"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

9. Ши Жин Нуан

2.8K 310 20
By VanTe_CAFE


Аз болоход тэр хэрэгцээндээ хүрэх хангалттай мөнгөтэй учир бэлтгэлээ хангахад хялбар байлаа. Дэн буудлын ажилчдаас бөс даавуун өмсгөл болоод оёдлын зүү утас худалдаж авчрахыг хүсэж, хоол бас халуун ус бэлдүүллээ.

Ажилчид түүний асуусан материалуудыг авчирч ирэхэд Хэри өмсгөлийг тохилог болгон засаж янзлав. Өөртөө таалагдахуйц чөлөөтэй хөдөлж чадах хувцас урлажээ. Мөн шархалсан гараа цэвэрлээд сайтар боож өгч.

Хэри усанд орж хооллон багагүй унтаж амраад үүрийн гурван цагт дэн буудлаас сэм гаран жанжны байрны хашаанд гэтэн орлоо. Эцгийнхээ өрөөнд орж гүйлгэн харахад хэн ч байхгүй байх нь тэр. Энэ байшингийн зураг төслийг Хэри гаргасан учир өнцөг булан бүрийг нь мэдэж эцгээ хайж эхлэв.

Гэхдээ удаан хайсны дараа түүний хөмсөг зангирчээ. Жанжин энэ барилга дотор алга байсан юм. Одоо түүнд эцгээ хаана байж болох таамаг ганцхан газар үлдэв.

Хашааны хажуугийн пүүзийг зүглэн явахдаа эргэн тойрноо ажиглаж байгаад модон шоронд гинжлэгдэн хоригдсон аавыгаа олж харлаа. Жанжны царай зүс цонхийж, сайнгүй харагдана.

Хэри эргэн тойрноо шалган хараад түгжээ рүү өлмий дээрээ гишгэн алгуурхан дөхөж эхлэв.

"Аав? Аав аа." Хэри шивнэнэ.

Гэхдээ эцгийг нь сэрэхээс өмнө гэнэт Хэригийн шилэн хүзүүн дээр хэн нэгний хүнд цохилт бууснаар тэр ухаан алдаж орхилоо.

Залуу эр түүнийг хоёр гар дээрээ өргөөд өөрийн өргөө рүүгээ зүглэв.

Нэг цагийн дараа Хэри сэргэсэн юм. Түүний хүзүүн ар тал өвдөж байв. Толгойгоо гилжийлгээд шилэн хүзүүгээ бага зэрэг массажлан базахыг хичээнэ.

Хэриг өвдөлтдөө ёолон суухад "Яаж байна?" гэх дуу гарч, өнөөх зүг рүү харахад гартаа тан барьсан залуу хар хүү зогсож байлаа.

Хөмсгөө байдгаараа зангидан Хэри шууд орноосоо үсрэн босоод түүн рүү дайрав. Харамсалтай нь үр дүнгүй байх аж. Тэр залуугийн нүүрэн дунд хүчтэй нударга өгөхийг хичээх ч залуу гараараа төвөггүй толгойгоо хамгаалж байлаа. Хэри түүний толгой, цээж рүү цохих гэсэн боловч ер ямар ч довтолгоо нь үл бүтнэ.

Хэри уурандаа улам дүрэлзэж байлаа. Харин залуугийн хийж чадах ганц л зүйл нь хайр найргүй хүчтэй цохилтуудаас бултах, өөрийгөө хамгаалах л аж. Хэриг гараа огцом далайх үед Канжүн эцэст нь боломжийг өөртөө авахаар шийдэн түүний хоёр гарыг хөдөлгөөн болгон барьж авлаа.

"Намайг явуул! Хөгийн новшоо!" Хэри уурлан хашхирах аятай хэлэхэд

Канжүн "Хэрэв намайг анхааралтай сонсоно гэвэл би чамайг суллана аа!"

Хэри гүнзгий амьсгаа авч гарган өөрийгөө тайвшруулах гэж хичээв. "Ойлголоо."

"Надад амла. Намайг сонсоно гэж!"

"Ойлголоо, амлаж байна." Хэри тун тайван хэлэхэд Канжүн түүнийг тайвширсан гэж үзэн аажмаар суллав.

"Намайг уучлаарай..."

Канжүний үгийг дуусгалгүй Хэри хөмхийгөө зуусаар түүний гэдсийг нударгадаж, шууд л доодох бөмбөлгийг нь өвдөглөчих нь тэр. Канжүн үл тэсгэм өвдөлтөөс болж авиа ч гаргаж чадалгүй доош атиралдан бөхийв.

"Одоо тэгээд яриач!" Хэри гараа энгэртээ зөрүүлэн тэврээд суув.

Түүний цохилт үнэхээр хүчтэй байсан ч Канжүн цэх суухыг хичээнэ.

"Би энийг хийх хэрэгтэй гэдгээ чамд өөрийнхөө хамгийн сүүлийн захидалдаа хэлсэн шүү дээ." Одоо ч Канжүнд өвдөлт нь зовууртай байх тул тэр амьсгалаа авч гаргасаар арай ядан хэлэв.

Хэри хөмсгөө зангидан "Миний уншсан зурваст чамайг энд ирэхийг хүсэж байгааг л дурдсан байсан. Чи ердөө тийм л утга бүхий үгс шифрлэсэн байсан." Хэри итгээгүй эргэлзсэн хоёрын хооронд будлижээ.

"Чи миний явуулсан илгээмжийг нээсэн үү?" Канжүн асуухад

Хэри захидлын хамт савтай илгээмж байсныг сая санав. Заримдаа хунтайж түүнд цэцэг эсвэл үзэсгэлэнтэй чамин гоёл чимэглэлийн эдлэл илгээгээд болохоор Хэрид тийм ч таатай байдаггүй байсан юм. Хэри нээж үзэлгүй тэднийг өөрийнхөө нэг мухар буланд овоолоод хаячихдаг.

Хэри духаа алгадах нь тэр.

"Канжүн, чи яагаад тэр захидалдаа надад хэлээгүй юм бэ?" түүнд өөр хэлэх үг олдсонгүй.

"ЛиАг чиний туршуулыг сайн мэддэг гэдгийг би дурдаж байсан. Тэр бидний бодож байснаас илүү башир аргатай хянамгай хүн. Түүний ард дөрвөн ч улс байсан. Бас тэр бидний юу ярьж байгааг биднээс дутахгүй мэддэг." хэмээн Канжүн хэлнэ.

Хэри бодож эхлэв. Үнэхээр л хунтайж өмнө нь түүний эмэгтэй гол дүрийг тагнах гэж гаргасан туршуулын талаар хальт дурдах аядаж байсан ч тэр ер үүнийг гүнзгий ухаж бодоогүй юм.

"Би түүнийг тийм том ар талтай гэж уншиж байгаагүй шүү дээ. Яаж ийм зүйл болсон юм бол? Бас чи яаж яваад түүнтэй холбогдчихсон юм?" Хэрид илүү том гайхшрал байлаа.

Харин Канжүн хурдтай түүн рүү дөхсөн даруй бэлхүүснээс нь татаж уруул дээр нь өөрийн уруулаа буулгах нь тэр.

Хэсэгхэн хугацаанд Канжүн түүний уруулыг зөөлөн хэрнэ шунаглан үнсээд уруулаа удаанаар холдуулахдаа "Би чамайг хэзээ ч түүнтэй солихгүй." хэмээн аяархан хэлэв.

Хэригийн нүд томорч хөшиж орхисон байх ба болж өнгөрсөн явдалд ихэд цочирджээ. Тэр даруй ухаан орж амаа таглав.

"Яагаад намайг үнсчихэж байгаа юм бэ?" Түүний гайхаж цочирдсоныг чичирсэн хоолой нь илтгэнэ.

"Биднийг бага байхад л би чамд сэтгэлтэй болсон. Чи хэдий эрэгтэй байсан ч миний сэтгэлийг тогтворгүй болгодог байсан. Гэхдээ би үнэнийг олж мэдсэн тэр мөчид би маш их баяртай байсан. Тиймээс миний хатан бас насан туршийн минь хайрт минь болооч. Бид энэ хүнд хэцүү бэрхшээлийг гайхамшигтайгаар даван туулаад би чамтай албан ёсоор гэрлэхийг хүсэж байна." гэж Канжүн тайван агаад аядуу зөөлөн хоолойгоор хэлэв.

Хэри ямар үйлдэл үзүүлэхээ ч үл мэдэн хөшиж дөжирсөн байлаа.
"Ай! Хэзээ эхэлсэн юм бэ? Яаж ийм зүйл болчхов оо?" одоо ч ухаж дөнгөж чадахгүй учир асуулт тавин дэлгэрэнгүй тайлбар хүснэ.

Тэр урьд өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй, хамт байх болгонд тэр ямар ч хачин зүйлийг мэдэрч, түүнд сэтгэлтэй гэх бодол ч төрч байгаагүй. Үгүй ээ, ийм бодол ч дэлхийд оршин тогтнох боломжгүй байсан биз.

"Үнэхээр байж боломгүй юм." Хэри гайхан бодолд автан Канжүн түүний хариултыг хүлээж байсныг мартжээ.

Канжүн түүний хувирлыг хараад шоолон хөхөрснөөр Хэри бодлоосоо сэргэлээ.

"Би хммммм... би" Хэри юу хийх, юу хэлэхээ мэдэхгүй байв.

Канжүн түүнийг энгэртээ татан тэврэн "Зүгээрээ, чи заавал одоо хариулах шаардлагагүй." Тэр 'Үгүй' гэж хариулт сонсохоос зүрхшээж байсан юм.

Хэри түүнийг зөөлхөн түлхэв. Тэр хэдий маш олон асуулт асуусан ч одоо түүний бодол санаан дахь хамгийн том асуулт нь эмэгтэй гол дүрийн тухай мэдээлэл байлаа.

"Чи яаж ЛиАтай холбогдсон юм бэ? Би хэзээ ч та хоёрыг цуг байхыг харж байгаагүй, яагаад надад хэлээгүй юм бэ?" гэх асуулт тавина.

"Ерөнхий сайдын охины тухай хэлсэн үгээ сана. Чи түүнийг сэжиглэж байсан. Бас чи түүнд маш их анхаарал хандуулж байсан болохоор энэ нь миний сонирхлыг ихэд татсан. Эм тан, хувцас, дайны мэдлэг гээд бусад зүйлсийн талаар тэр бүх санааг хаанаас олж авсан болох нь миний гайхшралыг төрүүлсэн. Түүний ар талыг судалж үзээд энгийн нэгэн биш болохыг олж мэдсэн юм. Тэр залилагч аль эсвэл түүний санааны ард хэн нэгэн байгаа гэх хар төрсөн. Тиймээс би түүнтэй нөхөрлөсөн. Тэр чамайг өөрт нь туршуул тавьсан гэдгийг мэдэж байсан болохоор би чамд хэлж чадаагүй. Бас тэр гуравдугаар ханхүүгийн гэргий учраас бид өөрсдийгөө хамт байгааг хэнд нь ч харуулах ёсгүй. Хэрэв би эзэн хаан болвол түүнийг хатан хаан болгоно гэж түүнд амлаж өөртөө итгүүлсэн. Үүний дараа би түүнийг сонирхож байгаагаа үнэмшүүлж чадсан юм. Тэр надад бүх төлөвлөгөө, холбоо сүлбээнийхээ талаар хэлж өгсөн. Харин түүний ар тал намайг үнэхээр цочирдуулж орхисон. 2 жилийн өмнөх миний ялагдал хүлээсэн тулааныг санаж байна уу? Тэдний стратегийн ахлах төлөвлөгч бол тэр болж таарсан. Тэрээр 7 жилийн өмнөөс хөрш орнуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тэр ч байтугай тэр улс орон бүрт улс төрийн эрх мэдэл, зэрэглэлийн талаарх санаануудыг солилцдог. Түүний зорилго бол хамгийн нөлөө бүхий улс гүрний захирагч болох. Тэр нөгөө улс орнуудыг манай газар нутаг руу довтлох төлөвлөгөөндөө ашиглаж байгаа. Би үүнийг 3 сарын өмнө л ойлгосон. Тэгээд тэд удахгүй манай бүх хил дээр ирэх учраас би эцгээсээ нэмэлт хүч илгээхийг аль хэдийнээ асуучихсан. Одоо бид олон дайсантай тул надад чиний бүтээлч арга мэхүүд хэрэгтэй байна." Канжүн бүх зүйлийг нухацтай гэгч нь тайлбарлав.

Хэри чимээгүй байсаар. Тэр эмэгтэй гол дүрийг түүхэнд дурдсанаас илүү сайн бэлтгэгдсэн чадварлаг гэж бодсонгүй. Үүнээс илүү энэ даалгаварт гэмгүй олон хүн оролцож хохирч болох тул үнэхээр хэцүү санагдаж байна.

"Чамд төлөвлөгөө байгаа юу? ЛиА хаана байна?" Хэри асуухад Канжүн:

"Тиймээ төлөвлөгөө бий, би түүнтэй үлдсэн тэр мөчид түүнийг устгах ёстой байсан ч тэр зугтаж чадсан юм. Хөрш улсын хунтайж ирээд түүнийг аварсан. Хэрэв би түүний хэлсэн бүхнийг тооцож үзвэл тэр энэ сард бидэн рүү довтлохоор төлөвлөж байгаа. Бидэнд ердөө 3 хил бий. Аз болж манай улсын нийслэл далайн өмнөд хэсэгт байрладаг."

Канжүнийг хэлж байхад Хэри бүхнийг тунгаан бодож байлаа.

Энэ гүрний дайчин цэргүүд хамгийн шилдэгт тооцогддог. Хөрш зэргэлдээ улсууд энэ орны газар нутаг руу нэгэн зэрэг довтлох гэж байгаа бол нэгийг харьцах нь нэг цэргийн хүчтэй бас арга зальтай байх хэрэгтэй.

Гэхдээ энэ удаа эмэгтэй гол дүр оролцож байгаа учраас өөр.

"Нуан" хэмээн гүн хоолой түүнийг бодлоос нь сэргээж дөнгөв. Хэри эргэж харвал хайрт эцэг нь зогсож байлаа.

Continue Reading

You'll Also Like

246K 27.7K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
134K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚