[ДУУССАН] The Phoenix |JJK|

By tnn_mj

10.9K 950 60

Хүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа со... More

~Оршил~
~1-р хэсэг: Домог~
~2-р хэсэг: Агуй~
~3-р хэсэг: Зүүд~
~4-р хэсэг: Галт шувуу~
~5-р хэсэг:Надад туслаач~
~6-р хэсэг: Тохиролцоцгооё~
~7-р хэсэг: Асуултууд~
~9-р хэсэг: Чүнжа~
~10-р хэсэг: Эмээ ~
~11-р хэсэг: Хэмүсү~
~12-р хэсэг: Шаналал~
~13-р хэсэг: Найз бүсгүй~
~14-р хэсэг: Дурсамж~
~15-р хэсэг: Зураг~
~16-р хэсэг: Үнсэлт~
~17-р хэсэг: Тусгай аялал~
~18-р хэсэг: Хийд~
~19-р хэсэг: Хайр~
~20-р хэсэг: Зангилааны үзүүр~
~21-р хэсэг: Сахиус~
~22-р хэсэг: Тэмдэглэл~
~23-р хэсэг: Сүйт бүсгүй~
~24-р хэсэг: ҮНЭН~
~25-р хэсэг: Өнгөрсөн~
~THE END~

~8-р хэсэг: Гаын аа~

378 34 2
By tnn_mj

Хуансэ нүд хальтрам дүр зураглал дундуур алхана. Хаа сайгүй цусанд будагдаж, айл өрхийн эд зүйлс энд тэндгүй хөглөрч, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн уйлах дуу хадсан аймшигтай дүр зураглал. Гэнэт л тэр ухаан жолоогүй хаа нэг тийшээ гүйж эхлэв. Тэр хашаагаар орж ирэхэд гэрийн эзэд аль хэдийн амьсгал хураажээ. Хуансэ газар ухаангүй хэвтэх 14, 15 орчим насны охины хэдийн хөрсөн биеийг тэврэн уйлж эхэллээ.

Хуансэ хар дарсан зүүднээсээ цочин сэрэв. Хар хөлс нь цутгачихсан, уруул ам нь байдгаараа хатчихсан, нүднээс нь нулимс урсчихсан байлаа. Цонх руу хартал нар аль хэдийн дээр манджээ. Толгой нь хүчтэй өвдөж, цээж нь бачимдаж эхлэхэд тэр нулимсаа арчин дээш өндийлөө. Арайхийн өрөөнөөсөө гарч, гал тогооны өрөөнд ороод ус аягалж уухад арай дээрдэв. Тэгээд доош шүүгээ налан суугаад хатаж амжаагүй байгаа нулимсаа арчин, яагаад нулимс дуслуулснаа ойлгохыг оролдож байлаа. Зах зухаас нь мартаж эхэлсэн зүүдээ яг ямар учиртай болохыг тэр үнэндээ ойлгосонгүй. Нүдээ анин, толгойгоо хоёр гараараа барин зүүдээ санахыг хичээнэ.

"Чи зүгээр үү" гэх Бэгхугийн хоолойгоор Хуансэ ухаан орон, дээш харав.

Хуансэ "Бэгху би нэг зүүд зүүдэлсэн. Аймшигтай зүүд. Би нэг тосгонд очсон. Хүмүүс үхсэн байхыг би харсан. Тэгээд би нэг охиныг тэврээд уйлаад байсан" хэмээн урагш ширтэн зүүдэлсэн зүүдээ ярихад нь Бэгху гайхсандаа хөшиж орхилоо. Тэр Хуансэгийн зүүдийг ямар учиртай болохыг нь сайн мэдэж байсан юм. Тэр доош суун

"Чи яг л галт шувуу биш юм шиг харагдаж байна. Яагаад нэг зүүднээс болж ингэж их хямраад байгаа юм. Зүгээр л зүүд шүү дээ" гэхэд Хуансэ зөөлөн инээмсэглээд

"Тийм ээ. Зүгээр л нэг зүүд байхад би яагаад нулимс хүртэл дуслуулсан юм бол" гэж хэлэхэд Бэгху

"Чи өнөөдөр туслагчтайгаа уулзана гээгүй билүү. Бараг л үд болж байна. Тэгэхэд чи энд байдаг л зүйлээс болоод ингээд суугаад байж болохгүй шүү дээ" гэхэд Хуансэ толгой дохин дээш босоод

"Тиймээ, би ингээд энд суугаад байж болохгүй. Жонгүгтай уулзаж домгийн талаар сонсох ёстой. Нэг өдрийн өмнө ч болтугай амин сахиусаа хайж олох хэрэгтэй" гэсээр өрөө рүүгээ явав. Түүний араас харж хоцорсон Бэгху яахаа мэдэхгүй байгаа бололтой

"Гуйя, тэр явдлыг л битгий санаасай" гээд өөрийнхөө өрөө рүү орлоо.

***** ***** ***** ***** *****

Хуансэ Жонгүгийн ажлын гадаа ирээд, орох эсэхтээ эргэлзэн ийш тийш харан зогсоно. Бэгхугаар ажлын хаягийг нь заалган ирсэн нь энэ. Түүний байр байдлаас харахад сэтгэлийг нь зовоосон зүүдээ мартсан бололтой. Үргэлж л гаргадаг сэргэлэн цовоо байдал, үзэсгэлэнт инээмсэглэлээ тодруулан зогсох аж.

"Хүнтэй уулзахаар ирсэн хэрэг үү" гэх нэгэн эрэгтэй хүний хоолойгоор хойш эргэж харахад нүдний шил зүүж, хар хослол өмссөн өндөр залуу зогсож байв.

Хуансэ Жонгүгаас өөр хүнтэй ярилцаж үзээгүй учраас бага зэрэг сандран "Ти--тиймээ, Жонгүгтай уулзахаар ирсэн юм" гэхэд өнөөх залуу

"Жонгүгтай юу" хэмээн гайхаж байгаа бололтой асуулаа.

Хуансэг толгой дохиход залуу инээмсэглэн "Тэгвэл намайг дагаад яваарай. Цаатах чинь яг одоо ажилдаа улайрчихаад сууж байгаа байх" хэмээн түүний урд гаран алхав.

Хаалга татан ороод залуу "Намайг Намжүн гэж дуудахад болно. Харин чамайг" гэхэд нь Хуансэ

"Намайг Хуансэ, Бун Хуансэ гэдэг" гэхэд Намжүн инээмсэглэн

"Би жаахан хэрэгт дурламаар санагдаад байна. Жонгүгийг яаж танидаг юм" хэмээн явдал дундаа асуухад нь Хуансэ

"Тэр нөгөө--Бид найзууд байгаа юмаа" хэмээн хариулав.

Намжүнийг даган явсаар гурван давхарт гарч ирэн, шилэн ханаар тусгаарлагдсан өрөөг олж харлаа. Шилний цаанаас чөлөө завгүй ажиллах хүмүүсийг хараад дундаас нь Жонгүгийг хайсан ч тэр харагдсангүй. Тэднийг хаалга нээн ороход ажлаа хийж байсан залуус гэлтгүй эмэгтэйчүүд хүртэл Намжүний ард зогсох Хуансэг хараад алмайрч орхилоо. Урт үсээ задгай тавьсан Хуансэ дэндүү үзэсгэлэнтэй байсан юм.

Намжүн инээмсэглэн хамгийн ойр байсан залууд хандан "Жонгүг хаана байна" гэхэд залуу

"Хурлын өрөөнд Жиминтэй хамт байгаа" хэмээн Хуансэ руу ширтсэн чигтээ хэлэв.

Хуансэ хүмүүс яагаад түүн рүү ингэж сүрхий ширтээд байгааг гайхаж байлаа. Гадуур явахад нь ч, хоол идэж байхад нь ч, одоо бүр Жонгүгийн ажлын газарт хүртэл хүмүүсийн ийм харцаар харах нь түүнийг тавгүйтуулж байв.

Тэгтэл нэг өрөөнөөс Жонгүг, өөр нэг залуутай ярилцсаар гарч ирэв. Хуансэ түүнийг харсан даруйдаа инээмсэглэн "Жонгүг аа" хэмээн чангахан дуудахад Жонгүг түүн рүү харлаа.

Тэгээд барьж байсан бичиг баримтаа нөгөө залуудаа өгөн, Хуансэ, Намжүн хоёр дээр ирээд
"Энд юу хийж яваа юм" гэснээ Намжүн руу харан "Та хоёр яахаараа хамт ирдэг билээ" гэхэд Намжүн

"Гадаа чамтай уулзах гээд хүлээж байхаар нь оруулаад ирлээ" гэж хэлэн, жуумалзчихаад зөрөн явав.

Жонгүг Намжүний хачин байдлыг гайхсандаа түүний араас харахад тэдэн рүү цоо ширтэх ажилчдынхаа харцтай туллаа. Тэгснээ эргэн Хуансэ руу хараад "Гадаа хүлээж байх уу. Би удахгүй гараад очъё" гэхэд нь Хуансэ толгой дохин, инээмсэглээд

"Мм, ойлголоо" гээд гарав.

Харин Жонгүг эргэн ажилчид руугаа хараад "Яасан, юугаа ингэтлээ хараав. Ажлаа хийцгээхгүй юм уу" хэмээн нүдээ эргэлдүүлсээр өрөө рүүгээ орлоо.

Араас нь Жимин гүйхээрээ орж ирэн "Юу вэ? Жон Жонгүг. Найз бүсгүйтэй болчихсон юм уу?" гэсээр гайхсан харц тодруулан асууж байтал Намжүн ч мөн орж ирэв.

Жонгүг "Найз бүсгүй биш ээ. Зүгээр л танил" хэмээн залхсан байртай хэлэхэд Намжүн

"Харин тэр бүсгүй найз гэсэндээ. Танил биш" хэмээн сүүлийнхээ үгийг тодотгож хэлээд жоготой харна.

"Ямартай ч найз бүсгүй биш. Тийм болохоор аль нь ч байж болно. Би явчихаад ирье" гээд гарах гэж байснаа "Аа нээрээ тийм ахаа. Би Ким эзэгтэйн зураг төслийг бэлдээд ширээн дээр чинь тавьчихсан шүү. Харна биз" гэчихээд явахад түүний араас харж хоцорсон Жимин

"Аргагүй л манай Жонгүг шүү. Тийм үзэсгэлэнтэй бүсгүйг өөртөө татаад л" гэхэд Намжүн түүний цээж рүү цохиод

"Явж ажлаа хийцгээе" гээд инээсээр Жонгүгийн өрөөнөөс түрүүлэн гарлаа.

***** ***** ***** ***** *****

Жонгүгийг гарч ирэхэд Хуансэ нар руу харсаар инээмсэглэн зогсож байлаа. Дэндүү үзэсгэлэнтэй харагдсанд Жонгүг түүнийг хэсэг ширтэн зогсов. Тэгснээ толгойгоо үл ялиг сэгсрэн Хуансэ дээр очоод

"Удаан хүлээсэн үү" гэхэд Хуансэ

"Үгүй ээ" гээд инээмсэглэснээ "Би чамаас гэрийн хаяг, утасны дугаарыг чинь аваагүй байна лээ. Тэгээд Бэгхугаас ажлын хаягийг чинь аваад хүрээд ирсэн юм" гэв.

Жонгүг "Ямартай ч чимээгүй газар очиж ярилцацгаая" гээд түүнийг дагуулан машин руугаа явлаа.

Жонгүгийн Хуансэг дагуулан ирсэн газар нь түүний гэр байлаа. Олны хөлийн газар тэр Хуансэтэй ярилцахыг хүссэнгүй. Тиймээс хамгийн амар тайван гэж бодсон газар нь түүний гэр байсан юм.

Хуансэ Жонгүгийн гэр рүү орж ирсэн даруйдаа том гэх чинь цонх руу гүйж очин, алмайрсан нүдээр гадаахыг харна. Бэгхугийн амьдардаг гэр уламжлалт загвараар баригдсан нэг давхар байшин учраас ийм өндөрт байрлах орон сууцанд орж ирж байгаа нь Хуансэгийн анхны удаагийнх учраас сонирхолтой санагдсан аж. Тэгээд тэр чигтээ цонх болсон ханыг даган явахдаа тааралдсан бүх л зүйлийг тэр нэгд нэгэнгүй харна.

Жонгүг түүний араас ирээд "Өөр хүмүүсийн хажууд ингээд байвал чамайг тэнэг юм байна гэж бодох байх даа" хэмээн ус аягалан, цонхны хажууд байрлах ширээнд суун "Ийшээ суу л даа. Бидэнд ярилцах зүйл их байгаа гэж бодож байна" гэхэд Хуансэ түүний өөдөөс харан ширээнд суулаа.

"Бэгхугийн гэрээс шал өөр юмаа. Их сонирхолтой" гэхэд Жонгүг

"Ингэхэд Бэгху та хоёр хаана амьдардаг юм. Ууланд уу" хэмээн сониучирхан асуухад Хуансэгийн нүд томрон

"Хөөе, энэ үед ууланд амьдарч болно гэж үү. 600 жилийн өмнө бол ууланд амьдраад болоод байсан ч энэ үед бол яасан ч болохгүй" гээд хоёр гараа савчуулан "Бэгху яг 600 жилийн өмнөх үеийнх шиг сууцанд амьдардаг. Гэхдээ их том. Яг л язгууртнуудынх шиг. Яахав доторх эд хогшил нь танайхтай төстэй" гэхэд Жонгүг түүний ярьж байгаа зүйлсийг сонсоод өөрийн эрхгүй инээлээ.

Хуансэ гайхан "Яасан" гэхэд Жонгүг толгой сэгсрэн

"Яагаа ч үгүй ээ. Утсаа өгч бай" гээд гараа тосоход Хуансэ гайхаж байсан ч утсаа түүнд өглөө. Жонгүг юу ч юм тэмдэглэж байснаа түүнд буцаан өгөөд

"Би утасны дугаар, гэрийн хаягаа бүгдийг нь тэмдэглэчихсэн. Тийм болохоор ярьж байгаад ирж бай. Тэгэж удаан хүлээх шаардлагагүй" гэхэд Хуансэ инээмсэглэн утсан дээрх Жонгүгийн дугаар, хаягийг ширтэнэ.

Тэгснээ "Одоо л нэг юм бусад шиг мэдрэмж төрж байна шүү. Утсан дээр маань Бэгхугийнхаас өөр дугаар тэмдэглэгдээд" гэхэд Жонгүг өчигдөр Бэгхутай уулзсанаа саналаа.

Тэгээд Жонгүг "Хуансэ, бид чиний сахиусыг хаанаас олох юм" гэхэд Хуансэ гол ажлаа сая л санав бололтой

"Яг үнэнийг хэлэхэд би ч бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад мэдэхийг хүсч байгаа нэг зүйл байна" гээд "Чиний яриад байсан домог байна аа. Чи тэрийг яаж мэддэг болсон юм бэ? Би өчигдөр шөнөжингөө шахуу өөрийнхөө талаарх домог яриануудыг интернетээс хайсан ч тийм ч их зүйл гарч ирээгүй" гэхэд Жонгүг Бэгхугийн хэлснийг бодон, яаж ч бодсон тэр домог ганц барьж болох сэжим нь учраас нуухыг хүссэнгүй. Гэхдээ бас хэлэхгүй байхаар шийдлээ.

"Би тэр домгийг эмээгээсээ сонсож байсан. Бага байхаас минь л эмээ минь надад ярьж өгдөг байлаа. Тэгээд том болоод тэр домгийг эмээгээс минь өөр хэн ч мэддэггүй гэдгийг олж мэдсэн. Эхэндээ эмээгээ зохиосон гэж бодож байсан ч одоо үнэн болчихлоо" гэхэд Хуансэ

"Тэгвэл тэр домогт яг юу гардаг юм бэ?" хэмээн их л сониучирхан асуухад Жонгүг гүнзгий амьсгаа аваад

"Ариун орон болон чиний хүний ертөнцөд хэрхэн амьдарч байсан тухай гардаг. Бас--" гэсээр гацахад Хуансэ түүн рүү цоо ширтэнэ.

"Бас чиний яагаад шийтгэгдсэн талаар" гэхэд Хуансэгийн нүд аяганаасаа гарах нь уу гэлтэй томрон

"Үнэн үү. Би яагаад шийтгэгдсэн юм. Чиний яриад байсан Гаын гэх охинтой холбоотой юу" гэж асуухад Жонгүг

"Үгүй ээ, Гаын гэх охин бол зүгээр л хальт гардаг нэр. Чамайг зүгээр л шалгаж асуусан төдий. Чиний шийтгэгдсэн шалтгаан бол хүнд халдсан. Хэдийгээр муу үйл үйлдсэн хүн ч гэлээ чи хүнд халдаж болохгүй гэсэн ариун орны хуулийг зөрчсөн болохоор шийтгэгдсэн гэж гардаг. Шийтгэгдсэн чинь гардаг ч амин сахиусны чинь талаар гардаггүй" гэхэд Хуансэ санаа алдан

"Ямартай ч би хүн гэмтээсэн нь үнэн юм байна" гэв.

Жонгүг Бэгхугийн хэлснээр Гаыны талаар юу ч хэлэлгүй, түүнийг хүн гэмтээсэн гэж хэлэв. Гаын гэх охиныг аварсан эсэх нь Хуансэгийн амин сахиусыг олоход тйим ч хамааралгүй байгаасай гэж найдаж байлаа. Хэрэг боллоо ч Жонгүг өөрөө л мэдэж байвал болно байх гэж бодсон учраас домгийг өөрчлөн хэлэв. Жонгүг Хуансэгийн өмнө их буруутай юм шиг санагдахын зэрэгцээ үнэнийг нуусан нь зөв эсхийг ч тэр мэдэхгүй байлаа.

Хуансэ гэнэтхэн "Жонгүгаа, эмээ чинь хаана байгаа юм. Эмээтэй чинь уулзацгаая. Тэр мэдэж байж магадгүй юм. Амин сахиусны маань талаар" гэхэд Жонгүгийн нүдэнд гуниг хуран, доош хараад

"Харамсалтай нь эмээ маань одоо энэ ертөнцийн хүн байхаа больсон" гэлээ.

Хуансэгийн царай сонин болон "Уучлаарай. Би ойр дотны хүнээ алдах мэдрэмж ямар байдгийг мэдэхгүй. Чамайг тайтгаруулж чадахгүй нь" гэхэд Жонгүг хальт инээвхийлэн

"Эмээ минь байхгүй ч ямар нэгэн зүйл мэдэж болох байх гэж бодож байна" гэхэд Хуансэ толгой дохин

"Тэгвэл чи эмээгийнхээ талаар олж мэд. Яагаад эмээ чинь тэр домгийг ганцаараа мэддэг байсныг, өөр хүн мэддэг эсхийг ч бас. Харин надад олж мэдэх ёстой өөр зүйлс байна" гээд түрүүхэн инээмсэглэж байсан царай нь илүү төвлөрсөн харагдах нь яг л Хуансэ биш юм шиг л байв.

Жонгүг "Би олж мэдэхийг хичээнэ ээ. Харин чи юуны талаар олж мэдэх гэж байгаа билээ" гэхэд

"Би урд шөнө нэг зүүд зүүдэлсэн. Тэр зүүдэнд нэг ох---" гэтэл хаалга онгойх чимээ Хуансэгийн яриаг тасаллаа.

Тэд хоёул хаалганы зүг харахад нэг охин тэр хоёр руу том нүдэлсээр ээлжлэн харна.

Жонгүг босон, үүд рүү очоод "Исүгаа, чи энд юу хийж яваа юм" гэхэд охин

"Ээж танд хачир аваачиж өг гэсэн юмаа" гэж хэлээд эргэн Хуансэ руу ширтлээ. Ганц бие ахынх нь гэрт эмэгтэй хүн ч дурламаар үзэсгэлэнтэй залуу бүсгүй сууж байсанд Жонгүгийн дүү Исүг гайхсан нь тодорхой.

"Хаалганы хонх дарж мэддэггүй хэрэг үү" хэмээн Жонгүгийг зэмлэсэн янзтай хэлэхэд Исүг

"Ажлаасаа ирээгүй байгаа байх гэж бодсон юм. Тэгээд ч би таныг эмэгтэй хүнтэй байна гэж яаж мэдэх юм" хэмээн зөрүүлэн хэлэхэд Жонгүг

"Ёстой нээрээ" хэмээн шүд зуун хэлэхэд, Хуансэ босон тэдэн дээр ирлээ. Гэхдээ түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байх бөгөөд Исүг рүү цоо ширтэж байв. Түүний энэ байдал Исүг төдийгүй Жонгүгийг хүртэл гайхширахад хүргэв.

Гэтэл удалгүй түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь Жонгүгийг юм хэлж ч чадахгүй байдалд оруулчих нь тэр.

Хуансу Исүгт улам дөхөн, хоёр гараараа хацрыг нь илээд

"Гаынаа, эгч нь чамайгаа ямар их санасан гээч" гэж хэлэхэд нь нүднээс нь нулимс урсаж байлаа.

Continue Reading

You'll Also Like

57.9K 5K 23
Эмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Э...
262K 10.2K 32
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚
5.6K 769 19
𝙼𝚊𝚏𝚒𝚊 ☦︎︎ 𝙿𝚜𝚢𝚌𝚑𝚘☦︎︎ 𝚟𝚒𝚖𝚙𝚒𝚛𝚎 ☦︎︎ تەواو بووە ٧ شانشینی جیاواز لەگەل ٧ پاشای جیاوەز . . . تاکە خوێنمژ ئەیەوێ شانشینەکەی ڕزگار کات و د...
910K 30.9K 110
When Grace returns home from college, it doesn't go like she thought it would. With her past still haunting her everyday choices, she discovers a sid...