[ДУУССАН] Because of You |KTH|

By tnn_mj

31.6K 2.3K 122

Чамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22 More

<INTRO>
~ I ~
~ II ~
~ III ~
~ V ~
~VI~
~VII~
~VIII~
~IX~
~X~
~XI~
~XII~
~XIII~
~XIV~
~XV~
~XVI~
~XVII~
~XVIII~
~XIX~
~XX~
~XXI~
~XXII~
~XXIII~
~Bonus: Letter ~
~The End~

~ IV ~

1K 86 1
By tnn_mj

"Чи энэ үнэ цэнэгүй охинд дурлаж ч болох юм"

Ингэж хэлээд би түүнтэй адил ширээн дээр хоёр гараараа тулаад, инээмсэглэн "Жинхэнэ чамайг гаргаж ирэх хүртэл надад дурлахгүй байхыг хичээгээрэй. Үнэ цэнэгүй надад дурлачихвал чи дараа нь харамсана шүү" гэхэд Тэхён хүйтнээр хараад 

"Жинхэнэ би гэнэ ээ" гэхэд нь би түүний нүд рүү ширтсээр 

"Хөндий хүйтэн Ким Тэхёныг биш, дотор чинь байгаа жинхэнэ Ким Тэхёныг би олж харахыг хүсч байна. Өөрийгөө яагаад ингэж дотроо түгжээд байгааг чинь ч бас мэдмээр байна. Тийм болохоор чамд чадахаараа ойртож, чамайг өөрийн болгох болно" гэв. 

Харин Тэхён миний үгэнд инээн, хойш болоод "Өөрийн болгох. Яасан? KH группын эзэгтэй ээжтэй чинь гайгүй харьцаад ирэхээр хүүгийнх нь толгойг эргүүлэх амархан юм шиг санагдаж байна уу? Түрүүний хэлсэн үгийг минь ойлгоогүй юм шиг байна. Тэгвэл одоо сайн сонс. Хэн нэгэн урдуур хойгуур минь гүйлээ гээд миний сэтгэл тийм амархан хөдлөхгүй. Ялангуяа тэр нь чам шиг амьтан бол бүр ч үгүй. Тийм болохоор зүүднээсээ сэрж үз" гэхэд нь би ч бас цэх зогсон 

"Одоо яадаг билээ. Би чам руу аль хэдийн алхаад эхэлчихсэн болохоор чиний анхааруулга надад нөлөөлөхгүй л болов уу. Чи чадахаараа надаас зугт. Харин би чадахаараа чам руу ойртох болно. Чиний сонирхолгүй амьдралыг би сонирхолтой болгож өгье" гээд "Аан, би надаас болж найзуудыг минь доромжлоход тийм ч дуртай хүн биш шүү" гэж хэлээд, хальт инээчихээд, түүний хариултыг хүлээлгүй өрөөнөөс гарав. 

Өрөөнөөс гараад түгжиж байсан амьсгаагаа нэг юм гарган "Инсол, Жихён хоёр энэ талаар мэдвэл ч намайг алах байх даа" гэж амандаа бувтнаад, саяны Тэхёны царайг бодсоор инээд минь хүрэн, гэрийн зүг явлаа. 

Гэртээ ирээд хувцсаа сольж байтал утас дуугаран, Жихёнаас дуудлага ирж байв. Би түүнийг миний хийсэн галзуу гэмээр үйлдлийг мэдчихсэн байхдаа гэж бодоод, авах эсэхтээ эргэлзсэн ч утсаа авахгүй бол бүр дуусна гэдгээ мэдэж байгаа тул гүнзгий амьсгаа аваад утсаа авлаа. 

"За, тарчихсан уу" хэмээн их л найланхай хоолойгоор хэлтэл 

"Тийм ээ, чи харьчихаа юу. Яагаад нээх сонин өнгөөр дуугараад байгаа юм" гэхэд нь түүнийг юу ч мэдээгүй байгаа гэдгийг гадарлав. Би хоолойгоо засаад 

"Яасан гэж? Зүгээр л ярьж байна. Инсол яасан?" гэхэд Жихён 

"Сая Жонгүг ирээд аваад явчихсан. Жонгүг ямар Инсолыг ганцааранг нь явуулах биш. Би багийнхаа хүүхдүүдтэй дараа долоо хоногийн даалгавараа хийх болохоор тэднээс үлдчихсэн. Заза, баяртай. Дараа ярья" гэхэд нь би

"За, баяртай" гээд утсаа тасаллаа. 

Ярьж дууссаныхаа дараа "Инсол, Жонгүгтай уулзаж байгаа юм бол бараг мэдчихсэн юм байна даа. Тэрний гаргах царайг бодохоор л дотор арзайж байна шүү" гэж өөртэйгөө яриад, гал тогоо руу оров. 

Оройн хоол хийгээд яг дуусч байтал хаалга онгойн, ээж хоёр тор дүүрэн юм барьсаар орж ирлээ. 

Тортой зүйлээ ширээн дээр тавиад "Ээж нь хоол хийхээр эрт ирсэн чинь миний охин өрсчихжээ" гэхэд нь би инээмсэглэн 

"Ээжээ, хэлсэн шүү дээ. Эрт ирсэн нь хоолоо хийж байя гэж" гэхэд ээж хүнсээ хөргөгчинд хийнгээ

"Өнөөдөр ямаршуухан байв" гэж асуув. Би өнөөдрийн болсон явдлыг санан, инээмсэглэсээр

"Мм, их сонирхолтой өдөр байсан юм шиг байна. Магадгүй энэнээс цааш улам бүр сонирхолтой байх байх" гэхэд ээж над руу харан 

"Ямар нэгэн сайхан зүйлс болжээ дээ" хэмээн жуумалзахад нь

"Ээжээ, би танд дараа хэлнээ, за юу. Одоо харин өрөөндөө орж, хувцсаа солиод, гараа угаачихаад гараад ир. Би хоолоо аягалаад байж байя" гээд ээжийг зөөлөн түлхээд, өөрөө хоолоо аягаллаа.

Орой хийдэг зүйлсээ дэс дараагаар хийчихээд өрөөндөө орж иртэл, утсанд минь нэлээд хэдэн дуудлага ирсэн байсан нь Инсолоос байв. Ойлгомжтой. Тэр ингэж их залгасан байгаа нь Жонгүгаас миний талаар сонссон гэсэн үг. Би түүн рүү залгах эсэхтээ эргэлзэн зогсож байтал бид гурвын групп чатанд Инсолоос зурвас ирлээ.

Инсол "Маргааш 13 цагт уулздаг цэцэрлэгт хүрээлэндээ уулзацгаая. Хэн ч хоцрох ёсгүй шүү"

Тэр их уурласан бололтой.

Жихён "Юу болсон юм. Нэлээн ширүүн байх чинь"

Би хариу бичсэнгүй.

Инсол "Маргааш очоод мэдээрэй"
"Ёнжү чамайг уншсан гэдгийг чинь мэдэж байгаа шүү"

Жихён "Яалтачгүй нэг юм болох нь болжээ"

"Ойлголоо" би өөр зүйл бичилгүй зурвасыг дуусгав. Тэдэнд юу гэж тайлбарлавал зөвөөр ойлгох бол гэж гашилсаар арай гэж унтлаа.

***** ***** ***** ***** *****

Би уулзахаар тохирсон цэцэрлэгт хүрээлэндээ 1 цагийн өмнө ирэн, зураг зуран сууна. Дулаахан өдөр, гадаа суугаад, чихэвч зүүн зураг зурах шиг сайхан зүйл хаа байх вэ.

Бидний уулзах цаг болоход Жихён түрүүлэн ирлээ. Би дэвтрээ хаан, цүнхэндээ хийгээд чихэвчээ авахад тэр миний хажууд суусаар

"Чи хэрэг тарьсан биз. Инсол их ууртай байх шиг байсан" гэхэд нь би инээмсэглэн

"Хэрэг тарих нь ч тарьчихсан л даа" гэхэд Инсол ирж байгаа харагдав.

Бид түүний зүг харахад Жихён "Хөмсгөө зангидаад, хамарныхаа арьсыг үрчийлгэчихсэн байхаас харвал нэлээд хүнд хэрэг бололтой" гэхэд нь би толгой дохихтой зэрэгцэн Инсол бидэн дээр ирлээ.

Тэгээд над руу ширүүн харан "Үнэхээр тайван байх шив" гэхэд нь би инээмсэглээд

"Тайван байвал биед сайн шүү дээ" гэхэд Инсол

"Тэхёнд яах гэж тэгэж хэлсэн юм" гэж асуув.

Жихён над руу том нүдлэн "Хүлээгээрэй, чиний тарьсан хэрэг Тэхёнтой холбоотой юм уу" гэхэд Инсол над руу ширтсээр

"Амралтын өрөө рүү нь дайрч ороод Жонгүг, Жимин хоёрыг хөөж гаргасан. Тэгээд зогсохгүй Тэхёнд чамайг өөрийн болгоно гэж хэлсэн" гэхэд

Жихён суудлаасаа огцом өндийн "Хөөе, У Ёнжү галзуурчихаа юу. Өөрийн болгоно гэнэ ээ" гээд бараг л хашгирахад нь би эргэн тойрны хүмүүс рүү хараад

"Бид олон нийтийн газар байгаа шүү. Тэгээд ч би ямар хөөж гаргасан юм уу" гэхэд Жихён эргэн миний хажууд суугаад

"Юу бодож очиж очиж Тэхёнд тийм зүйл хэлсэн юм" хэмээн арай намуухан асуухад Инсол гараа энгэртээ зөрүүлэн

"Тэхёнд сайн болоогүй гэдэг чинь ойлгомжтой. Яах гэж тэгсэн юм" гээд миний хариултыг хүлээнэ.

Би доош хараад "Түүнд туслахын тулд" гэхэд тэд над руу солиорчихоо юу гэсэн харцаар ширтэж байлаа. "Дэндүү сонирхолгүй амьдралд нь өнгө нэмэхийг хүссэн юм. Та хоёрт тэр яагаад тийм сэтгэл зүрхгүй юм шиг байдаг юм бол гэж бодогдож байгаагүй юу" гээд тэдэн рүү харахад Инсол

"Хүний амьдрал сонирхолтой байна уу, үгүй юу тэр бол тэр хүний л амьдрал. Чи өөрчилж чадахгүй. Яагаад тийм бодлогогүй зүйлс ярьж байгаа юм" гэхэд Жихён

"Инсолын зөв. Хүний амьдрал, зан араншинг чи яаж өөрчлөх юм. Тэгээд бүр Тэхён шүү. За яахав, чи тэгэхийг хүсч болно. Гэхдээ өөрийн болгоно гэдэг чинь юу гэсэн үг юм" хэмээн хөмсөг зангидан хэлэхэд нь би

"Тэхёны анхаарлыг татах хэрэгтэй биз дээ. Тэгээд л өөрийн болгох болно гээд хэлчихсэн юм. Тэгж хэлсний ачаар л тэр одоо намайг сонирхож байгаа байлгүй. Харин түүнийг өөрчилж чадах үгүйг цаг хугацаа л харуулна шүү дээ" гээд инээмсэглэхэд Жихён

"Энэ нэг галзуу амьтныг одоо яах вэ?" гэхэд Инсол

"Тэхёныг яагаад өөрчлөх гээд байгаа юм. Шалтгаан байгаа биз дээ" гэж ширүүн асуулаа.

Би "Хэлсэн шүү дээ. Түүний амьдралд өнгө нэмэхийг хүсч байнаа гэж. Тэр надад таалагдаагүй гэвэл худлаа хэлсэн болно. Намайг учир битүүлэг зүйлст дуртай гэдгийг та хоёр мэднэ шүү дээ. Тэхён бол яг тийм хүн. Юу бодож байгаа, юу хийхийг хүсч байгаа гэдгийг нь мэдэхэд хэцүү. Тийм болохоор л өөрийн болгомоор байна" гэхэд Жихён

"Хөөе, өөрийн болгоно гэж чи анхаарлыг нь татах гэж л хэлсэн гээ биз дээ" хэмээн хэлэхэд нь би

"Өөрийн болгох гэдгийг яагаад заавал тийм утгаар ойлгоод байгаа юм" гээд зөөлөн инээн "Тэхёнд тийм зорилготой хэлсэн ч миний хувьд бол өөр утгатай. Түүний талаарх бүх зүйлийг би нэгд нэгэнгүй мэдмээр байна. Үүнийг л би өөрийн болгох гэж хэлсэн юм" гэхэд тэдний хэн хэн нь юу ч дуугарсангүй.

Би босч зогсоод "Санаа зоволтгүй дээ. Надад түүнтэй үерхэх мэтийн бодол байхгүй. Зүгээр л амьдралд сайхан зүйлс дэндүү олон байдаг гэдгийг л ойлгуулах болно. Энэ хичээлийн жил дуусах үед бүх юм дуусч, та хоёр тэс өөр Тэхёныг харна гэдгийг би амлаж байна" гэхэд Инсол над руу нухацтай харан

"Энэ хичээлийн жил дуусах үед заавал бүхнийг дуусгах болно шүү. Чи ч, би ч" гэв. Би хариуд нь хэсэг бодолхийлэн, хариу хэлж чадахгүй түүн рүү ширтсээр зогсож байхад минь Жихён ярианы сэдэв өөрчлөн

"Тэгвэл бид ойлголцчихлоо. Харин одоо явж кино үзэцгээе. Би шинэ киноны тасалбар захиалчихсан" гэж хэлэн намайг хариултаас минь аварлаа. Үнэнийг хэлэхэд би Инсол, Жонгүг хоёрын хайрыг дуусгавар болгохыг хүсэхгүй байлаа. Тэгээд шалтгаан нь мөнгө, ар гэр бол бүр ч үгүй. Би тэдний төлөө чадах бүхнээ хийх болно.

***** ***** ***** ***** *****

Хичээлийн хоёр дахь долоо хоногийн эхний өдөр. Өнөөдөр эхний хичээл дээр түүнтэй хамт суух учраас юу хийж түүний сонирхлыг татахаа шөнөжин бодоод олигтой ч унтаж чадаагүй юм. Долоо хоног хичээлдээ явчихсан учраас өнөөдөр урьдынх шигээ эрт ирсэнгүй. Хичээлийн цагийг нэлээд дөхүүлээд очвол Тэхён аль хэдийн ирчихсэн сууж байв. Би түүнийг харан инээд тодруулсаар хажууд нь очоод суутал, тэр уншиж байсан номоо хаагаад над руу харалгүйгээр урагш самбар руу ширтсээр

"Тэнэг бодлоо хаяагүй л байна уу. Хоёр өдрийн турш сайн бодсон байх гэж бодсон юмсан" гэхэд нь би инээсээр хажуулдан, түүн рүү хараад

"Яасан? Намайг хоёр өдрийн турш хараагүй болохоор санаа юу?" хэмээн түүний янзыг үзэхэд тэр нөгөө л хүйтэн харцаараа над руу харан

"У Ёнжү, зүүднээсээ сэрэх цаг чинь болсон баймаар юм аа" гэв.

Би хариу хэлэх гэж байтал багш орж ирэн, яриаг минь тасаллаа.

Хичээлийн цаг дуусахын өмнө багш бидэнд хандан "Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байгаа биз дээ" гэхэд надаас бусад нь

"Тиймээ" хэмээн нэгэн зэрэг дуугарахад би хүүхдүүд рүү хараад, Тэхён руу асуусан харцаар харахад тэр над руу хялам ч хийсэнгүй. Тэр надад ямар өдрийг мэдээж хэлж өгөөд сууж байх найрсаг хүн биш л дээ.

Эргэн багш руу харахад тэр гартаа барьсан цаас руугаа ширтэж байгаад "Хуваарь гарчихсан. Тиймээс эндээс харцгаагаарай. Тэгээд очихгүй байж болохгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ" гээд инээмсэглэхэд оюутнууд бүгд толгой дохицгоолоо.

Багш юу ч ойлгоогүй намайг анзаарсан бололтой миний нэрийг дуудахад нь би "за" гэхэд тэр инээмсэглэн

"Хичээлийн дараа надтай ирж уулзаарай" гэв.

Намайг "Ойлголоо" гэхэд багш ч гарч, Тэхён ч явахаар бослоо. Би ухасхийн босч, түүний замыг хаан зогсохдоо оюутнуудын харц над дээр тусч байгаа гэдгийг мэдэрч байсан ч энэ бүхэн надад огхон ч хамаа байсангүй. Жихёны хэлдгээр сургуулийнх нь тэнгэрийн амьтны замыг хаагаад зогсож байгаа шинээр шилжиж ирсэн эрээ цээргүй охин тэдний сонирхлыг ихэд татаж байгаа биз.

Тэхён нэг хөмсгөө өргөн, хүйтнээр над руу ширтэхэд нь би "Одоо сургуулийн цайны газар руу явна биз дээ. Хамт явцгаая" гэхэд тэр зүгээр л харц буруулан хажуугаар зөрөх гэхэд нь би түүнийг гараас нь барин зогсоогоод

"Тэхёнаа, хамт явцга---" гээд үгээ хэлж дуусгаагүй байхад тэр гарыг минь нэлээн хүчтэй савахад би түүний түлхэлтэнд бараг л унах шахан, ширээ тулаад тогтлоо. Анх удаа л ийм байдалд орсон болохоор нүд минь өөрийн эрхгүй томрон, үг ч хэлж чадахгүй түүн рүү харав.

Тэхён над руу ойртон, хүйтнээр харсан хэвээр "Амьдралыг чинь сонирхолтой болгож өгье гэсэн билүү. Чи хэн болчихоод миний амьдралыг өөрчилнө гээд байгаа юм. Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдчихье" гэж шивэгнэх аядан хэлчихээд цэх зогсон "Хэлсэн байх аа. Би чам шиг яршигтай охидод үнэн голоосоо дургүй. Өмнө нь зүгээр өнгөрөөсөн болохоор надтай ойртож болох юм байна гэж бодсон бололтой. Андуурах хэрэггүй. Чиний хүүхдийнх шиг үйлдлүүп төвөгтэй байгаа болохооор зүгээр надаас холдож үз" гэж ямар ч хувиралгүй, бусдад сонсогдохоор хэлээд, ангиас гарлаа.

Түүнийг гарсны дараа би хөдөлгөөнгүй зогссон хэвээр.

"Чи хэн болчихоод миний амьдралыг өөрчилнө гээд байгаа юм"

Тэхёны хэлсэн энэ үг миний чихэнд цуурайтсаар байсан юм. Би үнэхээр хэн болчихоод хүний амьдралыг өөрчилнө гээд байгаа юм бол гэх бодол хүртэл төрөөд амжив.

Би түүнийг жинхэнэ өөрийгөө нуугаад байгаа гэдэгт хэн хүнээс илүү итгэж байгаа болохоор өөрийнхөө үйлдлийг завтгөж байлаа.

Continue Reading

You'll Also Like

1.3K 136 25
Հաստ ամպերը հանգիստ լողում էին երկնքով, կարծես այն, ինչ կատարվում էր աշխարհում, նրանց բոլորովին չէր անհանգստացնում։ Եթե ​​նույնիսկ ամեն ինչ այդպես է...
19.3K 1.9K 21
Өргөстэй цэцэг хүртэл үндэсийг нь таслахад сул дорой болдог юм.
1.4M 33.6K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
1.3K 64 5
֊Կյանքում ամեն ինչն էլ ունի և սկիզբ և վերջ, բայց երբ է այդ 《վերջը》 ,հիմա՞։ ֊Ոչ ,Նա դեռ հաշիվներ ունի մաքրելու