1. Ши Жин Нуан

5.1K 350 30
                                    


Хэри нүдээ нээгээд шуудхан амаа жимийж амьсгалаа түгжлээ. Тэр гүнзгий хүйтэн гол дотор байсан юм. Бие нь сул дорой ядарч сульдсан байсан ч тэр дээш сэлж гарахыг хичээлээ. Амьсгал нь боогдож гараа хүчтэй савж дээшлэхийг оролдоход түүний хөл цөөрмийн хогийн ургамалд орооцолдчихсон байх нь тэр. Хэтэрхий удаан амьсгалаа түгжсэн болохоор сүүлчийн хүчилтөрөгч нь шавхагдаж эхэлжээ.

Гэсэн ч тэр цөхрөлтгүй үргэлжлүүлэн тийчилж, хөлөө ороонгоноос салгахын тулд өшиглөж байтал гэнэт нэг хүн түүн рүү сэлж ирэн бэлхүүсээр нь татан авлаа. Тэр түүнийг голын эрэг дээр аваачив. Хэри их хэмжээний агаараар дутагдсан болохоор багтарч, амьсгал нь давхацна.

"Чи зүгээр үү?" хэмээн санаа зовсон гүн хэрнээ цээл залуу хоолой сонсогдов. Харин Хэри анхаарах ч сөхөөгүй байсан бөгөөд түүний амьсгал дээрдэх үед нүд нь харанхуйлсаар өнөөх хүний тэвэрт ухаан алдав.

Хэри сэргэн нүдээ удаанаар нээгээд өрөөн дотор байгаагаа анзаарна. Толгойгоо эргүүлэн харвал тэр модон орон дээр хэвтэж, торгон дэр дэрлэсэн байлаа.

"Энэ чинь харгис хэрцгий хүчирхийлэл." хэмээн гаслан бувтнаад дүүнгэнэх толгойн өвдөлтөө намдаах гэж чамархайдаа иллэг хийнэ.

"Энэ ертөнцийн түүхийг байршуулж байна..." гэнэтхэн механик хоолойн дуу гарч эхлэв.

"Байж, систем! Хүлээ!"

Хэри сандран хэлсэн боловч систем түүхийг толгойд нь аль хэдийн өгүүлээд эхэлчихжээ.

Хөх номин тэнгэрийн энэрэлт орон бол хөгжин цэцэглэсэн баян чинээлэг улс юм. Ард түмэн нь иргэдээ гэсэн халуун зүрх сэтгэлтэй эзэн хааны удирдлаган дор амар тайван, эв найртай амьдардаг аж.

"Систем Зогс! Миний толгой өвдөж байна шүү дээ!" хэмээн Хэри толгойгоо базангаа хэлээд үргэлжлүүлэн

"Чи одоо сэтгэцийн өвчтэй яргачин энэ тэр нь юм уу?" хэмээн айж санаа зоволгүй бухимдан асууж орхилоо. Үр дүнд нь систем түүхээ өгүүлэхээ зогсоожээ.

"Энэ бие яагаад ийм сул дорой байна аа?"

Механик дуу хоолой сонсогдож эхлэв.
"Өршөөгөөрэй хөтчөө, энэ ертөнцийн түүхийг танд хэлэх хэрэгтэй байна. Алдаа гарснаас болоод одоо бүх алба хэцүү байдалтай эмх замбараагүй байна. Вирусыг устсан гэж бүрэн итгэлтэй байсан ч үгүй байж. " Механик дуу учирлан хэлэв.

Хэри түүний үгсийг сонсоод хөмсөг зангидлаа.

"Дараа нь би нөхөн олговор авах шаардлагатай бололтой. Ажилчдадаа хэтэрхий их шаргуу ажиллуулаад байгаа юм биш үү!" хэмээн тэр чамархайгаа массажлаж байхдаа хэлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now