Fɪғᴛᴇᴇɴ

1.2K 137 26
                                    

2 жилийн дараа

:Сайн явж ирсэн үү? Захирлаа

Хар хувцастай залуу онгоцны буудлаас гарч ирэх залууд бөхийн мэндлэхэд залуу толгой дохих аж.

Тэд машиндаа сууцгаан тэндээс хөдлөв.

--

7 хоногийн дараа

: өнөөдөр шинэ ерөнхий захирал ирж байгаа гэсэн

# хөөе хөөе ороод ирлээ

Байрлагийн үүдээр орж ирэх залуу бүсгүй хоёр эрхэмсэг бөгөөд төгс харагдах аж.

Ажилчид эгнэж зогсон тэдэнд бөхийн ёслох нь тэднээс дээд албан тушаалтайг илтгэнэ.

Эмэгтэй залууг сугадсан чигтээ түүний чихэнд ойртон: Хөл өвдөж байна

Хэмээн хэлэхэд залуу: Ойлголоо миний өрөө рүү явцгаая.

Эмэгтэй ч толгой дохин явж байхдаа ажилчдын дунд байх хүмүүсийг хараад тэдгээр хүмүүсийн урд очоод зогсчхов.

Эмэгтэй жуумалзан: Эндхийн ажилчид байх нь ээ? Арван минутын дараа захирлынхаа өрөөнд ирж уулзаарай та хэд.

Хэмээн хэсэг хүмүүс рүү заан хэлээд инээмсэглэн буцан залуугийн хажууд очин зогсов.

Эмэгтэйн төгс байдлыг харсан бүсгүйчүүд шивнэлдэн атаархлын харцаар түүнийг харна.

Тэднийг холоос ажин зогссон хоёр бүсгүйн нэг: Том группын эзэгтэй хүн ч өөр юм аа. Оцойх газар нь оцойж төвийх газар нь төвийдөг л юм байна.

найз нь ойлгоогүй бололтой: Юу?

Эмэгтэй нүдээ эргэлдүүлэн: Тэрний цээжийг хар өөрийнхийгөө хар. Тэрний арыг хар өөрийнхийгөө хар.

Хэмээн хэлээд явахад үлдсэн бүсгүй хэсэг зогсож байгаад ойлгосон бололтой хоолойгоо засаад: Хуурамч байх

Хэмээн кофе гаа уун өөр тийш явав.

--

Ерөнхий захирал хэмээн хаалган дээрээ өлгөөтэй байх өрөөний урд эмэгтэй залуу хоёр ирэн дотогш орцгоов.

Эмэгтэй буйдан дээр суун: Жүүн

Намжүүн: мм?

Эмэгтэй: Найрын бичгээ дуудчих

Намжүүн толгой дохин найрын бичгээ өрөөнд орж ирэхийг хэлэв.

Эмэгтэй найрын бичигт нь хандан: Мөстэй кофе аваад ир

Найрын бичиг нь толгой дохин өрөөнөөс нь гарав.

Намжүүн: Хэжин чи чинь мөстэй кофе уудаггүй биз дээ?

| Second Husband | حيث تعيش القصص. اكتشف الآن