Call me teacher. Completed

بواسطة KeikoChun

57.3K 5.8K 484

Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24 المزيد

1. Тэр
3. Ууртай багш
4.Ёс суртахуун
5. Шийтгэл
6.Дурлал
7. Түүний бодол
8. Хүлээ
9.Мэдрэмж
10. Үерхэцгээе
11.+Дур+
12. Гайхамшиг
13. Болзоо
14. Чин сэтгэл
15.Ажлаа эсвэл намайг
16. Хаягдчихаж
17. Ярилцъя
18. Ээж
19. Тогооч хүргэн
20. Шинэ багш
21. Бохир тоглоом
22. Хичээл тарах болно
23. Тав тух
24. Сүй тавь
25. Эвлүүлдэг тоглоом
26. Эмэгтэй хүн
27. Салцгаая
28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
29. Төгсгөл бас эхлэл
|30| Эхлэл

2. Анх удаа

2.5K 248 12
بواسطة KeikoChun

Сэвшээ салхи.

Модны навчис аль хэдийнээ үзүүрээсээ шарлаж эхэлсэн байлаа. Чихэвчинд намуухан хөгжим аялан түүний хэмнэлд тааруулан тайван алхална.

Эхний цаг ямар хичээл орох билээ? Ямар хичээлүүд орох билээ? Бусдын адил ийн бодсонгүй. Гагцхүү ганцхан удаа уулзахдаа зүрх сэтгэлийг минь булиглуулж орхисон тэр эрхмийн тухай л бодол болж байсан юм.

Хичээл эхлээгүй байхад тарах тухай бодож, өмнө нь харих тухай бодолгүй цаг нөхцөөдөг байсан бол өнөөдөр аль болох хурдан л гэртээ харихыг хүснэ. Аль эсвэл зөвхөн түүнтэй үүрд гэртээ хоригдохыг хүсэж байсан ч байж магадгүй юм.

Сэрүүн салхи хацар энгэсгийг минь хүчтэй гэгч нь цохин салхилахад би ухаан орох шиг болов. Гэрлэн дохион дээр аль хэдийн ирсэн байлаа. Магадгүй намрын салхи намайг бүтэшгүй мөрөөдлөөсөө хагацахгүй бол дугуйны нөхөөс болно гэдгийг илтгэж байх шиг.

Өөрийгөө шоолох мэт урууландаа жижигхэн инээмсэглэл тодруулан замаар гарлаа. Сургууль ойртсоныг илтгэх мэт ойр хавиар хоёр, гурваараа алхах хүүхдүүд элбэг байв.

__________________

Хичээл эхлээд удсан атал цаг огтхон ч явахгүй мэт санагдан тарчилна. Ахлах ангийн сурагч охидод бол сургуулиа дөнгөж төгссөн эрэгтэй багш нар сонин байдаг бол надад огтхон ч тийм биш байлаа.

Сүүлийн цаг түүхийн хичээл. Сургуулиа төгссөн шинэхэн багш Ким Жунин. Халуухан, бүр хэтэрхий халуухан. Ангийн аальгүй охид аль хэдийн сээтэн хаяад эхэлсэн хэдий ч тэр халгаасангүй. Түүний энэ зан Ду Кёнсү гэх хүнийг санагдуулж байлаа. Хүйтэн хөндий хэдий ч өөртөө уусгах мэт. Гэвч түүний халуухан байдлыг ажигласан хэдий ч огт татагдсангүй нь хачирхалтай.

Миний сэтгэл зүрх аль хэдийн зүс мэдэх тэр залууд алдарсан гэдэг нь өөрт минь мэдрэгдэж байв. Ким Жунин багшийн хувьд анхны удаа орж байгаа анги учир хичээлээр шахахыг оролдсонгүй. Хэдий охидод ханд өгөхгүй хэдий ч асуусан асуулт бүрт нь хариулт өгж байлаа. Гэвч ямар ч ойлгомжгүй, бөөрөнхий хариулт.

Ангидаа тэр бүү хэл сургуульдаа алдартай сээтэгнүүр охин дараагийн байгаараа Ким Жунин багшийг сонгосон бололтой асуулт болгоноороо түүнийг өдөж бас багагүй уурлуулж байлаа. Арван зургаахан настай хэдий ч бидний үеийнхэн хэтэрхий зах замбараагүй байгааг сээтэгнүүр Усон болон бузар бодол ургуулан бодож явдаг надаас харж болно.

"Багшаа та бид нараас нээх их насны ялгаа байхгүй бололтой. Ярилцах хэрэгтэй хүн байхгүй бол таниас тусламж гуйж болох болов уу?" Усон түүнд ийн хэлэхдээ гарыг нь илж байсан юм. Түүхийн багшийн хөмсөг зангирч гарыг нь эвтэйхэн түлхэхийг хараад надад их л хөгжилтэй санагдав.

"Яагаад би Усон шиг аашилж болохгүй гэж?" би ийн бодон бодож буй бодолдоо улам хөөрөн инээмсэглэсэн юм. Хичээл тарах цагийг тэсэн ядан хүлээж буй би завсарлагааны хонх дуугарав уу үгүй юу ангиас гаран гүйлээ. Ангид гайхширан үлдсэн ангийнхан болон Ким Жунин багшийн харц ч тэр юу ч надад хамаагүй санагдан гэрлүүгээ гүйж байсан юм.

______________________________

Гэрээ өмнө нь хэзээ ч цэвэрлэж үзээгүй би анх удаагаа хөлсөө гартал цэвэрлэх нь тэр. Яахав ээж мөнгөтэй учир долоо хоног болгон цэвэрлэгээ дууддаг болохоор тэр биз. Гэхдээ яагаад ч юм түүнд анхны сэтгэгдэлээрээ сайн охин болж харагдах гэсэн тэнэг бодол л биз.

Хөлсөндөө баригдсандаа түүртэн хурдхан шиг бүлээн шүршүүрт орлоо. Түүний ирэх цаг дөхөж байгаа учир уснаас хурдан гэгч нь гарч үсээ хатаан өөртөө байх хамгийн даруухан, эмэгтэйлэг хувцсыг сонгон өмслөө.

Хаалганы хонх доод давхарт дуулдах нь түүнийг ирсэн гэдгийг батлах шиг боллоо. Шувуудын жиргээ шиг хонх гурван удаа дуугаран чимээгүй боллоо. Хэтэрхий соёлтой юм. Өрөөнөөсөө гарахын өмнө өөрийн хамгийн их хайрладаг үнэртэй ус болох "PLAYBOY SEXY"г өрөөгөөрөө нэг цацаж орхичхоод доош гүйсээр булаа.

Тэр миний чангаар дэвслэн гүйж ирэх дууг сонссон бололтой хаалганы гадна тайван гэгч нь зогсож байлаа. "Сайн байна уу багшаа" түүнд бараг л ерөн градус бөхийн мэндэллээ. Харин тэр урьдын адил хүйтэн харцаар харан толгойгоо дохин хажуугаар минь зөрөн орлоо.

Тэр их яаруу хүн бололтой. Аль эсвэл надаас гадна өөр хүүхдүүдэд ч бас хичээллэдэг байж болох юм. Шатны зүг алхахад нь түүнийг өрөөнд минь орж шууд хичээлээ эхлэх гэж байгаа нь эрс шийдэмгий харцнаас нь илт.

"Та ядаж цай уу лдаа" түүнд хэлчхээд цай аягалан зогсоход тэрээр байсан байрандаа зогсонгоо надруу харах бөгөөд харц тулгарахад асар их догдлох хэдий ч яг л ханаруу харж байгаа мэт өөдөөс ямар ч хувирал гаргасангүй. Уулзаад ганцхан хонож байгаа хэдий ч түүний энэ харцыг үзэн ядаж, өөгүй төгс царайнаас нь арчиж хаяхыг хүснэ.

"Тэгье ээ" тэр харцаа надаас салган аягалах цайны минь зүг харан нааш алхалаа. Өөртөө итгэлтэй бас бардам. Түүний алхаа гишгээ хүртэл түүнийг илэрхийлж байгаа нь намайг өмнөө бараг сөхрүүлэх шиг болсон юм.

Байнга чахран дуугардаг сандлыг маань хүртэл хойш татахдаа ямар ч дуу гаргаагүй нь ихэд сонин байх хэдий ч дурласандаа солиорч дээ гэж өөрийгөө шоолоход хүргэсэн юм. Ду Кёнсү гэгч эрхэм аягатай цайг дээш өргөн зүрхэн уруулныхаа зүг авч ирэхдээ уусангүй. Харин ихэд чухалчлан үнэртэнэ. Дээд уруул нь аяганд хааяа хааяахан шүргэх нь миний хорхойг хүргэн "энэ аяганы оронд би байсан бол ямар сайхан бэ?" гэж бодон шүүрс алдан суухад тэр цайнаас балгалаа. Энэ яг л удаашруулсан дүрс бичлэг шиг байсан юм.

Аягаа ширээн дээр зөөлхөн тавин хээг нь илэнгээ "чамайг байнга ингэж хараад байх юм бол би цоороод алга болчих нь шүү дээ" тэр надруу ганц удаа ч хараагүй хэрнээ өөрийг нь эрээ цээргүй ширтэх надад хандан ийн хэлсэн юм.

"Анх удаа" би амандаа ийнхүү шивнэхэд тэр надруу их зантай харцаараа харан "юу?" гэж лавлан асуухад золтой л хэлээ залгичихсангүй. Сандарсандаа "Анх удаа гэрт эрэгтэй хүн орж ирээд. Бас ангийнхаа банди нараас өөр эр хүн тулж хараагүй болохоор" гэж хэлэн халуу дүүгэх хацартаа хоёр алгаа наахад тэр инээвхийлснээ "Тэгвэл хичээлээ хийгээд боловсролтой болоод бардам гэгч нь эр хүнтэй уулзаарай" гэж хэлэн гар цүнхээ барьсаар үл тоосон харцаар хальт харсан болчихоод дээш өгсөөд өгөв.

______________
За манайхаан энэ чинь зохиол шүү дээ. Бодит амьдрал дээр гэрээ цэвэрлэдэггүй жаргачихсан амьтан гэж хаана ч байхав😂

Та бүгдээс хүсэх зүйл бол уншаад зохиолчдоо урам өгөхийн тулд войт дарж өөрт төрсөн сэтгэгдлээ бичих юм шүү дээ❤️ Та нарын дарсан нэг ширхэг войт ямар ч хамаагүй сэтгэгдэл (зохиолтой холбоотой л бол) цааш улам хичээх урам зоригийг минь бадраадаг юм шүү дээ☺️

Войт&Сэтгэгдэл&FOLLOW

I love bigloffee's❤️

واصل القراءة

ستعجبك أيضاً

227K 24K 32
Гол дүр: Chanyeol Төрөл: адал явдал
6.7K 561 8
" Намайг дуудаач гүнж минь?! " " Тэхён~аа " " Тиймээ. Миний охины хоолой үнэхээр үзэсгэлэнтэй юм. " Badboy × Goodgirl
681K 52.8K 35
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
Maple Ridge بواسطة Shifa

غموض / الإثارة

20.2K 1K 59
After losing her mom in a tragic accident, Fiona finds herself heading to one of the most prestigious schools with a low acceptance rate. But as tim...