[ДУУССАН] The Phoenix |JJK|

By tnn_mj

11.2K 953 60

Хүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа со... More

~Оршил~
~1-р хэсэг: Домог~
~2-р хэсэг: Агуй~
~4-р хэсэг: Галт шувуу~
~5-р хэсэг:Надад туслаач~
~6-р хэсэг: Тохиролцоцгооё~
~7-р хэсэг: Асуултууд~
~8-р хэсэг: Гаын аа~
~9-р хэсэг: Чүнжа~
~10-р хэсэг: Эмээ ~
~11-р хэсэг: Хэмүсү~
~12-р хэсэг: Шаналал~
~13-р хэсэг: Найз бүсгүй~
~14-р хэсэг: Дурсамж~
~15-р хэсэг: Зураг~
~16-р хэсэг: Үнсэлт~
~17-р хэсэг: Тусгай аялал~
~18-р хэсэг: Хийд~
~19-р хэсэг: Хайр~
~20-р хэсэг: Зангилааны үзүүр~
~21-р хэсэг: Сахиус~
~22-р хэсэг: Тэмдэглэл~
~23-р хэсэг: Сүйт бүсгүй~
~24-р хэсэг: ҮНЭН~
~25-р хэсэг: Өнгөрсөн~
~THE END~

~3-р хэсэг: Зүүд~

495 40 0
By tnn_mj

Жонгүг нүдээ зөөлөн нээхэд цагаан тааз түүнийг угтлаа. Тэр бодохдоо нөгөө агуйд өөрийгөө сэрнэ гэж бодтол төсөөлснөөс тэс өөр газар байсанд тэр гайхав. Эргэн тойрноо харвал тэр эмнэлэгт байгаа бололтой гарт нь дусал залгажээ.

Жонгүг "Сүүлд юу болсон билээ. Гал. Гал улам хүчтэй болж, дэлбэрэх чимээ гарахад хойш түлхэгдсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгэхээр намайг хэн нэгэн олж эмнэлэгт авчирсан гэсэн үг. Эсвэл нөгөө бүсгүй. Гэхдээ тэр хаана байгаа юм бол" гэж бодонгоо сая л бие нь өвдөхгүй байгааг анзаараад өвчин намдаах тариа хийж дээ гэж бодлоо. Тэгээд нүдээ буцаан анин, болсон зүйлсийг үнэн эсэхийг дахин бодно. Худлаа гэж бодохыг хүссэн ч өөрийн нүдээр харчихаад итгэхгүй байх аргагүй. Эмээгийнх нь ярьдаг байсан түүх үнэн гэж үү. Галт шувууны домог үнэн бол бурхад ч гэсэн байдаг гэсэн үг. Тэгээд бидний дунд эгэл бус төрлүүд бас байгаа. Тэр энэ бүхнийг яаж хүлээж авахаа мэдсэнгүй. 

Ийн бодоод хэвтэж байтал өрөөний хаалга онгойж, ээж нь уулга алдсаар орж ирлээ.
"Санаа зовох хэрэггүй гээд байсан яасан. Ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд л" гэхэд Жонгүг инээмсэглэн

"Уучлаарай ээжээ. Гэнэт бороо орно гэж яаж мэдэх вэ" гэснээ "Ээжээ, надтай хамт байсан бүсгүй хаана байна" гэхэд ээж нь гайхан

"Ямар бүсгүй. Чамайг Жимин эмнэлэгт авчирсан гэсэн. Тэгээд бидэнд дуулгасан юм" гэв.

Жонгүг гайхаж байсан ч Жиминийг мэдэж байгаа байх гэж бодоод ээжээсээ илүү дутуу зүйл шалгаасангүй.

Ээж нь "Эмнэлэгт ирээд бүхэл бүтэн 2 хоног ухаангүй хэвтсэн. Биед чинь ямар ч гэмтэл байхгүй байхад ухаан орохгүй болохоор чинь хичнээн их санаа зовсон гэж санана" гэж санаа зовинонгуй хэлэхэд Жонгүг улам бүр гайхаж

"Ямар ч гэмтэл байхгүй гэнэ ээ" хэмээн асуухад

"Тийм ээ. Уулын уруу өнхөрсөн гэхэд шалбархай ч байхгүй байсан. Тэгсэн хэрнээ ухаан орохгүй болохоор чинь эмч нар хүртэл гайхаж эхэлсэн шүү" гэснээ дээш босон "өлсөж байгаа биз дээ. Ээж нь хоол аваад ирье" гээд өрөөнөөс гарав. Харин Жонгүг юу болоод  байгааг гайхан хоцорлоо. Хамаг бие нь хөндүүрлээд, гараа ч хөдөлгөж чадахгүй байсан байхад бэртэлгүй гэнэ ээ. Тэр гараа дээш өргөн харав. Үнэхээр хугарсан ч байж магадгүй байсан гар нь зүв зүгээр байлаа.

Өөрийнх нь утас ууланд гээгдсэн тул ширээн дээр байсан ээжийнхээ утсыг аван Жимин рүү залгалаа. Жимин удаан дуудуулсангүй утсаа авав. 

"Байна уу" 

"Жимин аа, Жонгүг байна" 

"Юу? Ухаан орчихоо юу?Бурхан минь гэж. Ашгүй дээ. Бие чинь яаж байна"

"Зүгээр дээ. Чи намайг эмнэлэгт хүргэж ирээ юу?" 

"Тийм ээ. Уулын бэлд арайхийж ирээд чамайг байхгүй болохоор бид хичнээн их сандарсан гэж санана. Эргээд уул руу гарах гэсэн чинь аюултай гээд хамгаалалтынхан гаргадаггүй. Тэгээд харанхуй болж бороо намдахад л чиний араас хамгаалалтынхантай хамт явсан. Харин ашгүй чи замаас нэг их холдоогүй байсан болохоор хурдан олсон"

"Намайг замын хажуугаас олсон хэрэг үү? Агуйд байгаагүй юу?"

"Юун агуй вэ? Тэр ууланд ямар юмных нь агуй байх вэ дээ. Замын хажуугаас олсон. Аз болоход гэмтэл байхгүй байсан ч ухаан орохгүй хичнээн их айлгав аа. Намжүн ах намайг хичнээн их загнасан гээч. Анхааралгүй явлаа гээд" 

"Жиминаа, тэгвэл надтай хамт нэг эмэгтэй байгаагүй юу" 

"Юу яриад байгаа юм бэ? Золиг чинь. Ямартай ч би удахгүй очлоо. Очиж байгаад ярилцъя" гээд утсаа тасдчихав. 

Жиминийг утсаа тасдсаны дараа Жонгүг түүний үгэнд итгэж ядан, хөшөө мэт хөдөлж ч чадахгүй болчихов. Яах аргагүй сүүлд ухаан алдахад агуйд байсан байхад замын хажуугаас олдсон гэдэг байж боломгүй санагдана. Бас агуйд байсан өнөөх бүсгүй яагаад байхгүй байгаа нь түүнд бүр л сонин мэдрэмж төрүүлж байв. 

Ээж нь хоол оруулж ирэхэд Жонгүг бодлоосоо салан, юм идэх хүсэлгүй байсан ч хүчээр шахуу идлээ. Хоолоо идэж дуусчихаад сууж байтал гаднаас Намжүн, Жимин хоёр орж ирэхэд ээж нь тэднийг ярилц даа гээд өрөөнөөс гарав. 

Намжүн орны хажуугийн сандал дээр суун "Бие чинь яаж байна. Болгоомжтой явахад яадаг байна аа" гэхэд Жонгүг 

"Зүгээрээ, одоо ч хамаагүй эмнэлгээс гармаар байна" гээд санаа алдахад Намжүн 

"Эмнэлэгт хэсэг хэвтсэн дээр байх. Бэртэлгүй гээд тоохгүй өнгөрч болохгүй" гэхэд Жимин ч бас санал нэгдэн 

"Тийм шүү. Түрүүн ярьж байгаа юмнаас чинь үзэхэд чи их сонин байна лээ" гэхэд Жонгүг түрүүний зүйлсээ эргэн саналаа. 

Намжүн орны хөлд зогсох Жимин, Жонгүг хоёр руу ээлжлэн хараад "Ямар юм" гэхэд Жонгүг Жиминий хариултаас урьтан 

"Жиминаа, чи үнэхээр намайг замын хажуугаас олсон гэж үү. Бас ямар ч бэртэл үнэхээр байгаагүй юу" гэхэд Жимин түүн рүү ойртон духыг нь алгаараа дараад 

"Зүгээр л байна даа. Түрүүнээс хойш сонин сонин юм асуугаад байх юм. Тийм ээ, би чамайг замын хажуугаас олсон. Чи тэнд ухаангүй хэвтэж байсан. Чиний хажууд ямар ч эмэгтэй хүн байгаагүй. Бас чиний биед ямар ч гэмтэл байхгүй байсан. Надад итгэхгүй байгаа бол Гуансүгаас асуу. Бид хоёр хамгаалалтынхантай хамт чамайг хайхаар явсан" гэхэд Жонгүг санаа алдан өөр тийш харлаа. 

Тэдний яриаг сонсон бага сага зүйл ойлгосон Намжүн "Жонгүгаа иймэрхүү зүйлс зүүд л байдаг шүү дээ. Ухаангүй байхдаа чи зүүдэлсэн байх" гэхэд Жонгүг тийм ч юм уу гэсэн харцаар Намжүн рүү хараад, хэсэг хугацаанд эргэлзэж байсан ч 

"Гэхдээ дэндүү бодит байсан" гэхэд Жимин "Чи дахиж нарийн шинжилгээ хийлгэсэн дээр юм байна даа" гэхэд Намжүн түүн рүү зэмлэсэн харцаар харав. 

Намжүн Жонгүгт хандан "Хэсэг хугацаанд амар. Ажилдаа санаа зовох хэрэггүй" гэж хэлэхэд Жонгүг зүгээр л толгой дохилоо. 

Намжүн, Жонгүг хоёр удалгүй явж, Жонгүг ганцаараа үлдлээ. Хойш хэвтэн, тааз ширтээд ахиад л өнөөх явдлуудыг нэг нэгээр нь бодов. Тэдний хэлдгээр үнэхээр зүүд байж болно. Гэхдээ хэтэрхий бодит байсан. Биеийнхээ өвдөлтүүдийг, агуйд болсон зүйлсийг, ялангуяа тэр бүсгүйд хүрч байсан мэдрэмжийг ингэж тод санаж байхад зүүд байж болно гэж үү хэмээн толгойгоо гашилгана. Бодох тусам уур нь хүрч, мартъя аа мартаж чадахгүй хачин байдалд орчихов. 

Тэгж байтал хаалга онгойн, гаднаас хэн нэгэн орж ирсэн нь Тэхён байлаа.

Жонгүг түүнийг харсан даруйдаа нүүрэнд нь инээмсэглэл тодрон "Ахаа" гэхэд Тэхён 

"Ухаан орсон гэж эгчээс дуулаад хүрээд ирлээ. Яаж байна" хэмээн асуухад нь Жонгүг 

"Яг үнэнийг хэлэхэд зүв зүгээр байна. Миний санаж байгаагаар зүгээр байх ёсгүй ч зүгээр л байгаад байна" гэж хэлээд санаа алдахад Тэхён түүнийг шоолон

"Гэмтэхийг хүссэн хэрэг үү" гэв. 

Жонгүг "Гэмтэхийг хүсдэг хүн гэж хаана байх вэ? Гэхдээ дэндүү хачирхалтай зүйлс болоод байгаа болохоор яахаа ч мэдэхгүй байна" гэхэд нь Тэхён түүн рүү сонжсон байртай харан 

"Тэгээд болоод байгаа хачирхалтай зүйлийг чинь би нэг сонсож үзье" гээд сандал татан суухад Жонгүг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой хэсэг суулаа. 

Тэгээд "Эмээгийн ярьж өгдөг байсан үлгэрийг та мэднэ дээ" гээд Тэхён руу харан, түүнийг толгой дохиход үргэлжлүүлэн "Яг тэрэн дээрх шиг зүйлийг би ууланд харсан. Явж байгаад нэг агуй руу ордог нүх рүү уначихсан. Гадаа аадар бороо ороод тэнгэр бүрхэг байхад тэр агуй дотор тэргэл сар мандаж байсан. Бүхэлдээ өвс ургамал, цэцэг навчаар хучигдсан хана нь дэндүү үзэсгэлэнтэй. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр агуйд нэг бүсгүй унтаж байсан. Намайг хацарт нь хүрэх төдийд түүний бие дээш хөөрч, биеэс нь гал авалцаад, шувууны дүрс бий болсон. Галт шувуу гэмээр. Тэгээд л нэг мэдэхэд хананд савагдан унасан ч сэрэхдээ энд сэрлээ. Жиминээс асуухад намайг замын хажуунаас олсон гэсэн. Агуй ч тэр, бүсгүй ч тэр аль аль нь байгаагүй юм шиг. Гэхдээ зүүд гэхэд дэндүү бодит байсан нь намайг галзууруулах гээд байна" хэмээн агуйд болсон зүйлсийг нэгд нэгэнгүй ярихад Тэхён гайхсан шинжгүй 

"Чи аль нь байгаасай гэж хүсээд байгаа юм. Зүүд үү, эсвэл бодит явдал уу?" гэж асуухад Жонгүг түүн рүү инээмсэглэн 

"Ахаа, та бусдаас өөр гэдгээ мэдэх үү? Өөр хүмүүст ярьсан бол тэнэг зүйл ярихаа боль. Наадах чинь зүүд байна гээд л намайг яг солиотой хүн харж байгаа юм шиг харах байсан байх даа. Жимин ч бас түрүүн тэгсэн" гэхэд Тэхён инээн "Тэгээд хариулт?" гэв. 

Жонгүг санаа алдан "Мэдэхгүй ээ, тэр үеийн мэдрэмж дэндүү бодит байсан учраас зүүд биш байх гэж бодогдоод. Бас санаанд багтамгүй олон зүйлс болсон болохоор тийм зүйл хорвоо дээр байж болно гэж үү бодохоор зүүд байх гээд миний сэтгэл үнэхээр хоёрдоод байна" гэж хэлэхэд Тэхён 

"Аль хүссэнээрээ л бод. Зүүд ч бай, зүүд биш ч бай аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйл. Өөрийгөө шаналгахгүй байхыг нь л сонго. Би чамд наадах чинь зүүд гэж хэлж чадахгүй. Учир нь би байж боломгүй зүйлст итгэдэг" гээд хөмсгөө өргөхөд Жонгүг 

"Та аргагүй л бусдаас өөр шүү" гээд инээлээ. 

Тэхён "Би одоо нэг хэсэгтээ уулзаж, утсаар ярьж ч чадахгүй байх" гэхэд Жонгүг нүдээ томруулан 

"Ээлжит аялалдаа гарах нь уу" гэвэл тэр толгой дохилоо. Тэхёныг үргэлж л хаа нэг тийшээ явдаг болохоор Жонгүг тийм ч их гайхсангүй. 

Жонгүг тэр явдлыг зүгээр л зүүд гэж бодож, мартахаар шийдсэн юм. Эмээгээ маш их санасандаа ярьж өгдөг байсан үлгэрийг нь бодит юм шиг зүүдэлсэн байх гэсэн дүгнэлт хийв. Угаасаа ч эгэл жирийн хүний амьдралд тийм хачин жигтэй зүйлс байна гэдэг санаанд багтамгүй зүйлс шүү дээ. 

Гэхдээ энэ явдлыг  мартана гэдэг түүний бодол тэр оройдоо л талаар өнгөрөв. Жонгүг тэр шөнөдөө агуйд болсон явдлыг зүүдэлж хар хөлс нь цутгасаар, цочин сэрлээ. Гэхдээ нэг зүйл илүү байсан юм. Түүнийг ухаан алдсанаас хойш болов уу гэмээр нэгэн яриаг тэр зүүдэндээ сонссон юм. 

"Хэн гэдгийг чинь, яагаад энд байгааг чинь мэдэхгүй ч би чамд тусалъя. Би шархадсан, өвдсөн хүмүүсийг харах үнэхээр дургүй. Сэтгэл өвдөөд байдаг юм"  

Хэн хэлсэн нь мэдэгдэхгүй маш богинохон яриа. Тэр өдрөөс хойш Жонгүг шөнө бүр энэ зүүдийг өдөр алгасалгүй зүүдэлдэг болов. Яг л бодит юм шиг. Биеийнх нь өвдөлтүүд хүртэл түүнд мэдрэгдэнэ. Шөнө бүр өвдөлт мэдрэхээс тэр сүүлдээ айдаг болжээ. 

2 сарын дараа

Жонгүг нөгөө л зүүдээ шөнө бүр зүүдэлсэн хэвээр. Тусдаа гарч, ажлаа хийдгээрээ хийж байгаа ч нөгөөх зүүдээ зүүдэлнэ гэхээр л хэцүү санагдана. Аав, ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ бас нөгөөтэйгүүр сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэлэгдэхгүй гэсэндээ энэ талаар хэнд ч ам ангайсангүй. Бүр Намжүн, Жимин хоёрт ч хэлээгүй юм. Аргаа барахдаа тэр сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид үзүүлсэн ч тусыг эс олно. 1 сарын өмнө ганцаараа өнөөх ууланд очиж, агуйг хайсан ч юу ч олоогүй юм. Түүнийг хамгийн сайн ойлгодог басхүү гарцаа олоход нь тусалдаг ганц хүн болох Тэхён одоо ч сураггүй. Нэг явахдаа нэлээн удаан явдаг болохоор хурдан ирээсэй гэж хүсэхээс цаашгүй. 

Ажлын шугамаар хүнтэй уулзчихаад, Намжүн тэр хоёр ресторанаас гараад явж байлаа. Намжүн "Жонгүгаа, би замаараа ажил руу очоод энэ материалуудыг Жиминд өгчих болохоор чи түрүүлээд харь даа. Ойрд их ядруу байгаагаа мэдэж байна уу. Сайн амар" гэхэд Жонгүг толгой дохиод түүнээс салав. 

Зогсоол дээр ирэн, машиндаа суугаад хөдлөх гэж байтал түүнээс холгүй тав, зургаа орчим насны бяцхан хүү бүдрээд уначихлаа. Суудлын бүсээ тайлан очих гэж байтал цаанаас нэгэн залуу бүсгүй ирээд хүүг дээш босголоо. Нэлээд хүчтэй унасан болохоор хүүгийн тохой шалбарсан байх бөгөөд хүү өвдөлтөөсөө болоод уйлна. Хүүгийн ээж гэж бодоод, бүсээ эргүүлж зүүхээр оролдож байгаад санамсаргүй бүсгүйн царайг хараад Жонгүг таг гацчих нь тэр. 

Шөнө бүр зүүдэнд нь орж ирдэг агуйд байсан бүсгүйн танил царай. Эхэндээ бүсгүйн царайг санахгүй байсан ч шөнө бүр зүүдэнд нь тод харагддаг болсон үзэсгэлэнт царайг тэр харангуутаа л танилаа. 

Түүнийг харан гөлөрч байтал бүсгүй ийш тийшээ харж байгаад хүүгийн тохойг гараараа илтэл, шарх үгүй болчихов. Жонгүг гайхсандаа хөмсөг зангидан, бүсгүйн үйл хөдлөлийг нэг бүрчлэн ажиглана. 

Үүрч явсан цүнхнээсээ алчуур гаргаж ирэн, хүүгийн гарыг арчихад түрүүхэн цус болсон байсан гар нь зүв зүгээр болсон байлаа. Тэгээд хүүд ямар нэгэн юм хэлээд, инээмсэглэн толгойг нь илэхэд хүүгийн өвдөлт ч үгүй болсон бололтой царайнд нь инээмсэглэл тодрон, гүйгээд явчихав.

Түүн дээр очоод чи хэн юм гээд асуучихмаар байвч, тэгэж чадсангүй. Жонгүг яахаа мэдэхгүй нүдээ анин, гүнзгий амьсгаа аваад эргэн бүсгүй зүг хартал бүсгүйтэй харц тулгарчихна тэр. Жонгүг сандарсандаа машинаа асаан, тэндээс түргэн холдлоо.

Сая болоод өнгөрсөн зүйлс агуйд болсон явдал зүүд байгаагүй гэдгийг түүнд нотлоод өгөв. Буруу харсан байгаасай гэж бодсон ч нүдэн дээр нь цус урсаад байсан шархыг гараа хүргээд л эдгээчихэж байхад яаж итгэхгүй байх билээ. Дээрээс нь Жонгүг руу харах бүсгүйн харц түүнийг мэдэж байх шиг байсан. Тиймээс Жонгүгт энэ бүхэнтэй нүүр тулах зориг байгаагүй тул бүсгүйгээс зугтсан юм.

Continue Reading

You'll Also Like

2.2K 285 16
Түүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae
8.8K 1.6K 8
⌜I still wonder wonder beautiful story Still wonder wonder best part I still wander wander next story I want to make you mine⌟
21.9K 3.3K 30
"Хөөе тэнэг ээ" "Яасан тэнэг ээ" "Нэг юм хэлэхэд би чамаас царайлаг тэнэг шүү" "Би ч бас чамаас хөөрхөн тэнэг шүү" Царайлаг тэнэг + Хөөрхөн тэнэг...
98.8K 1K 17
❝don't be trapped in someone else's dream❞ [bangtan sonyeondan] [rewriting] © ha3chanies