12. Гайхамшиг

2.3K 201 5
                                    

Анхны цас. Өвөл аль хэдийн иржээ.

Өвөл бол гайхамшгуудад итгэж эхэлдэг, жилийн гайхалтай үе юм. Цасан хатан дэлхий дээр бууж, эргэн тойронд байгаа бүхэн үлгэртэй адил байх нь харц булаам. Гэрийнхээ дулаан, тохь тухыг хайрлан хэвтэхдээ өчигдөр болж өнгөрсөн үйл явдлыг бодох үед зүрх минь хурдан цохилж нүүрэнд минь инээмсэглэл тодорно.

Догдлол дүүрэн хэвтэхэд сэрүүлэг чангаар дуугарлаа. Өнгөрсөн хугацаанд хичээлээсээ өмнө сэрж байсан удаагүй.

Анхны цас болон анх удаа сэрүүлэгнээсээ эрт сэрсэн өдөр. Нойр минь үнэхээр сэргэг байх агаад бүлээн шүршүүрт орчихоод дулаахан ноосон цамц өмсөн өглөөний цайгаа уулаа.

Ойрд ээжтэй маргалдах багассан ч харилцаа сайжирсан гэж хэлэхэд хэцүүхэн.

"Хичээл чинь хэр байна?" ээж урьдын адил нүдний шилнийхээ дээгүүр харан асууна.

"Муугүй" урдаа байх аягатай цайгаа балгахдаа ийн хариулахад тэр өнөөх л дасал болсноороо хөмсөг зангидан өөдөөс харна.

"Гэрийн багш авчихаад сайжирсан зүйл байхгүй хэрэг үү? Ийм байвал Ду багштай..." яриаг нь таслахдаа дуугаа өндөрсгөснөө ч мэдсэнгүй.

"Ду багш хангалттай сайн заадаг. Намайг ёс суртахууны доголдолтой гэсэн учраас эхний ээлжинд биеэ авч явах тал дээр зааж байгаа" бараг нэг амьсгаагаар хэлсэнд ээж зүгээр л толгой дохив.

Гадаа хөвсгөр цас дарсан байх хэдий ч үнэхээр дулаахан байлаа. Чихэвчээ зүүн зам даган алхахдаа дороо үсрэх шахам гүйж буйгаа анзаарсан юм. Тэгсэн хэдий ч өөрийгөө тэр чигт нь орхин одоо мэдэрч буй мэдрэмждээ дурлахаар шийдсэн юм.

Ангийн хүүхдүүд энд тэндгүй шуугилдаж, охидууд нэг буланд суугаад хов ярина. Энэ ангид бусдаас тасран суух хоёрхон охин л байсан юм. Би бас Усон.

Түүнийг хараад алмайрч орхилоо. Тод өнгийн үс, хурц нүүрний будалт, богино банзал бас задгай хувцаслалт. Энэ бүхэн түүнээс замхран одож.

~|Oh Song's P.O.V|~

Дэлхий эргэдгээрээ эргэсээр, цаг явдгаараа явсаар.

Гэвч энэ хэдэн хоногт амьдрал минь орвонгоороо эргэсэн гэж хэлж болно.

Хичээлүүдээ эхнээс нь судлаж, өөрийнхөө хүсдэг зүйлсээ хийх надад хязгааргүй их аз жаргалыг авчирсан.

Өмнө нь өмсдөг байсан хувцсаа өмсөх гэсэн ч чадахгүй. Яагаад гэдгийг ойлгохгүй байгаа нь хачин.

Зөвхөн ганцхан хүний үгээр амьдрал минь тэр чигтээ өөрчлөгдөж буй нь намайг гайхшруулах хэдий ч түүний хэлсэн үгс бүр аавын зэмлэл, ээжийн сургамжийг надад амтлуулсан юм.

Түүнтэй таарах болгонд биед нь хүрэх, хурьцал хийх хүсэл мэдрэгддэг байсан бол одоо зүгээр л бишрэн харна. Магадгүй бурхан болсон ээж минь намайг алдаж эндэхвий гэж айхдаа тэнгэрийн орны хамгийн шилдэг сахиусан тэнгэр Ким Жуниныг надруу илгээсэн байх.

"Сайн байна уу багшаа?" түүний өрөөрүү орох үед тэр компьютер лүүгээ ширтэн суух ба намайг харчхаад дээш өндийн "Өө Усон аа. Цаг болчихсон хэрэг үү?" гэж хэлэн хийж байсан ажлаа орхин өрөөний голд байх ширээнд суулаа.

Би багшаас давтлага аваад нэг их удаагүй ч гэлээ өөрийгөө өмнөхөөсөө хангалттай сайжирсан гэж хэлнэ. Харин чухам шөнө болгон орондоо ороод өмнө нь яг юуны тулд яах гэж зугаа цэнгэл, бэлгийн амьдралд дурлан хөл алдсанаа бодно.

Харин энэ бүхний хариулт нь зөвхөн хэсэгхэн зуурийн тэнэглэл байждээ гэмээр. Хүн бүхэн алддаг. Харин алдаанаасаа суралцах нь л асуудлын гол нь юм шиг.

"Өнөөдөр гадаа үнэхээр гоё байна шүү. Хоёулаа кофе уунгаа сэтгэлзүйн хичээл орвол ямар вэ? Би чиний юу мэдэрдэг гэдгийг мэдвэл чамд туслахад арай дөхөм болох болов уу Усон аа" түүний хэлсэн үг сэтгэл дотроо нууцхан хүсч буй хүсэл байсан юм.

Ямар азаар ийм багштай юм бэ?
______________________

Хэсон хичээлээ тараад сургуулиасаа гарлаа. Гадаа дулаахан байх хэдий ч жиндүү байх нь нимгэн хувцасласан охидуудыг чичрээж байсан юм. Тэр хоёр алгаа хооронд нь үрчихээд халаасандаа хийн сургуулийн хашаанаас гарлаа.

"Багшаа"

Тэр Ду Кёнсүг сургуулийнх нь гадаа хүлээгээд зогсож байна чинээ бодоогүй юм. Түүнийг харах мөчид зүрх нь хайраар дүүрч, уснаас гараад хүчилтөрөгчөө авах мэт мэдрэмж төрүүлнэ.

"Анхны цаснаар анхны болзоогоо хийж болох уу?" түүний инээмсэглэн хэлэх энэ үгэнд зүрх минь хайлчих шахсан юм.

Түүний урд очин зогсоод гарнаас нь сугадахад тэр дулаахан инээмсэглэн "Мартагдашгүй болзоо байх болно. Би амлаж байна Хэсон"

"Энэ гайхамшиг уу? Ду багшаа"

-------

❄️

A/n: Жунин маань үнэхээр сайн багш юмаа. Гэвч энэ өгүүллэг дээрх багш дүртэй Жунин маань "Thirtheen reasons why" гэх өгүүллэгүүдтэй чухал холбоотой шүү.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now