04.

232 50 5
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                        ▫️▫️▫️"Та хоёр яагаад хамт ирж байгаа юм? Сургуулиуд чинь өөр зүгт биз дээ?" хэмээн студийн үүдэнд зогсож байсан Юнги хамт ирэх Жонгүг, Тэхён хоёроос хачин харц шидэлсээр асуув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                        ▫️▫️▫️
"Та хоёр яагаад хамт ирж байгаа юм? Сургуулиуд чинь өөр зүгт биз дээ?" хэмээн студийн үүдэнд зогсож байсан Юнги хамт ирэх Жонгүг, Тэхён хоёроос хачин харц шидэлсээр асуув.
"Жонгүг намайг ирж авсан юм аа"
Тэхёныг ийн хариу хэлэхэд Юнги инээн "Ууг нь чи Жонгүгийг очиж авах ёстой юм биш шүү, ахлах сургуулийн хүүхдээр авахуулаад л" гэж тоглоом хийсээр орох аж. Харин Тэхён хажууд нь муухай царайлсаар алхах Жонгүг руу байдгаараа инээсээр алхана.
Студи руу ороход Жонсуг, Согжин хоёр аль хэдийнээ ирчихсэн сууцгааж байв.
  "Өнөөдөр Намжүүн ирнэ гэсэн" хэмээн Согжинийг хэлэхэд Тэхён "Намайг урьсан хамтлагийн менежер залуу юу?" гэв. Хариуд зүгээр л Согжин толгойгоо дохив. "Тэр залуу тийм завгүй юм уу? Анх танилцуулсан өдрөөс хойш ерөөсөө харагдаагүй юм байна"
Согжин "Тэнэг юм шиг харагддаг ч үнэндээ их ухаантай болохоор нилээн том газар ажилд орсон гэсээн" гэчихээд өөртөө л сонсогдохоор хэмжээний аяархнаар "Гэхдээ л тэнэг бас хөлдүү" хэмээгээд тэр нэг хүндээр санаа алдав.
Намжүүн бэлтгэлийн дундуур чимээгүйхэн орж ирчихээд тэднийг ажиглан суув.
Тэднийг тоглож дуусахад Намжүүн "Бэтлгэлээ багасгавал яасан юм? Зун хүртэл тоглолт болох газар байхгүй бас бүгдийн чинь хичээл дуусах дөхөж байгаа болохоор" гэв.
"Багасгавал яаж багасгах юм?" Жонгүгийн ийн асуухад Намжүүн "Долоо хоногтоо гурван удаа биш нэг удаа ч юм уу, ялангуяа Жонгүг Жонсуг хоёр төгсөх анги бас Жонсуг давхар ажил хийгээд их ядарсан харагдаж байна" хэмээн хариулав. Бүгд л ачаалал ихтэй ядарч байгаа тул дор дорноо хурдан зөвшөөрцгөөв.
Жонсуг ханын цагруу хальт харчихаад ажилтай гэдгээ хэлээд яарсаар гараад явав. Харин бусад нь маргааш амралтын өдөр гэсэн шиг аажуухан хөдөлсөөр нэг нэгээрээ гарж явна. Харин сүүлд Жонгүг, Тэхён, Жин, Намжүүн нар үлдэхэд Жонгүг Тэхёныг байдгаар нь яаруулсаар тэр хоёрыг студид үлдээх аж.
"Яагаад яаруулаад байгаа юм бэ?" Тэхён гарсан даруйдаа түүнээс ийн асуув.
"Тэр хоёрыг хоёулахнаа ярилцаасай л гэсэндээ" хэмээгээд байдгаараа амьсгаадчихсан өвдгөө тулаад зогсох Тэхёныг харан өхөөрдөх мэт инээв.
Тэхён юу ярилцах ёстой гээд байгааг нь ойлгоогүй ч дуугүй л түүн рүү гараа сунгах Жонгүгийн гарнаас атгав.
Хоёулахнаа явахдаа үргэлж гарыг нь дулаацуулж өгнө гээд хөтлөөд халаасандаа хийдэгт нь тэр их дуртай. Харин гарыг нь дулаацуулж өгөх нэгэн нь Жонгүг гэдэгт нь тэр бүр ч их дуртай.

❤️

FʟɪᴄᴋᴇʀWhere stories live. Discover now