4. Сүүлчийн даалгавар

3.9K 471 84
                                    


Хэри буудал руу очин өдрийн үлдсэн бүх цагаа өрөөндөө өнгөрөөв. Олж авсан материалуудаа нэгтгэн дүгнэж, зургаар баталгаажуулан дараагийн алхмаа төлөвлөнө. Түүний таамаглаж байсанчлан өнгөрсөн амьдралд тохиолдсон зүйлтэй адил байв. Гол нь Жина яагаад ийм зүйл хийж байгааг гайхах аж. Түүний сүйт залуу Юнхо хэзээ ч Хэриг сонирхож байгаагүй шүү дээ. Хэри шалтгааныг нь хэчнээн бодоод ч ойлгохгүй байлаа.

Инээдтэй нь өвчтөний тэмдэглэлийг уншихад эргэлзээтэй зүйл илхэн байхад Юнхо Жинагийн худал хуурмагийг анзаарч хараагүй нь хачин.

Эмнэлгээс хулгайлсан тайланд тэр зөвхөн толгойдоо гэмтэл авсан гэж дурдсан байсан бол маргааш нь зулбасан гэж тэмдэглэжээ. Эхний үзлэгийн хариуд жирэмсэн болсон тухай нэг ч өгүүлбэр алга. Энэ нь Юнхог иймхэн зүйлийг анзаарах ухаангүй нэгэн болохыг илтгэх юм уу эсвэл Жина энэ байдлыг нуухад хангалттай сэргэлэн гэж ойлгохоор юм. Энэ ч Хэрид сайн зүйл биш бололтой. Азаар түүний гарт одоо чухал материал байна.

"Эмнэлэг рүү явж хамгийн хэрэгтэй мэдээллээ олж аваагүй байсан бол цаашид юу болох байсныг хэн мэдхэв."

Хэри өөртөө ийн хэлээд утсаа гарган Бен ах руу дуудлага хийв.

Нөгөө мөрөнд Бен ахын утас дуугарах бөгөөд тэр үл таних гадаад дугаарыг харан хэн залгаж байгаад гайхна. Эхэндээ тэр хариулаагүй, гэвч тасралтгүй дуугарах нь түүнийг авахаас өөр сонголтгүй болгов.

"Бен ахаа, Хэри байна."

"Залуу хатагтай? Та хаана байна? Аав ээж чинь чамд санаа зовж байна шүү дээ. Намайг утсаа тэдэнд өгүүлмээр байна уу?" Авга Бен түүнээс дуудлага хүлээн авсандаа эргэлзэнэ.

"Хэрэггүй ээ, Бен ахаа. Харин та миний хэлэх зүйлийг анхааралтай сонсох хэрэгтэй байна. Хэрэв надад ямар нэгэн зүйл болбол би тан руу В1 галт тэрэгний зогсоол дахь сейфнийхээ кодыг илгээнэ. Тэнд байгаа захиаг миний хүссэн хүн рүү илгээгээрэй."

Бен ах хариулахаа азнан хэсэг бодолхийлэв. Хэри түүний дугаарыг яаж олов? Түүний эцэг бас энэ айлын том хүү Тэян л зөвхөн түүний нууц дугаарыг мэддэг хүмүүс. Олон нийтээс нуудаг хаалттай дугаар болохоор хэн ч мэдэхгүй, тэр ч байтугай эзнийх нь эхнэр хүртэл.

Хэригийн өмнөх ертөнцөд түүний эцэг яаралтай үед ашиглах нууц дугаарыг авга Бенд өгчээ. Хэри авга Бенийг тагнуулч байсныг Юнхогоос мэдэж авсан юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now