𝟏𝟖 | 𝐃𝐞𝐬𝐩𝐚𝐢𝐫

186 26 6
                                    

Тэнгэр баганадсан өндөр барилгын хамгийн дээд давхарт байрлах мухрын өрөөнд Жонгүгийн аав өрөөг дүүргэх цонхоор гадаах орчныг ширтсээр зогсохдоо түүний хойно шүдээ янгинатал зуун аавынхаа хийх үйлдэл бүрийг ажигласаар зогсох Жонгүгд хандан "Би ахиж олон хэлэхгүй Жонгүг. Америк яв, тэгээд хүссэнээ хийж амьдар. Хэрэв үгүй гэвэл Аннад..." хэмээн үгээ дуусгаж амжаагүй байхад нь Анна гэх нэрийг сонссон дариудаа Жонгүг хөмсгөө байдгаар нь зангидаж янгинатал зуусан шүдээ хавируулсаар "Аннаг л зүгээр орхиод өг. Хүссэнээр чинь явах болохоор хараал идсэн савраа Аннад битгий хүргээрэй" гэх нь тэр.

Жонгүгийн үзэн ядалт дүүрэн харцаар аавынхаа нурууг ширтсээр хэлсэн үгсийн хариуд аав нь түүний зүг бүтэн биеэрээ эргэж хараад "Хэрэв чи сайн байвал тэр охин ч гэсэн сайн байх болно Жонгүг" гэж ялимгүй инээмсэглэл тодруулан хэлэхэд нь Жонгүг хөмхийгөө зуун "Юу гээч, намайг л муу хүн мэт харагдуулах хэрэггүй аав аа" хэмээн зогсолт хийгээд өмсөж явсан өмднийхөө халааснаас хэд гурван зураг гаргаж ирэн газарт шидсэнээ дуусгаж амжаагүй яриагаа үргэлжлүүлэн "Та ч гэсэн яг адилхан биз дээ? Надтай..." гэж нэг хөмсгөө өргөн аавынхаа зүг харсаар хэлэв.

Жонгүгийн аавынхаа зүг шидсэн зургууд газарт унан газраар дүүрэн хөглөрөх үед үргэлж л тайван байдаг түүний аав Жонгүгийн шидсэн зургууд руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэж зангиагаа ялимгүй суллаж үзэгдэх бол харин Жонгүг ааваасаа огтхон ч харц бууруулалгүйгээр ширтсэн хэвээр байхдаа "Тан шиг ерөнхийлөгчтэй энэ улсыг өрөвдөж байна аав аа" гэснээ өрөөг орхиод гарч явахыг аав нь харсаар хоцрох аж.

БНСУ-ын 19дэх ерөнхийлөгч Жон Жонгүгийн эцэг Жон Жүнсог.

Өвлийн манантай жихүүн өдөр дутуу нээсэн цонхны завсраар хүйтэн салхи өршөөлгүйгээр гэрт орж ирэх бол цонхны дэргэд нимгэн улаан цамцтай хүү даараагүй гэлтэй гэрийнхээ урд талын зам руу нүдээ ширгэтэл ширтэж байх үзэгдэв. Хоёр давхар байшингийн зочны өрөөнд байрлах энэхүү цонхоор хэр удаан ингэж ширтсэнийг мэдэхгүй ч даарч байна гэж хэлээгүй л болохоос ялимгүй улайж хавдсан хамрых нь үзүүр нь хэр их даарсныг нь хэлээд өгөх шиг болно.

"Жонгүг ханиад хүрэх нь байна" Нэг ч хөдөлгөөн хийлгүй яг л хэн нэгэн ингээд байрлуулчихсан гэлтэй сууж байсан тав орчим настай энэ хүүг түүний ээж бололтой эмэгтэй гар дээрээ төвөггүйхэн шиг өргөөд цонхноос холдуулахад цонхны өмнө цомцойн сууж байсан энэ жаал хүүг Жонгүг гэдгийг мэдэж болохоор.

Le SmeraldoWhere stories live. Discover now