Жонгүг үүнд уурласан юм болов уу ? Гэхдээ энэ үнэхээр тийм сүртэй зүйл гэж үү ? Би дотроо өөрийгөө асуултанд булах зуураа гэнэтхэн өмнөх явдлыг санав. Өмнө нь Жонгүг өнөөх Хэми гэх эмэгтэй найзтайгаа дотно байхад нь яаж бухимдаж байсан минь санаанд ороод үнэхээр л хайртай хүн маань өөр нэгэнтэй дотно байгаад байх сайхан биш гэдгийг эцэст нь өөртөө хүлээн зөвшөөрөв. Тиймээ, би түүнээс уучлалт гуйх хэрэгтэй бололтой...

"Жонгүг-а" Буйдан дээрээ хэвтэх түүнийг зөөлөн дуудахад тэр сэрсэнгүй. Нэлээн уусан нь илт, ойртоход л архины үнэр хамар цоргиох аж. Түүний нэрийг дахин нэг дуудан энэ удаад гарнаас нь барин сэгсрэхэд нүдээ нухласаар над руу харах бөгөөд харчихаад босон шууд л тагт руу оччихов. Би ч араас нь даган очиход тагтан дээрх сандал дээрээ суун тэнгэр рүү юу ч юм харан сууна.

"Архи чинь гарчихсан юм уу ?"

"Би тийм их уугаагүй ээ,  зүгээр ядраад жаахан дуг хийчихэж..."

Ингээд л бидний харилцан яриа дуусчихав. Би юу ярих, юу гэж хэлэх талаараа эргэцүүлэн суух бол түүнийг тэнгэр рүү тэгж нухацтай ширтэн чухам яг юу бодож байгааг нь тааж үл чадна. 

Би нэг гүнзгий амьсгаа авчихаад яриагаа эхлүүллээ. "Жонгүг-а намайг уучлаарай. Би үнэндээ өмнө нь хүнтэй тийм дотно найзалж үзээгүй болохоор залуустай дэндүү сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг байжээ. Гэхдээ чи мэднэ шүү дээ, би тэднийг зүгээр найз л гэж хардаг. Миний хайртай хүн зөвхөн чи за юу ? Би чамайг үнэхээр ингэж эмзэглүүлнэ гэж санасангүй ээ, одооноос үүн дээр анхаарах болохоор буцаад хэвийн харилцаандаа оръё л тэгэх үү ?"

"Сожин-а, би үүнээс болж ингээд байгаа юм биш шүү дээ. Мэдээж чамайг тэднээс багахан харамлах сэтгэл төрдөг нь үнэн, гэхдээ түүнээс болоогүй ээ. Юу гээч.... би яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй юм. Зүгээр л ний нуугүй хэлэхэд би гэмшсэндээ ингээд байгаа юм шүү дээ. Найз охинд минь хэцүү үе тулгарахад би дэргэд нь байж ч чадахгүй байвал ичмээр биз дээ. Надаас болж тэр новшнууд чамайг гэмтээх шахсанд ч бас уур хүрч үхэх нь ! Уучлаарай, үнэхээр уучлаарай Сожин-а"

Түүний үгийг сонсоод бүр гайхах уурлах хоёрын голд гацчихав. Би бүхэл бүтэн долоо хоног түүнд яг юу тохиолдсон талаар бодож өнгөрөөсөн байхад шалтгаан нь ердөө л энэ байж !

"Муу солиотой амьтан бэ яадаг ? Энэ мууг ёстой нэг.... Зүгээр гээд байна, гэмтээгүй болохоор зүгээр гэж байна.
Чамд огт уурлаагүй, гэмших хэрэггүй за юу ? Харин наад дургүй хүрмээр шалтгаан чинь л уур хүргэж байна тэнэг минь ! Чамайг би үнэхээр яах вэ ? Гомдоочихсон юм байх гээд хэчнээн санаа зовсон бил...."

Долоо хоног хадгалсан уур бухимдал бүхнээ түүнд гарган орилж хашгичиж, загнах зуур гэнэт л түүний уруул миний нүүртэй тулаад ирэх нь тэр. Бидний уруулны хооронд ердөө ганцхан миллиметрийн зай л байгаа хэдий ч Жонгүг тэр зайг нөхсөнгүй. Ингэж хэлэх жаахан ичмээр ч би үнэхээр энэ зайг нөхөхийг хүсч байсан юм !

"Архи уучихсан болохоор үнсэхэд жаахан тиймхэн байна. Маргааш нөхөөд зуун удаа үнсэх болохоор ингэж урвайх хэрэггүй дээ"

"Хэн урвайсан гэж ? Амаа татаж үз !"

Тэр намайг шоолон жуумалзсаар мөрнөөс минь тэврэн энгэртээ наах нь тэр. Түүний энгэрт наалдахад зүрхний цохилт нь түргэн бөгөөд их чанга цохилохын хажуугаар түүний "Санасан шүү" гэж шивнэх нь хорвоогийн хамгийн сайхан зохицол шиг санагдана...

-

A/N Happy valentine's day. Гэсэн чинь өнгөрчихсөн байна шд 😹

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now