28. Урагшаа алхая. Түүнгүйгээр

1.2K 157 15
                                    

•|Хэсон|•Чи намайг өөрийнхөө хүн гэж хэлдэг байсан тэр богинохон хугацаанд би яг л чиний бүх  ертөнц болчихсон мэтээр өөрийгөө төсөөлдөг байж билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•|Хэсон|•
Чи намайг өөрийнхөө хүн гэж хэлдэг байсан тэр богинохон хугацаанд би яг л чиний бүх  ертөнц болчихсон мэтээр өөрийгөө төсөөлдөг байж билээ. Хүйтэн харц, хөндий байдалд чинь дурлахдаа, анх намайг үнсэхэд мэдэрсэн мэдрэмжээ бодохдоо, албан ёсоор найз охин чинь болохдоо, өөртөө байсан бүхий л нандин зүйлсээ таньд өгөхдөө ийм төгсгөл хүлээнэ гэж зүүдлээ ч үгүй. Гэхдээ л бид дуусах нь үнэн. Шинэ хүмүүстэй уулзаж, бие биетэйгээ хамт өнгөрөөсөн дурсамжаа хаяа нэг бодож мишээчхээд цаашдийн амьдралаа бодно гэдгээ мэдэж байсан.

Хэзээ нэг өдөр өөр шигээ охины ээж болчхоод "Ээжээ та анхны хайрынхаа тухай яриач" гэж охин минь сониучирхан асуух үед нь дөлгөөн инээмсэглэл тодруулан таны дүрийг дахин нэг санаад "Ээжийнх нь анхны хайр дөлгөөхөн ааштай, эмэгтэй хүнийг хүндэлдэг, ээжийнх нь хамгийн их хайрлаж байсан эр" гэж түүнд хэлэх болно. Тэр үед нүднээс минь аз жаргалын доголон нулимс урсаад түүнээс цааш ахиж таны талаар бодохгүй. Шөнө бүхэн таны хэмжээлшгүй гүн нүдний чинь цаана юу нуугддаг байсан тухай бодохгүй. Өглөө бүхэн тэр минь одоо юу хийж байгаа бол гэсэн бодолдоо тарчилж суухгүй. Өдөр болгон хамт байхдаа ямар аз жаргалтай нэгэн байснаа санагалзахгүй.

Гэхдээ л бидний учирсан есөн сарын тэр нэгэн өдрийг мартаж чадахгүй. Би таныг цаг хугацааны төгсгөл хүртэл хайрлах болно. Сая жил байсан ч хүлээх болно.

Хэцүү үед минь орхиод явсандаа шаналахгүй хамгийн сайнаараа хичээж амьдрах болно гэдгээ л надад амла. Гэвч хэцүү үед минь орхичхоод шанална гэдэг тэнэг зүйл. Өөрийгөө зовоохын тулд намайг орхино гэдэг тэнэг зүйл шүү дээ.

Ээж намайг сургуулиасаа шилжих хэрэгтэй гэж хэлсэн. Учир нь бид удахгүй нүүх гэж байгаа болохоор шүү дээ. Энэ нь надад бага зэргийн харамсалтай ч амьдралаа шинээр эхлэх боломж гэж хэн хэн нь харж байгаа. Ээжийн хувьд сэтгэл санаа нь тогтворгүй. Яаж ч тогтвортой байх билээ дээ. Бүхэл бүтэн олон жилийн хөдөлмөр нь нүдэн дээр нь сүйрчхээд байхад.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now