Согжин "Ёстой нээрээ дандаа хоцрох юм аа, эцэст нь нэг юм дуучинтай болж байхад хүртэл хоцроод ёстой сонин юм аа" гэж бараг л үглэх шахам хэлэх нь Тэхёныг инээмсэглэхэд хүргэх аж.
Төд удалгүй тэдний хүлээгээд байсан залуу бололтой урт буржгар хөх өнгийн үстэй залуу орж ирэв.
  "Юу вэ, та хоёр чинь яг адилхан юм байна шд" Тэхён гайхсаар урд нь зогсох усны дусал мэт хоёр залуу руу ээлжилж харсаар хэллээ.
  "Би энэ шиг муухай ааштай биш шд ууг нь" Жонсугийг ийн хэлэхэд Жонгүг түүнийг зөөлөн зохиод "Би ч гэсэн чам шиг ийм тэнэг биш" гэснээ Тэхён руу харан "Бид хоёр нэг эсийн ихрүүд болохоор л би энэ тэнэгтэй адилхан байгаа юм".
  "За за тэр ч яахав, Жон Жонгүг гэдэг электрон гитар тоглодог" гэж хэнэггүйхэн нэг хэлчихээд гитараа цүнхнээсээ гаргаж ирэв.

A/n
За сайн байцгаана уу. Ахиад нэг бичвэр нийтэлчихлээ.
Ёр нь хөнгөн romance төрлийн богино бичвэр байгаа🤍

FʟɪᴄᴋᴇʀWhere stories live. Discover now