𝟏𝟏 | 𝐌𝐞 𝐚𝐧𝐝 𝐡𝐢𝐦

329 33 5
                                    

Хэн нэгнээр хайрлагдах ямар байдаг вэ гэхээр. Миний амьдрал түүнгүйгээр болоод л байсан хэр нь тэр хүн үгүй болчихоор түүнгүй амьдарч чадахгүй мэт санагдах тийм мэдрэмж. Үргэлж л тэр миний дэргэд байсан мэт...

Харин хүнийг хайрлах ямар вэ гэвэл. Би одоо ч мэдэхгүй. Хэтэрхий ихээр өвдсөн болохоор. Гэхдээ би хайрыг өвдөлт гэж нэрлэмээргүй байна. Жаргалтай үе ч гэсэн байсан болохоор...

Жон Жонгүг гэх хүнтэй учрахаас өмнө би хэн нэгнийг хайрлах бас хайрлагдах нэгэн гэж өөрийгөө боддоггүй байлаа. Гэхдээ түүнтэй учирснаас хойш би үнэхээр түүнээр л хайрлагдах ёстой нэгэн байж гэж өөрийгөө бодсоор ирсэн. Тэр намайг тэгж ихээр л хайрладаг байсан юм. Гэхдээ одоо биш ирээдүйд биш өнгөрсөнд "Байсан".

Жон Жонгүг. Нэр нь хүртэл зүрх догдлуулж гарын минь алгыг хөлөргөдөг байсан үе надад байсан. Харин одоо нэрийнх нь эхний үеийг сонсох төдийд зүрх хөндүүрлэн өвдөж, амьсгал хэдэнтээ давхцан давчидна.

Өөрийнхөөрөө зүтгэж түүнийг л буруутан мэт зүхэхэд надтай л хамт байхын төлөө буруутан болоод үлдсэн ч хамаагүй "Уучлаарай" гэдэг үгийг хэдэнтээ давтан хэлж "Жонгүгаа би чадахгүй нь" гэхэд гараас минь чанга гэгч нь зуураад "Алдахыг хүсэхгүй байна" гээд энгэртээ наагаад тэвэрдэг тэр хүн миний хувьд дулаахан гэхэд дэндүү дулаахан нэгэн байсан юм.

Би түүнийг хэзээ ч намайг хайрлахаа болино гэж бодоогүй. Бүр зүүдэлж ч үзээгүй. Гэхдээ "Энэ хүн надаас хэзээ ч явж чадахгүй дээ" гэсэн бодлоор хайрлаж эхлэхдээ л би алдсан юм. Миний бодол түүнийг өвтгөж байсан. Тэр өвдсөн ч миний төлөө гээд бүхнийг тэвчиж явсаар эцэст нь тэр миний төлөө бууж өгсөн.

"Салах хэрэгтэй" гуйгаад үлдэнэ гэсэн итгэлээр түүнд ингэж хэлэхэд "Намайг уучлаарай. Ахиж чамайг өвтгөхийг хүсэхгүй байна Анна. Больцгооё" түүний үй түмэн бодлынхоо гүнээс санаашран байж хэлсэн үгэнд анх удаа би түүнийг алдахаас үхтлээ айхдаа "Гэхдээ Жонгүгаа би чадахгүй нь бололтой" гэж цөхрөнгөө барсаар түүнээс надтай үлдэхийг гуйсан юм. Өөрөө явуулах сонголтыг хийсэн хэр нь.

"Сүүлчийн удаа, сүүлчийн удаа хичээгээд үзье" Миний уйлсаар хэлсэн үгсийн хариуд хэсэг санаашран суусныхаа эцэст ингэж хэлэхэд нь үнэхээр л түүнийг намайг хэзээ ч орхихгүй юм байна гэсэн бодолдоо улам ихээр итгэж эхэлсэн юм.

Гэхдээ яг энэ үеэс тэр өөр хүн болчихсон.

Над руу харах түүний харц, нэрийг минь аргадсаар дууддаг түүний хоолой, түүний хүрэлт гээд бүх зүйл нь хайрлаж байгаа юм шиг хэр нь хүйтэн болж эхэлсэн. Тэр надаас залхсан. Энэ л бидний төгсгөл...

Le SmeraldoWo Geschichten leben. Entdecke jetzt