11. А Ми

4.2K 411 35
                                    


Дараагийн өдрүүдэд Хэригийн хувьд өдөр бүр тайван өнгөрлөө. И Фан дахин түүнтэй уулзахаар ирнэ гэж хэлэхэд тэр бараг л алс газар явахаар шийдэн ачаа тэшээ баглан гадагш гарсан боловч аз болоход Жан эгч түүнийг эрэлхэгээр зогсоож, ятгаж чадсан. Тиймээс Хэри одоохондоо үлдэхийг сонгожээ.

Юуны түрүүнд тэр бүх зүйлийг тодорхой болгож, залуу мастертай сайтар учирлан ярилцахаар шийдсэн. Өөрийг нь тавьж явуулахыг ятгаж чадна байх гэж найдаж байлаа. Түүнээс гадна тэр нэг газарт удаан байхыг хүссэнгүй. Өөр хаант улсаар зочилж, тэнд хийж болох зүйлсийг харж мэдэхийг зорьж байв. Гэхдээ ямар ч байсан эзэн хааны өгөөмөр туслалцаатайгаар өнчин хүүхдүүддээ зориулсан асрамжийн газрыг хэдийн байгуулжээ.

Хүүхдүүдэд цэлгэр зай талбайтай оршин суух газар эзэн хаанаас олгогдсон бөгөөд тэр бүх мэдлэгээ асрагч Жан эгч болон зарим өсвөр насны том хүүхдүүдэд өвлүүлж, өөрийн үүрэг ажлаа ангилан даатгасан байна. Өсвөр насныхан хангалттай ухаан сууж, аливааг эргэцүүлж чадах том болсон тул юу хийж байгаагаа мэдэхэд бэлтгэгдсэн. Хүүхдүүд түүний асрамжид байх хугацаандаа байлдааны ур чадвараас эхлээд анагаах ухааны талаар мэдэгдэхүүнтэй болсон. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн сурч боловсрох боломжтой бүх зүйлийг тэр дор нь зааж сургасан юм. Энэ удаад тэднийг энэ ертөнцөд өөрсдийн ухаан, хамтын хүчээр даван туулж чадна гэдгийг мэдэж байлаа.

Эзэн хаан Хэригийн гэрээр зочилсон тэр үед өнчин хүүхдүүдийг хараад Хэригийн тулааны мэдлэгээр сургасан тэднийг өөрийнх нь засаглалын дор шилдэг баатарлаг генералууд бас анагаах ухаанд суралцсан хүүхдүүдийг ирээдүйд Нийслэлийн хамгийн сайн чадварлаг энэрэнгүй эмч болж хөгжин дэвшихийг таамаглаа ч үгүй байсан. Бию бас түүхэн дэх хамгийн зоригтой, эелдэг гүнж болж өсөв. Тэрээр ядууст зориулан албан ёсны асрамжийн газрыг байгуулсан анхны гүнж болон алдаршжээ. Орчин үеийн шинэ содон арга барилаар суут хүмүүс, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлсэн юм. Бию алдар нэр нь тивэн дэлхийгээр цуурайтсан ухаалаг мөн баян гүнж болсон бол түүний гар дор өссөн хүүхдүүд авьяаслаг суут бизнес эрхлэгчид болон хүмүүст танигдсан.

Тэд Хэри, асрагч Жан эгч хоёрын айлдсан сургаал, тэдэнд өвлүүлсэн бүх мэдлэг, заах чадвараар нь зөв шударга сайн хүмүүс болж өссөн нь магтууштай. Хаант улсад хүүхдийн наймаа, хүчирхийллийн асуудал багассан том дэвшилд хүрсэн. Цаашид эдгээр үйл явдлууд мэдээжийн хэрэг дэс дараалалтайгаа болно.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now