Тэрээр гадуур хараал их хэлдэг ч миний хажууд ганцыг л хэлчихвэл амаа алгадаад, уучлалт гуйгаад сүйд болдог сон. Үнэхээр согтсон бас санасан бололтой...

"Гэхдээ Сожин-а, би хичээлээ сайн хийж байгаа. Чи амласан шүү дээ, их сургуульд орвол амралтаараа ирнэ гэж! Тийм болохоор би хичээлээ хийнгээ, өдөр хоногийг тоолсоор л өнгөрөөж байна. Гэхдээ би анх удаагаа л шалгалт өгөх гэж байгаагаа анзаарлаа л даа. Инээдтэй шүү, арван хоёр жил сурчихаад улсын шалгалт, анги дэвших шалгалтыг эс тооцвол анх удаа л чухал шалгалт өгж байгаа юм байна. Гэснээс сүүлд чи сургуулиа төлөөлж нэг тэмцээнд орж тэргүүн байрны эзэн болоод шагналаа гардан авчихаад шууд л намайг ирж тэвэрч байсан сан. Тэр үед хоёулаа муудалцаад арав гаруй хоног огт харьцахгүй байж байгаад би чиний шагнал гардуулах ёслол дээр очоод уучлалт гуйхад чи шагнал авсанаасаа илүү баярлаж байна гэж хэлээд тэвэрсэнээ санаж байна уу ? Тэр үеийг бодсон чинь.... их сайхан байна"

"Тиймээ, санаж байна. Үнэхээр шагнал авсанаасаа илүү их баярласан"

Жонгүг бүр ч эхэр татан уйлж эхлэв. Уйлж эхлэсэн даруйдаа дүрсээ хаасан ч ярьж байхдаа хоолой нь зангираад намайг хариу хэлэхэд чимээгүйхэн мэгшиж эхлэхийг нь би яаж анзаарахгүй байх билээ.

"Зүгээр л хайртай шүү гэдгээ хэлэх гэж залгасан ч тэнэг толгой бүр тэс өөр сэдэв рүү орчих шив ! Өмнө нь чи намайг тэнэг гэж дцудахад би эрс эсэргүүцээд суудаг байснаа бодсон чинь инээд ч хүрэх шиг. Зүгээр нэг худлаа үг ч байгаагүй бололтой. Хайртай шүү Сожин-а. Бяцхан Сожин. Хөөрхөн Сожин. Ухаантай Сожин. Миний Сожин, сайхан амраарай~!"

Би юу хэлэхээ мэдэхгүй хэсэг будилж байгаад түүнд зүгээр л юу ч хамаагүй хэлье гэж шийдээд амаа нэээсэн ч тэрээр надаас ганцхан секунд өрсөн бидний харилцан яриаг ийн бүр мөсөн дуусгаж орхилоо. Тэгээд дээрээс нь шууд утсаа тасласан гээч ! Энэ залуу 9 минут 49 секундын богинохон яриагаараа саяхан л унтахын хүслэн болж байсан намайг бүхэлд нь бодолж автуулж орхих юм. Би нэг бодсон бол хийхгүй л бол санаа амардаггүй төрлийн хүн болохоор одоо Жонгүгийг чин сэтгэлээсээ жаргалтай инээхийг нь харахаас нааш яаж тайван байх юм бэ ?

Ийн бодон хэвтсээр нэг мэдэхэд унтаж, сэрэхдээ бараг л зүүдэлж сэрэх нь холгүй босохдоо санаагаа олоод амжлаа !

Энд өглөөний найман цаг болж байгаа гэхээр тэнд ойролцоогоор оройны арван зургаан цаг болж байгаа гэсэн үг. Тиймээ, энэ л хамгийн боломжит хугацаа...

Бушуу Жонгүг руу залгаад утсаа авахыг нь хүлээлээ. Алив ээ, ав л даа !

"Өө Сожин сэрчихээ юу, би чамайг унтаж байгаа гэж бодсон юм"

"Жонгүг-а. Болзоцгооё"

"Юу ?"

"Утас чинь цэнэгтэй л гэж найдъя даа залуу минь, алив бушуу хувцасла !"

-
A/N Араас нь шууд 36-р хэсэг орж байгаа шүү 😉

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now