Саяхан л чухам догь царайлаад байсан залуу чинь гэнэтхэн огцом сандраад эхлэхийг харан инээдээ барьж дийлсэнгүй. Тэгсэн ч сандран үгээ хольж солин гацах Жонгүгийг харан багахан өхөөрдөөд "Зүгээр дээ. Хоёулаа зүгээр л бусад хосууд шиг энгийн байцгаая. Угаасаа чамтай хамт байх нь л өөрөө онцгой зүйл болохоор хамтдаа хөгжилтэй байхад л болно" гэсээр гарнаас нь хөтлөн бол Жонгүг бага зэрэг ичимхийрсэн бололтой харцаа буруулан уруулаа жимийв.

Ийн бид энгийн, даруу болзоогоо эхлүүлэхээр кино театр явахаар боллоо. Мэдээж бидэнд машин байхгүй болохоор автобусны буудал руу хөтлөлцөн элдэвийг ярин алхан дараа нь автобусандаа суун миний утсаар хамтдаа дуу сонсон огт уйдах завгүй явсаар театртаа ирсэн юм.

Бид хэсэг ямар кино үзэх талаараа ярилцсан ч бидний санал эрс зөрөх ажээ. Жонгүг хайрын кино үзнэ гэх бол би аймшгийн кино үзнэ гэж зөрсөөр... Ийн хэсэг хугацааны мэтгэлцээний дараа мэдээж би ялсан юм. Гэхдээ үнэндээ би зүгээр л Жонгүгийн хэрхэн айхыг нь харахын тулд л аймшгийн кино сонгосон хэрэг л дээ. Өмнө л Хусог хэлэхдээ түүнийг их аймхай гэсэн учраас түүнийг шоглохоор өглөөжингөө төлөвлөсөн минь энэ !

Кино эхлээд талдаа орсон ч Жонгүг огт айсан шинжгүй суух бөгөөд харин ч бүр би өөрөө айгаад эхлэх нь тэр.

"Жонгүг чи айхгүй байна уу ?"

Жонгүг намайг тоосон ч шинжгүй кинондоо бүр орчихсон суух байх ба хальт толгой сэгсрээд буцан дэлгэцэндээ анхаарлаа хандууллаа. Би ч уг нь нээх айдаггүй л дээ, гэхдээ энэ кино үнэхээр аймшигтай байхын дээр бид нэлээн урдуур суусан болохоор ч тэр үү их бодит санагдаад нэг л эвгүй оргиод байв. Арай хийн өөрийгөө тайвшруулж буй би гэнэтийн аймшигтай хэсэгт золтой л орилчихсонгүй нүдээ тас анин цамцнаасаа зууран аажмаар нүдээ нээн харвал Жонгүг гараа урд минь сунгажээ. Багахан эргэлзэх зуураа түүн рүү харвал тэрээр хөмсгөө хальт өргөн инээмсэглэн гараа багахан сэгсрэхэд нь би шууд л гараас нь атгаад авлаа. Түүний том дулаан гар намайг тэр дор нь тайвшруулж бүр жаргалтай нэгэн болгож орхив. Тэрээр гарыг минь атгахын хажуугаар тайвшруулахын тулд зөөлөн илэх аж.

Ийн бидний дараагийн явсан газар бол кафе байсан юм. Бид хоёул bubble tea-нд нугасгүй дуртай юм болохоороо дуртайяа санал нэгдэн кафе орж хэсэг ярилцан суув. Хачирхалтай нь бидний ярих сэдэв хэзээ ч дуусдаггүй, нэг сэдэв дуусахад л дараагийн сэдэв шууд бэлэн байдаг болохоор ёстой л ам чилтэл л ярина шүү дээ.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now