𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

62.1K 6.8K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34 (special)
35
36
37
38
39
40

07

1.6K 182 3
By _Merily_

Эцэст нь өчигдөр түүнтэй уулзсанаас хойш би шөнөжин унтаж чадаагүй юм. Түүний царайг яаж харах, хараад юу гэж хэлэх зэргийг бодож суусаар байтал хэдийнээ үүр цайсан байлаа. Хөлөө зөөж ядан боссоор шүд амаа угаан, ээжийн бэлдэж өгсөн өглөөний цайг уучихаад гарахаар зэхэв. Шөнө унтахгүй байхаар цаанаасаа бие сулраад ажлын бүтээмж муудчихдагийг мэдсээр байж шөнөжин утгагүй зүйлс бодож нойргүй хоносондоо духаа алгадана.

Лифтенд явах зуураа гутлаа үдчихээд нуухаа аван эвшээсээр орцны хаалгаар гартал үүдэнд нэг танил царай харагдаад явчихав. Новш гэж, Жон Жонгүг чи наанаа юугаа хийж байгаа юм бэ ?

"Өглөөний мэнд Сожин, чамайг хүлээж байлаа"

"Аан өглөөний мэнд"

Бантсандаа түүний нүүр рүү ч харж чадахгүй хариу хэлэх бол тэр гэнэт инээд алдах нь тэр.

"Ингэхэд Сожин, шөнөжин унтаагүй юм уу ? Сая их л нойрмог эвшээж байх шиг байсан"

Эхний өдрөөсөө л ийм тэнэг эхлэх юм гэж үү? Галзуурах нь ээ !

~~~
Тэр өнөөдрийн талд миний аймшигтай том эвшээлтийг ярьж шоолсон юм. Бид үнэхээр үерхэж байгаа бил үү гэж хүртэл бодсон шүү ! Гэтэл их завсарлагааны дараагаас намайг хичээл орж байхад хүртэл шоолоод тайван суулгахгүй байсан хүн гэнэт л дуугаа хураан, намайг үл тоож эхэлсэн юм. Энэ бол түүний надад уурлаж байгаагаа харуулж буй дохио. Тэр ч үнэхээр ядаргаатай зантай хүн шүү ! Чухам юу болсон болоод уурласан юм бол гэж бодсоор хичээлдээ ч сайн анхаарч чадахгүй байсаар цагийг өнгөрөөж байлаа.

"За даалгавраа хийгээрэй хүүхдүүдээ, тарж болно"
Аз болж хичээл ч тарж надаас холдохын тулд 1р салаа руу явж суусан Жонгүг дээр очихоос ч өмнө тэр түрүүлэн гарч одов. Би ч хувцас, цүнхээ шүүрсээр араас нь гүйн гарлаа.

"Хөөе Жонгүг, Жонгүг-а"

Түүнийг араас алхсан ч гүйцэх шинжгүй ээ. Урт хөлөөрөө ядаж байхад яасан ч хурдан алхдаг юм ! Аргагүй эрхэнд түүний урд гүйн очоод замыг нь гараа алдлан таглалаа.

"Жонгүг, чи чинь яачихаад байгаа юм бэ?"

Жонгүг гэнэт л доошоо хараад хошуугаа унжуулаад зогсчихов.

"Алив надад хэл л дээ, хэлэхгүй бол би явлаа шүү !"

"З.за тэр нөгөө.... Жин надад нэг зүйл хэлсэн юм л даа. Би үнэхээр ийм зүйл ярьж байгаадаа ичиж байна л даа"

Түүнийг дараагийн үгийг хүлээсээр сүүлдээ бараг л тэвчээр барагдахын алдад тэр ам нээв.

"Жин та хоёр үнэхээр үнсэлцсэн юм уу?"
Нүүр нь байдгаараа улайсан Жонгүг ичсэндээ хамгийн чангаараа ийн асуух нь тэр. Эргэн тойрны хүмүүс гайхан харах бол Жонгүг доош харсан чигтээ биеэ чангалан зогсох аж. Энэ тэнэг ч юм шиг, эсвэл тэнэг биш ч юм шиг хүнийг үнэхээр яах ёстой вэ ?

"За үгүй дээ үгүй ! Тэр тэнэг чамд тийм утгагүй зүйлс хэлээ юу ? Мөн таарч дээ, тэрний утгагүй үгийг сонсоод чи саяжингаа уурлаад байсан юм уу ? Ёстой солиотой юм"

Тэр нүдээ томруулан намайг хэсэг ширтэж байснаа өнөөх эгдүүтэй туулайн шүдээ гаргасаар над руу томоос том мишээх нь тэр. Тэр үргэлж л сэтгэл татам байх юм..

"Яв аа, би одоо ингээд орчихъё"

"Үгүй ээ, би гэрт чинь оруулаад өгье"

"За хэрэггүй ээ, яг энэ урд байхад чамд төвөг удмааргүй байна зүгээр яв"

"Ингээд явчихвал би шөнөжин чамд санаа зовоод унтаж ч чадахгүй шүү дээ"

"Больж үз Жон Жонгүг. Ямар гээч кинондоо тоглоод байгаа юм ! Бүр бүр арзайчихлаа, чимээгүй царайлчихаад яасан нялуун золиг вэ ? Гадуур тэнэлгүй шууд хариарай, би түрүүлээд орлоо"

Хэсэг ор доо, яв даа гэж маягласаар сүүлдээ бие арзайсаар түүнд ийн хэлчихээд орц руугаа орлоо. Түүний ард мэдрэмжгүй гэдэг нь гэж бувтнах сонсогдсон ч мэдээгүй дүр эсгэсээр улаа бутрах хацраа дарна.

"Хөөх чи чинь яагаад ингэтлээ улайчихаа вэ ? Даараа юу ? Үгүй ээ хацар чинь хав халуун л байх юм, халуураа юу ?"

Ээж орж ирсэн дариуд санаа зовон асуух бол би бантсандаа түүний үгийг үгүйсгэсээр бушуу ээжээс зугтан өрөөндөө орж ирлээ.

From Bunny 🐰
Гэртээ орсон уу ? ❤

Тиймээ орсон, харин чи ? Гэртээ харьсан биз дээ ?

Тиймээ, за одоо унт даа. Гайхалтай ухаалаг толгойгоо сайн амрааж аваарай хадагтай >~<

Чи ч бас сайхан амраарай, тоглоом тоглолгүй шууд унтаарай !

Зааа ❤

Түүний явуулсан зүрхийг харах төдийд өөрийн эрхгүй инээмсэглэнэ...

Continue Reading

You'll Also Like

98.6K 641 5
{Contains Smut and Mature themes} •New and improved from my last short story book • Pretty much just.. -Sirius -Remus -Severus some Marauders Era, so...
10.2K 1.8K 32
პატარა გამოგონილი ისტორია იასამნისფერ მელაკუდაზე 😈😈😈
583 133 13
سەرەتا پێموابوو کە گاڵتەیە بەڵام ئەوە زۆر ترسناکبوو ؟؟؟:ئایخوایە بۆیە هەرگیز ناخۆمەوە ؟؟؟:بوێری بکە و ئەمجارە دەستم لێبدە ؟؟؟:من هەر چاوەڕێی ئەوەم لە...
1.2M 108K 41
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...