[ДУУССАН] The Phoenix |JJK|

By tnn_mj

10.9K 950 60

Хүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа со... More

~Оршил~
~1-р хэсэг: Домог~
~2-р хэсэг: Агуй~
~3-р хэсэг: Зүүд~
~4-р хэсэг: Галт шувуу~
~5-р хэсэг:Надад туслаач~
~6-р хэсэг: Тохиролцоцгооё~
~7-р хэсэг: Асуултууд~
~8-р хэсэг: Гаын аа~
~9-р хэсэг: Чүнжа~
~10-р хэсэг: Эмээ ~
~11-р хэсэг: Хэмүсү~
~12-р хэсэг: Шаналал~
~13-р хэсэг: Найз бүсгүй~
~14-р хэсэг: Дурсамж~
~15-р хэсэг: Зураг~
~16-р хэсэг: Үнсэлт~
~17-р хэсэг: Тусгай аялал~
~18-р хэсэг: Хийд~
~19-р хэсэг: Хайр~
~20-р хэсэг: Зангилааны үзүүр~
~21-р хэсэг: Сахиус~
~22-р хэсэг: Тэмдэглэл~
~23-р хэсэг: Сүйт бүсгүй~
~24-р хэсэг: ҮНЭН~
~THE END~

~25-р хэсэг: Өнгөрсөн~

302 32 2
By tnn_mj

Өнгөрсөнд

"Хэмүсү бурхаан, Хэмүсү бурхаан" хэмээх хөгшин туслахынх нь чанга дуу судар уншин сууж байсан Хэмүсүг цочоож орхилоо.

Амьсгаагаа дарж ядан зогсох туслахынхаа сандарсан төрхийг харахдаа Хэмүсү гайхан "Юу болсон болоод ингэтлээ дуу шуу болоод байгаа юм" гэхэд хөгшин туслах нь

"Тэр нөгөө-- -, Хуансэ ---" хэмээн түгдрэхэд Хэмүсү хөмсөг зангидан

"Тэр яасан гэж" хэмээн ширүүн асуухад туслах нь

"Тэр үхсэн хүнийг амьдруулчихаж" гэхэд Хэмүсү

"Юу гэнэ ээ" хэмээн чангахан дуугаран, суудлаасаа огцом босоод"Саяны хэлсэн үгээ дахиад давтаадах" гэхэд хөгшин туслах бага зэрэг эмээн

"Хуансэ Гаын охиныг амьдруулчихаж. Түүний хувь тавилангийн зургийг дахиад өөрчилчихлөө. Сүнсийг нь буцаачихсан учраас Ёмра бурхан аль хэдийн мэдсэн байх" гэхэд Хэмүсү гүнзгий амьсгаа аван, нүдээ аниад

"Энэ талаар ариун орноор тархахаас сэргийл. Хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. Ёмра ахыг би өөрөө зохицуулна" гэчихээд судрын өргөөнөөс хурдтай гарав.

***** ***** ***** ***** *****

Хэмүсүг хүний ертөнцөд ирэхэд Хуансэ аль хэдийн ахин хэрэг тарьсан байсан нь дээрэмчдийг хөнөөсөн явдал байв. Тэр нулимс дуслуулан, урагш гөлөрсөөр суух Хуансэг хараад хэрхэх тухайгаа бодно. Оргүй хоосон болох шийтгэлээс мултарч чадах ч, өөр нэг аймшигт шийтгэлээс аварч чадахгүй ч байж магадгүй гэдгээ Хэмүсү сайн мэдэж байсан юм. Ямартай ч тэр шийтгэлийг гүйцэтгэхийн тулд галт шувууны амин сахиусыг Үхлийн бурхан Ёмра авах ёстой гэдгийг мэдэж байсан тул Хуансэгийн амин сахиусыг түүнд алдаж болохгүй хэмээн сэтгээд түүн рүү дөхөж очлоо.

Хэмүсү "Чи өөрийгөө юу хийснийг мэдэж байгаа. Үхсэн хүнийг амьдруулаад барахгүй, чамд гэм хийгээгүй хүмүүсийг чи хөнөөчихлөө" гэхэд Хуансэ чимээгүй л сууна.

Түүнийг хариу дуугарсангүйд Хэмүсү "Энэ бол чиний шийтгэл" гээд гараа дохичихоод, агаарт сарнихад Хуансэгийн бие аажим аажмаар шатаж эхлэв. Хуансэгийн амин сахиусыг Хэмүсү бурхан авсан нь энэ байжээ.

***** ***** ***** ***** *****

Хэмүсү хөгшин туслахын хамтаар газар доорх Ёмра бурхны ордны үүдэнд ирэхэд туслах нь "Та яах бодолтой байгаа юм" хэмээн санаа зовсон янзтай асуухад тэр

"Санаа зоволтгүй дээ. Бодсон зүйл байгаа" гэхэд туслах нь

"Та зөгнөлийг дагахыг хүсэхгүй байгаагаас хойш түүнийг аврах шалтгаан үгүй шүү дээ" гэхэд Хэмүсү

"Одоо бол хүсч байна" гэчихээд түүн рүү харан "Гаыныг харж байгаарай" гээд ганцаар дотогш орлоо.

Ордны төв танхимд ороход Ёмра бурхнаас гадна бурхдын хаан буюу түүний эцэг Санжэ, ах Хабэк бурхан хоёр нь ирчихсэн байв. Хэмүсү тэднийг энд ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж байсан тул гайхсангүй. Хабэк бурхны царай түүнд санаа зовсон харагдах бол Санжэ бурхан болоод Ёмра бурхны царайнд уур хилэн тодорно.

Хэмүсү тэдний өмнө очин зогсоход Санжэ бурхан "Ариун орны хуулийг зөрчсөн нэгнийг шийтгэлээс нь чөлөөлчихөөд царай чинь их тайван байх шив" гэхэд Хабэк

"Хэмүсү, галт шувууг гаргаж өг. Чамайг түүнд онцгойлон ханддаг гэдгийг мэдэх ч энэ удаагийн хэргийг зүгээр өнгөрөөж болохгүй" гэж ятгах мэт хэлэхэд нь Хэмүсү харцаа өргөн

"Надад түүнийг хамгаалах шалтгаан бий" гэхэд Санжэ бурхан улам хилэгнэн

"Үнэхээр чухал шалтгаан байгаасай гэж хүсч байна шүү, хүү минь" хэмээн шүд зуун хэлэхэд Хэмүсү аав руугаа харан

"Галт шувуу бол ариун сударт бичигдсэн миний сүйт бүсгүй" гэхэд тэд гайхширч орхих нь тэр.

Аав, ах хоёр нь гайхширлаасаа салж чадалгүй чимээгүй суугаад байсанд Ёмра бурхан "Одоо энэ үгэндээ биднийг итгэ гээ юу? Ариун сударт бичигдсэн зөгнөл биеллээ олсон юм бол тэр даруй бидэнд дуулгаагүй байж ийм үед хэлэхээр бүр илүү сэжиг төрж байна" гэж төв царайгаа гарган хэлэхэд Хэмүсү түүн рүү харан

"Би ариун судрыг хүртэл ашиглаж худал хэлэхээр тийм арчаагүй нэгэн гэж үү, ахаа? Түүний зүүн далан дээр миний тарнит тамганы хээ бий. Анх төрөхдөө л байсан. Нэг ч удаа хүн дүрстэй төрж байгаагүй галт шувуу яагаад гэнэт хүн дүрстэй төрсөн байх вэ? Нарны бурхны хүчний нэг хэсэг түүнд яагаад байдаг байх вэ? Сайн бодоод үз" гэхэд Ёмра бурхныг үг хэлэх гэж байтал Хабэк бурхан

"Чи бидэнд түүнийг онцгой төрсөн болохоор өөрийн хүчний нэг хэсгийг өгсөн гэж хэлсэн" хэмээн итгэж ядан хэлэхэд Хэмүсү толгой гудайн

"Хэрвээ зөгнөл биелсэн гэдгийг бурхад мэдэх юм бол намайг зөгнөлийг дагахыг шаардах байсан. Харин надад хэн нэгэнтэй сүр хүчээ нэмнэ гэсэн шалтгаанаар хувь заяагаа холбох бодол байгаагүй. Тиймээс галт шувууны талаар нуухыг хүссэн юм. Түүний биен дээрх тарнит тамганы хээг хэн нэгэнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ түүнийг нарны бурхны ордноос гарахыг хориглож, өөрийнхөө дэргэд байлгасан. Түүнд байдаг төрөлхийн бурхны хүчийг нь онцгой учраас өөрийнхөө хүчний нэг хэсгийг өгсөн гэсэн цуу яриагаар далдалсан юм. Хүн дүрстэй төрсөн учраас Хэмүсү бурхан түүнийг онцгойлон үздэг гэж ариун орныхонд итгүүлсэн" гэхэд Санжэ бурхан суудлынхаа түшлэгийг цохин, дээш босоод

"ХЭМҮСҮ, ЧИ. Муу бөх зүрхтэй амьтан" хэмээн чанга дуугаар, түүн рүү чичлэн хэлэхэд Хабэк бурхан

"Ааваа, тайвшир" гээд очин аавыгаа түшихэд Санжэ бурхан эргэн сандал дээрээ суугаад

"Хэмүсү, чи бол миний хүү, ариун орны хамгийн хүчирхэг бурхдын нэг. Чиний ур ухаан, сүр хүч, ёс журам, шулуун шударга занг ариун оронд мэдэхгүй хүн гэж үгүй. Гэтэл чи ариун сударт бичигдсэн зөгнөл биеллээ олсныг нуугаад зогсохгүй, ийм хэрэг өдүүлэх ч гэж дээ" хэмээн урам нь хугарсан янзтай хэлэхэд Хэмүсү өөрийнх нь буруу тул хариу үл дуугарна.

Танхимд чимээгүй байдал ноёлон хэсэг хугацаа өнгөрсний дараа Хабэк бурхан "Зөгнөлд бичигдсэн сүйт бүсгүй чинь тул түүний дотор бурханлаг оршихуй бий гэсэн үг. Тиймээс түүнд оргүй хоосон болох буюу үхэх шийтгэл оногдуулж болохгүй. Гэтэл ариун орны хууль цааз чанд хатуу байх ёстой. Одоо үүнийг яаж шийдэх болж байна аа. Дээрээс нь чи хүртэл шийтгүүлэх ёстой болчихлоо, Хэмүсү" гэхэд Ёмра бурхан

"Нэгэнт Хэмүсү түүнтэй ураг барилдах бодолгүй байгаа юм чинь түүнийг үхүүлэхгүй байхад л болно. Тиймээс түүнийг тамд хорих шийтгэл онооё" гэхэд Хэмүсү

"АХАА" хэмээн чангахан дуугарахад Хабэк ч мөн

"Ёмра, сүнсэн биеийг нь ч биш өөрийг нь тамд хорино гэдэг дэндүү хүнд шийтгэл биш гэж үү" гэхэд Ёмра

"Өөр арга байгаа гэж үү? Тэр хүмүүний үхэл амьдралын хэрэгт 2 ч удаа оролцсон. Тэгээд зогсохгүй нэг биш нэлээн хэдэн хүний амийг авсан шүү дээ. Тарнит тамгаар холбогдсон хувь заяаг бид хүчээр таслах аваас Хэмүсүд муу нөлөөтэй учраас оргүй хоосон болох шийтгэл оноож болохгүй. Тиймээс ийм шийтгэл оноох нь ариун орны хууль цаазыг гажуудуулахгүй" гэхэд Хабэк дуугаа хураав. Энэ л Хэмүсүгийн эмээж байсан хэрэг. Сүнсэн биеийг нь ч биш амьдаар нь тамд хорино гэдэг хамгийн аймшигт шийтгэл. Тиймдээ ч замхарч, алга болсон нь энэ шийтгэлээс ч илүү хөнгөн байж мэднэ.

Дуугүй л тэдний яриаг сонсож байсан Санжэ бурхан өмнөхөөсөө арай тайвнаар "Тийм ээ. Ёмрагийн хэлснээр ариун орны хууль цаазыг гажуудуулж болохгүй. Галт шувуунд тэр шийтгэлийг оногдуул. Бас Хэмүсүгийн шийтгэлийг бурхдын чуулганаар хэлэлцэж тогтох болохоор тэгэж ойлгоцгоо" гэхэд Ёмра

"Ааваа, Гаын гэх хүмүүнийг ч бас шийтгэх хэрэгтэй гэж бодож байна. Үхсэн хойно нь сүнсийг нь тамд хорих шийтгэл тохиромжтой байх" гэхэд Хабэк

"Тэр өөрөө хүссэндээ үхлээс зугатаагүй байхад энэ шийтгэл хатуу байна. Сүнс нь тамд хоригдвол тэр хэзээ ч хойд төрлөө олж чадахгүй шүү дээ" гэхэд Ёмра

"Тийм ч гэлээ түүнээс болж хүмүүний ертөнцөд төрөх ёсгүй нь төрж, төрөх ёстой нь төрөхгүй. Тийм болохоор үүгээр шийтгэх нь зөв" гэхэд Санжэ бурхан

"Тэр хүмүүний тухайд Ёмра чи өөрөө мэд. Болсон бол одоо---" гэхэд түрүүнээс хойш дуугараагүй Хэмүсү ам нээв.

"Би өмнөөс нь шийтгэлийг нь үүрье" гэхэд тэд Хэмүсү рүү итгэж ядан харлаа.

Хабэк "Хэмүсү" хэмээн уулга алдахад Санжэ бурхан хөмсөг зангидан, тайвширч байсан царайд нь ахин уур хилэн тодорсоор

"Өмнөөс нь шийтгүүлье гэнэ ээ. Галт шувууны өмнөөс тамд хоригдож чадах юм уу?" гэхэд Ёмра

"Болохгүй ээ. Хэмүсү тэртээ тэрэнгүй шийтгүүлнэ. Тэгээд ч бурхан атлаа жирийн нэгэн галт шувууны өмнөөс шийтгүүлэх нь байж боломгүй хэрэг" гэхэд Хабэк ч мөн толгой дохин

"Тийм ээ. Ёмрагийн зөв" хэмээн түүнийг дэмжлээ. Хоёул Хэмүсүгийн ах учир бурхад хүртэл эмээдэг аймшигт газар дүүгээ хоригдохыг үл зөвшөөрнө.

Хэмүсү "Үгүй ээ, бидний хэн нь ч тамд хоригдохгүй. Би түүний амин сахиусыг авчихсан" гэхэд Ёмра уурсан

"Хэмүсү чи" гэхэд Санжэ бурхан түүнийг хүлээ гэсэн шиг гараараа дохиод

"Тэгвэл чамд ямар санаа байгаа юм бэ дээ" гэж асуухад Хэмүсү гүнзгий амьсгаа аваад

"Гаыны хойч үеийнхний нэгийг галт шувууны амин сахиусын хүчээр амьдруулж, эргүүлэн өөрөөр нь амин сахиусыг нь авхуулах" гэхэд Ёмра

"Тамд хоригдох шийтгэлийг ердөө иймхэн зүйлээр наймаалцах нь шударга бус байна" гэхэд Хэмүсү

"Магадгүй харин ч илүү хүнд байх" гэхэд тэд дараагийн үгсийг нь хүлээнэ.

"Яг үнэндээ тэр дээрэмчид тэр өдөр араатны дайралтанд өртөх байсан. Тиймээс галт шувууг дээрэмчдийг хөнөөсөн гэж яллах нь харин ч шударга бус. Хүмүүний амьдрал, тэр дундаа хамгийн их хайрладаг Гаыных нь үр удмыг өөрийнх нь гараар үхэлд хүргэх нь түүний хувьд хамгийн том шийтгэл байх болно. Харин Гаыныг мөнх настай болгож, үр хүүхдүүийнх нь өвчин зовлон, үхэл сэхлийг харуулах нь сүнсийг нь хорихоос илүү шийтгэл. Үнэндээ тэдний хувьд тамд хоригдохоос тийм ч эмээхгүй болов уу" хэмээн Хэмүсүг үргэлжлүүлэн хэлэхэд Санжэ бурхан

"Чиний шийтгэл?" гэвэл Хэмүсү доош харан

"Надад ямар шийтгэл тохирохыг та тогтооно уу?" гэхэд Санжэ бурхан толгой дохин

"Болж байна. Галт шувуунд чиний хэлснээр шийтгэл оногдуулна. Галт шувуу бурханлаг оршихуй учир амин сахиусынх нь хүчийг авч төрөх нэгэн тийм ч хурдан төрөхгүй. Энгийн хүмүүс дундаа дотоод тамир, хүч ихтэй байх ёстой. Амин сахиусгүйгээр удаан амьдарч чадахгүй тул тийм нэгнийг төртөл нь галт шувууг гүн нойрсуулах болно. Мөн түүнээс амин сахиусаа авбал түүний шийтгэл дуусах боловч авахаас татгалзаж бас болно. Хэрэв тэгвэл түүнийг хичнээн чиний сүйт бүсгүй байлаа ч оргүй хоосон болох шийтгэлээр яллана" гэхэд Хабэк

"Ааваа, хэрвээ тэр татгалзаж оргүй хоосон болохыг сонговол Хэмүсү---" гэхэд Санжэ бурхан үгийг нь таслан

"Тийм болохоор түүнийг ийм сонголт хийлгүүлэхгүй байх нь Хэмүсүгийн үүрэг. Харин Гаын гэх хүмүүний тухайд мөнх настай болгоё. Хэмүсүгийн хэлснээр жаргалтай амьдралыг чухалчлан үздэг түүнд энэ шийтгэл тамд хоригдохоос ч хүнд байж болох юм. Гэхдээ бурхад бидэнд өршөөл, нигүүлсэл гэж байх ёстой. Тэр өөрийн хүслээр үхлээс зугатаагүй тул түүний шийтгэлийг галт шувууны амин сахиусны хүчийг авах нэгнийг төрөх үед түүний шийтгэл дуусгавар болж байгалийн жамаараа үхэх болно" гэхэд Хэмүсү санаа нь амарсан бололтой амьсгаагаа гаргалаа.

Санжэ бурхан үргэлжлүүлэн "Харин чиний тухайд хүч чадлын чинь талыг авах болно. Мөн ариун оронд хөл тавих эрхийг чинь хязгаарлах тул хүмүүний ертөнцөд амьдар. Зөвхөн зөвшөөрсөн үед л ариун оронд ирж болно. Нарны бурхны орд өргөөг Хабэк чи хариуц" гэхэд Хабэк

"Ааваа, хүч чадлынх нь талыг авна гэдэг гар хөлийг нь тайрсантай ижил шүү дээ" гэхэд Санжэ бурхан

"Тэгэж байж л шийтгэл болно. Чиний шйитгэлийн хугацааг ч мөн Гаыныхтай адил тэр нэгнийг төрсөн үед дуусгавар болгоно. Тэгээд бас энэ бүхнийг бурхдаас өөр хэн ч мэдэх ёсгүй гэж бусад бурхдад уламжил" гэхэд Хэмүсү

"Аав таны өршөөлд талархлаа" гээд бөхийхөд Санжэ бурхан

"Галт шувууны амин сахиусыг надад өг. Мөн галт шувууг амин сахиусыг нь тээсэн нэгэн очиж сэрээх учиртай. Шийтгэлүүдийг бусад бурхдад түргэн мэдэгдээд гүйцэлдүүл" гэчихээд Ёмра бурхны ордноос явав.

Санжэ бурхныг явсны дараа Ёмра "Чи их ухаалаг юм. Төлөвлөгөө чинь амжилттай хэрэгжлээ" гэхэд Хэмүсү түүн рүү харан

"Таны үгийг сайн ойлгосонгүй" гээд бөхийн мөн өөрийн ордон руу явлаа.

Хабэк түүний хойноос харсаар "Түүний төлөвлөгөө гэж?" хэмээн гайхсан янзтай асуухад Ёмра

"Ахаа, Хэмүсү бидний бодсоноос хэд дахин ухаалаг нэгэн. Намайг бусад бурхдад мэдэгдэлгүй зөвхөн аав, та хоёрыг түрүүлж дуудна гэдгийг тэр мэдэж байсан. Тэрнээс гадна намайг галт шувууг тамд хорих шийтгэлийг санал болгоно гэдгийг ч таамаглаж байсан тул надаас урьтаж амин сахиусыг нь авсан хэрэг. Магадгүй тэр аавын шийдвэрийг ч гадарлаж байсан байх" гээд түүн рүү харахад Хабэк

"Магадгүй л юм. Гэхдээ яагаад галт шувууг тэгтлээ их хамгаалаад байгаа юм бол доо" гээд санаа алдахад Ёмра

"Хүсээгүй зүйл нь болчихсон биз" гээд танхимаас гарахад Хабэк нүдээ онийлгон

"Сэтгэлээ галт шувуунд өгчихсөн гэж үү" гэж өөртэйгөө ярьсаар үлдэв.

***** ***** ***** ***** *****

Өнгөрсөнд болсон энэ явдлыг Хэмүсү Хуансэд яг л дэргэдээс нь мэт харууллаа. Шийтгэл нь хэдийн дуусгавар болсон түүний хувьд иймхэн зүйлийг ядах юмгүй хийнэ. Хуансэ саяхан харсан зүйлдээ ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй зогсож байтал цээж нь хөндүүр оргин, амьсгал нь давчдан, толгой нь эргэж эхлэв. Хабэкийн өгсөн шидэт усны үйлчлэл дуусч байгаа бололтой Хуансэг газар унах гэхэд Хэмүсү очин түүнийг түшлээ.

Хуансэ гүнзгий амьсгаа аваад Хэмүсүг харан "Намайг аврах ямар шалтгаан байсан юм бэ? Зүгээр л тамд хориулчихсан бол---" хэмээн Хуансэг нулимстай нүдээр ширтэхэд Хэмүсү

"Чамд хайртай учраас" гэхэд Хуансэгийн бие хөшиж, нүдэнд нь хурсан нулимс нь аягандаа багталгүй урсав.

Хэмүсү үргэлжлүүлэн "Миний сэтгэл надад захирагдаагүй. Чамд хайртай учраас чамайг аварч, чамайг шаналахвий гэсэндээ Гаынд ч бас тусалсан юм" гэхэд Хуансэ итгэж ядан, Хэмүсүгийн нүднээс үнэнийг эрэлхийлэн ширтэх аж.

Хуансэ нулимстай нүдээр Хэмүсү рүү ширтсээр "Тарнит тамганы хүчийг таслахад танд юу тохиолдох юм бэ?" гэхэд Хэмүсү хэлэх эсэхтээ эргэлзэж байгаа бололтой чимээгүй байсаар.

Түүнийг ам нээх гэж байтал хойно нь "Чи үхвэл Хэмүсү нарны бурхан байхаа болино" гэх хүйтэн дуу гарахад хоёул тэр зүгрүү харвал Ёмра бурхан тэдэн дээр ирсэн байлаа.

Хэмүсү хөмсөг зангидан "Ахаа, та энд---" гэхэд Ёмра бурхан үгийг нь тасдан

"Та нарыг жаахан хурдлуулахаар ирлээ" гэхэд Хуансэ Хэмүсүгийн гарыг тавиулан

"Хэмүсү бурхан нарны бурхан байхаа болино гэдэг нь чухам юу гэсэн үг юм бэ?" гэж арайхийн асуухад Хэмүсү

"Хуансэ, би чамд өөрөө хэлье" гэхэд Хуансэ толгой сэгсрэн

"Ёмра бурхаан гуйж байна надад хэлээч" гэхэд Ёмра нэг хөмсгөө өргөн Хэмүсү рүү хараад, эргэн түүн рүү хараад ярьж эхлэв.

"Тарнит тамга бол бидний хүч чадлын гол зэвсэг. Хаан хүнд хааны тамга байж байж хааны эрх мэдэл, сүр жавхлан бүрддэг шиг бидэнд тарнит тамга байж байж бурхны хүчтэй байгаа юм. Бие дээр чинь тарнит тамганы хээ байдаг учраас чамд Хэмүсүгийн хүч чадлын нэг хэсэг байдаг. Хэрвээ чи үхэж, тарнит тамганы хүч тасарвал Хэмүсүгийн тарнит тамганы хүч тал болох болно. Гэхдээ тарнит тамга хэзээ ч тал хүчтэй байна гэж байхгүй. Тиймээс тамганы хүч бүрэн үгүй болж, нарны бурхны хүч ч мөн алга болно. Нарыг тэтгэн энэрдэг бурхан нь үгүй болвол нар ч мөн илчээ хумина гэсэн үг" гэхэд Хуансэ

"Нар илчээ хумина гэдэг нь байгаль дэлхий, хүн төрөлхтөн аюулд орно гэсэн үг байх нь ээ" гэхэд Ёмра

"Юун түрүүнд чамд үүрэг хариуцлага байгааг санаж яв. Нэг хүнээс болж, хүмүүний ертөнцийг самрах гээгүй л бол шүү дээ" хэмээн их л нухацтай хэллээ.

Хуансэ яах ёстойгоо мэдэхгүй гацчихлаа. Жонгүгийг л амьд үлдээж чадвал өөрөө ч үхсэн хамаагүй гэж бодож байсан ч өөрийнх нь хийх ёстой сонголтоос шалтгаалж Хэмүсү бурхнаар зогсохгүй, хүн төрөлхтөн хүртэл хохирох болчихсонд шийдвэрээ гаргаж чадахгүй нулимс дуслуулан сууна. Үгүй ээ, түүнд анхнаасаа л сонголт байгаагүй юм байна. Яадаг ч байсан Жонгүгийг л хаях ёстой болчихлоо. Магадгүй энэ л Санжэ бурхны түүнд оноосон жинхэнэ шийтгэл нь байх.

Хуансэ өвдөг сөгдөн, Хэмүсүгийн хормойноос зуураад "Жонгүгийг аврах арга байхгүй юм гэж үү? Бурхад шүү дээ. Хувь тавиланг нь ч болов өөрчилж болохгүй гэж үү? Гуйж байна" гэхэд Ёмра Хэмүсүгээс урьтаж

"Санжэ бурхны зарлиг хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Бурхад байсан ч өөрчилж чадахгүй" гэхэд Хуансэ итгэл тээн, Хэмүсү рүү харвал тэр Хуансэтэй зэрэгцэн суугаад

"Уучлаарай, би ч бас Жонгүгийг аврахыг маш их хүсч байна. Гэсэн ч би ямар ч арга зам олж чадаагүй" гэхэд Хуансэгийн итгэл найдвар нурж, Хэмүсүгээс зуурсан гар нь доош сулбайн унав.

Удалгүй Хабэкийн өгсөн шидэт усны үйлчлэл бүрэн дуусч, Хуансэ өнөөх голын эргэ дээр ирлээ. Цөхрөнгөө барсан Хуансэ арай хийн дээш босохдоо Бэгху, Хабэк хоёроос гадна өмнөө зогсох нэгнийг хараад нүд нь өөрийн эрхгүй томров.

"Жонгүгаа, чи энд яаж ирсэн юм"

A/N: Орой төгсгөлийн хэсэг орох болно оо ☺

Continue Reading

You'll Also Like

22.6K 2.4K 21
Өмнө нь 2190хоног энэ удаад 365?
13.2K 1.1K 14
Тэр миний найз охин биш. Би үерхэл мэтийг нь сонирхдоггүй.
14.7K 1.6K 27
- Дурсамж өөрөө дэндүү хачин. Бид уйлж байснаа инээж, инээж байснаа уйлж дурсдаг... дэлхий өөрөө тийм хачин. ✔MEMORIES SERIES BOOK 1
75K 1.4K 35
Rhea Ripley x (fem) Reader Tw: sexual and physical abuse, toxic relationship, selfharm, eating disorder, panic attacks You are in a toxic relationshi...