[ДУУССАН] The Phoenix |JJK|

tnn_mj tarafından

10.9K 950 60

Хүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа со... Daha Fazla

~Оршил~
~1-р хэсэг: Домог~
~3-р хэсэг: Зүүд~
~4-р хэсэг: Галт шувуу~
~5-р хэсэг:Надад туслаач~
~6-р хэсэг: Тохиролцоцгооё~
~7-р хэсэг: Асуултууд~
~8-р хэсэг: Гаын аа~
~9-р хэсэг: Чүнжа~
~10-р хэсэг: Эмээ ~
~11-р хэсэг: Хэмүсү~
~12-р хэсэг: Шаналал~
~13-р хэсэг: Найз бүсгүй~
~14-р хэсэг: Дурсамж~
~15-р хэсэг: Зураг~
~16-р хэсэг: Үнсэлт~
~17-р хэсэг: Тусгай аялал~
~18-р хэсэг: Хийд~
~19-р хэсэг: Хайр~
~20-р хэсэг: Зангилааны үзүүр~
~21-р хэсэг: Сахиус~
~22-р хэсэг: Тэмдэглэл~
~23-р хэсэг: Сүйт бүсгүй~
~24-р хэсэг: ҮНЭН~
~25-р хэсэг: Өнгөрсөн~
~THE END~

~2-р хэсэг: Агуй~

573 50 1
tnn_mj tarafından

"Эмээ, би ирлээ. Одоо л ирсэнд хүүгээ уучлаарай" гээд Жонгүг эмнэлэгийн орон дээр амьсгалын аппарат зүүн, царай нь өвчнөөсөө болоод цонхийж цайсан эмээгийнхээ гараас атган нулимс дуслууллаа. 

Америкт мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан түүнд эмээгийнх нь бие гэнэт  муудсаныг дуулгасан ээжийнх нь дуудлага ийнхүү түүнийг яаралтай Солонгост авчирсан нь энэ. Багаасаа эмээгийнхээ энгэрт тэврүүлэн өссөн юм болохоор тэр эмээдээ амь. 

Хамгийн их уулзахыг хүсч байсан хүн нь хүрээд ирсэнг харсан эмээ нь муухан ч гэсэн инээмсэглэл тодруулах нь жаргалтай байгаагийнх нь илрэл. 

"Эмээ, эрт ирээгүй хүүгээ уучлаарай. Одооноос таныгаа би сайн асрах болохоор заавал эдгэнэ шүү" гээд эмээгийнхээ гарыг хацартаа наахад эмээ нь ч мөн зөвшөөрөх шиг нүдээ цавчлаа. Удалгүй эмээ нь унтах үед Жонгүгийн аав эхнэрээ өрөөнд үлдээгээд, хүүгээ дагуулан гарав. 

Аав нь "Миний хүү найдвар тээх хэрэггүй шүү. Эмээгийнх нь биеийн байдал их хэцүү байгаа гэж Хан эмч хэлсэн. Сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэхэд Жонгүг хаалганы шилэн цонхоор орон дээр хэвтэх эмээгээ харан толгой дохилоо. 

Хэдийгээр Жонгүг арван тав зургаан цаг онгоцонд ирсэн  ч гэлээ эмээгийнхээ хажууд байхаар эмнэлэгт үлдэж, аав ээж хоёрыгоо гэр рүү нь явуулав. 

Тэр эмээгийнхээ эцэж ядарсан царайг хараад бага насанд нь ийм байсан билүү хэмээн бодно. Эмээтэйгээ хамт тоглож, эмээгээрээ үлгэр яриулдаг байсан жаргалтай дурсамжаа санан инээмсэглэв. 

Жонгүгийг ийн сууж байтал эмээ нь нүдээ нээлээ. Тэр "Эмээ, яаж байна. Ус уумаар байна уу?" гэхэд эмээ нь аажуухан толгой сэгсрэн өдрийнхөөс арай дээрдсэн бололтой амьсгалын аппаратаа авахыг оролдоход нь Жонгүг хэсэг эргэлзэж байгаад аппаратыг нь авлаа. 

Эмээ нь "Жонгүгаа, эмээ нь чамтай уулзахыг л хүлээж байлаа" хэмээн аяархан хэлэхэд Жонгүг 

"Та бид хоёр 1 сарын өмнө уулзсан шүү дээ. Ийм хурдан саначихсан байсан хэрэг үү. Өмнө нь 1 жил уулзаагүй юм байж" гэхэд эмгэн инээмсэглэн 

"Эмээ нь чамайг хараагүй мөч бүрдээ үргэлж санадаг" гэснээ "Жонгүгаа, бага байхад чинь эмээгийнхээ ярьж өгдөг байсан домгийг санаж байна уу?" хэмээн асуулаа. 

"Галт шувууны тухай домог уу" хэмээн Жонгүгийг асуухад эмээ нь нүдээ цавчлан "Санаж байгаа байх нь. Жонгүгаа, чи эмээдээ нэг зүйл амлаж чадах уу?" гэхэд ярихад нь хүртэл хэцүү байгаа гэдэг нь илт мэдэгдэнэ. 

Жонгүг санаа зовохын зэрэгцээ гайхаж байсан ч толгой дохин "Таныг юу ч хүссэн би биелүүлэх болно оо" гэхэд эмээгийнх нь хэсэг азнаж байгаад хэлсэн үг түүнийг гайхширахад хүргэлээ.

"Чамайг түүнтэй уулзана гэхээр би атаархаж байна. Бас нөгөөтэйгүүр маш их айж байна" гэхэд нь Жонгүг "Таны атаархал, айдсыг хүргээд байгаа тэр хүн чинь хэн юм бэ? Эмээ" хэмээн асуувал эмээ нь сульдсан гараа арай ядан өргөн түүний гарыг атгаад 

"Түүнтэй уулзвал Гаын өршөөгөөрэй гэсэн гэж, өөрийг нь эгчээ гэж дахиад ганц удаа ч болов дуудахыг үнэхээр их хүсч байсан гэж заавал хэлээрэй" гэхэд нүднээс нь нулимс урсаж эхэллээ.

Жонгүг эмээгийнхээ яриад байгаа зүйлсийг үнэндээ ойлгосонгүй. Үгүй ээ, ойлгож байгаа ч энэ байж болохоор зүйлс гэж үү. Гаын гэх нэр бол эмээгийнх нь ярьж өгдөг байсан үлгэрт гардаг галт шувууны аварсан охин. Тэгтэл Гаыны үгийг дамжуулах гэнэ ээ. Байж боломгүй зүйл. Бага байхдаа тэр үлгэрт итгэдэг байсан ч одоо бол өөр. Тэр том болсон шүү дээ. Юу үнэн, юу бодит вэ? гэдгийг тэр ялгаж салгахтайгаа болсон байхад эмээ нь яагаад ийн ярих болов. Өвчтэй хэвтэх эмээгийнхээ урмыг хугалахгүй гэсэндээ, бас сонирхсондоо Жонгүг ийн асуув.

"Би заавал дамжуулах болно оо. Харин би хэнд хэлэх ёстой юм" хэмээн лавлан асуухад эмээ нь "Тэр чамтай удахгүй уулзах болно" гээд амьсгаа нь давхцахад Жонгүг сандран сувилагчийг дуудчихаад, амьсгалын аппаратыг нь зүүлгэх гэхэд эмээ нь гараас нь бариад "Галт шувуу удахгүй ирнэ" гэж хэлээд ухаан алдахтай зэрэгцэн гаднаас эмч сувилагч нар орж ирэн, түүнийг холдууллаа. 

Эмээгийнх нь бие улам бүр муудаж, эмч нар арайхийн торгоож байлаа. Аав, ээж, дүү гурав нь өглөө эрт ирэхэд эмээ нь ухаан ороогүй хэвээр. Эмч нар тэдэнд сэтгэлээ бэлдээрэй хэмээн хэлэхэд ээж нь цурхиран уйлна. Харин Жонгүг эмээгийнхээ хэлсэн учир битүүлэг үгсийг л одоо ч бодсоор байв. 

Хэсэг хугацааны дараа ээж нь ч тайвшран, бүгд эмээг нь ухаан ороосой хэмээн залбиран сууж байтал гаднаас нэгэн залуу орж ирэв. Түүнийг харсан Жонгүгийн гэрийнхэн бүгд гайхсандаа нүд нь томорлоо. 

Жонгүг түүний өмнө очин "Ахаа, та хэзээ ирсэн юм бэ?" хэмээн асуухад өнөөх залуу "Өчигдөр" гээд түүний мөрөн дээр зөөлөн цохиод, цааш яван 

"Ахаа, эгчээ, сайн сууж байсан уу? Эмээг ийм байдалтай байхад эрт ирж чадсангүй. Уучлаарай" гээд бөхийхөд Жонгүгийн аав 

"Зүгээр дээ, Тэхёнаа. Харин чамд дуулгаагүй биднийг уучлаарай" гэхэд Тэхён уйтгар гунигт автсан гэрийнхнийг нь тойруулан хараад, орон дээр хэвтэх эмгэний зүг зөөлөн ширтлээ. 

Жонгүг, Тэхён хоёр эмнэлэгийн коридорт ус уун сууцгаана. 

Жонгүг "Ах таныг ингээд хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү" гэхэд Тэхён барьж байсан уснаасаа нэг балгаад "Эмээ миний хувьд их чухал хүн. Тийм байхад ирэхгүй байж чадна гэж үү. Харин чиний байдал санасныг бодоход хамаагүй дээр байна" гээд санаа алдахад Жонгүг

"Эртнээс бэлтгэлтэй байсан болохоор тэр байх" гэснээ "Өчигдөр эмээ надад их хачин зүйлс ярьсан. Байж боломгүй зүйлс. Тэрийг бодож сатаараад уй гашуугаа мартах шиг болж байна" гэж хэлэхэд Тэхён "Юу хэлснийг нь мэдэхгүй ч төсөөлшгүй зүйлс хорвоо дэлхий дээр олон шүү дээ" гэхэд өрөөнөөс "Ээжээ" гэх Жонгүгийн ээжийн дуу тэдний яриаг тасалдуулав. 

Тэд бушуухан өрөө рүү орвол эмээ нь сэргэсэн байх бөгөөд хажуугаар нь гүйхээрээ орж ирсэн эмч эмээд нь үзлэг хийнэ. Эмээ нь хүүхдүүдээ тойруулан харж байгаад Тэхён дээр харцаа тогтоон, гайхаж байгаа бололтой түүний зүг ширтсээр л байлаа. Эмч нар түүнийг найдваргүй гэдгийг мэдсэн тул амьсгалын аппаратыг аван сүүлчийн үгсийг нь хүүхдүүдэд нь сонсгох гэв. 

Эмгэн нүднээс нь нулимс урсах ч зөөлөн инээмсэглэсээр "Би үнэхээр онцгой амьдралыг туулсан. Хэнээс ч илүү жаргалтай байна" гэж арай ядан хэлээд, амьсгал авч чадахгүй болоход нь эмч амьсгалын аппаратыг буцаан зүүлээ. 

Жонгүгийн ээж, дүү хоёр нь цурхиран уйлах бол Жонгүг болон түүний аав хоёр шүд зуун нулимсаа тэвчинэ. 

Тэр өдрийн орой Жонгүгийн эмээ хүмүүний ертөнцөөс үүрд буцсан юм.

3 жилийн дараа

"Жонгүгаа, чи үнэхээр тусдаа амьдрах гэж үү?" хэмээн ээжийгээ асуухад гадагш гарахаар бэлдэж байсан Жонгүг инээн

"Ээжээ, би ямар бүр хол амьдрах гэж байгаа биш дээ. Ажилтайгаа ойрхон байвал надад л амар. Танд илүү түлхүүр өгөх болохоор намайг санавал хэзээ ч хамаагүй яваад очиход л болно" гэхэд ээж нь түүнийг ятгаад дийлэхгүйгээ мэдэн 

"Гэхдээ одоо хаачих гэж байгаа юм бэ?" гэхэд тэр 

"Ажлынхантайгаа ууланд алхахаар болсон гэж хэлж байсныг мартчихаа юу" гээд инээмсэглэн ээж рүүгээ харахад ээж нь "Нээрээ тийм шүү дээ. Ээж нь гарч хоол бэлдэе" гээд гүйхээрээ өрөөнөөс нь гарав. 

Жонгүг бол айлын ууган хүү. Архитектурч мэргэжилтэй бөгөөд Америкт сургуулиа төгсөж ирээд найзуудтайгаа нийлэн өөрсдийн компаниа нээгээд, жил гаран болж байгаа юм. Хэдийгээр шинэхэн ч гэлээ тэдний компани маш амжилттай өсч яваа компани. Ажилтайгаа ойрхон байхын тулд тусдаа гарна гэсэнд ээж нь хэрэндээ болиулах гэж оролдож байгаа нь энэ. Компанийхаа нэг жилийн ойг тохиолдуулан ажилчидтайгаа хамтдаа ууланд гарахаар төлөвлөөд өнөөдөр явах гэж байгаа юм.

Ээжийнхээ бэлдсэн хоолыг аваад гарах болоход нь түүний ээж "Болгоомжтой яваарай" хэмээн хэлээд инээмсэглэв.

Жонгүг толгой дохин "Ээжээ би жаахан хүүхэд биш шүү дээ. Тийм болохоор битгий санаа зов" гээд өдөр ирэх тусам эмээтэй нь адилхан болоод байгаа ээжийгээ хараад, эмээгээ санан инээмсэглээд гарав.

Компанийхаа гадна ирээд бусдыгаа хүлээн зогсож байтал Жимин ирлээ. Жимин "Бусад нь ирээгүй байгаа хэрэг үү. Эд нар нээрээ цаг барьж мэдэхгүй улс шүү" гэхэд Жонгүг 

"Чи бид хоёр л эрт ирчихсэн байна" гээд утасныхаа цагийг харууллаа.

Жимин толгой дохин "Нээрээ Намжүн ах явахгүй гэсэн" хэмээн хэлэхэд Жонгүг нүдээ томруулан "Яагаад" гэж асуухад "Ажил гарсан гэсэн. Чи бид хоёрыг ажилчдаа сайн халамжлаарай гэсэн шүү" гээд инээмсэглэхэд ажлынхан нь эхнээсээ авхуулаад ирэв. 

Жимин, Намжүн, Жонгүг гурав бол хамтран компани байгуулсан найзууд юм. Намжүн нөгөө хоёроосоо ах, дээрээс нь компани байгуулах санаачлагыг анх гаргасан тул захирал гэгдэх ч үндсэндээ эдний дунд захирал ажилчны харилцаа гэж юу байх билээ. 

Явах хүмүүс бүгд цуглахад 3 машинд хуваагдан суугаад товлосон газар руугаа хөдлөв. 

Хүрэх ёстой газраа ирэн, уулын бэлд байрлах машины зогсоолд машинаа тавиад бусдыгаа хүлээж байх хоорондоо Жонгүг уулын ойр орчмыг тойруулан харна. Маш том сүрлэг уул. Чив чимээгүй дүнхийн харагдах энэ уул яагаад ч юм түүний сонирхлыг ихэд татаж байлаа.

Бусдыгаа ирэхэд нь анхаарал болгоомжтой явахыг сануулаад тэд уул өөд өгслөө.  Хоорондоо тоглоом шоглоом хийн эсвэл хөгжилтэй зүйлс ярилцсаар замынхаа талд ороод явж байтал саяхан л цэлмэг байсан тэнгэрт хормын төдийд хар үүл хурж, тогтуун байсан агаарт хүчтэй салхи гарч эхлэв.

Жонгүгийн ажлынхнаас гадна ууланд авирч байсан бүхий л хүмүүс буцан уулын уруу хурдалцгаана. Удалгүй ширүүн бороо асгарч, аянга цахилгаан цахиж эхэллээ.

Ширүүн бороонд уулын уруу явахад хүндрэлтэй байсан ч тэд хэрэндээ л хурдална. Гэнэт Жонгүг хөл алдан замын хажуу тал руу уначих нь тэр. Уулын уруу өнхрөх явцдаа толгойгоо юманд цохисноос болоод тэр ухаан алдчихав. 

Хүн бүр ширүүн борооноос болоод хурдан явах талаар л бодож байсан тул Жонгүгийн алга болсныг нэг нь ч анзаарсангүй. 

Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй ч Жонгүг ухаан орохдоо энд удаан байсан гэдгээ л ойлгож байлаа. Гэвч ширүүн бороо орсоор л байв. Жонгүг дээш арайхийн  өндийхөд хамаг бие нь шархиран өвдөж байлаа. Хүчлэн байж босоод, хаашаа явах ёстойгоо мэдэхгүй байсан ч совингоо даган хаа нэг тийшээ алхана. Нүүр нь хэд хэдэн газраа халцарч, гар нь хугарсан болов уу гэмээр аймшигтай өвдөж, толгой нь дүүрсэн ч тэр шүд зуун алхсаар л байв.

Хичнээн удаан алхсан ч уулын замыг олж чадахгүй явсаар нэг л мэдэхэд гадаа бүрэнхий болох нь тэр. Улам л ойн гүн рүү ороод байв. Унаснаас болоод бие нь энд тэндгүй хөндүүр байхад тасралтгүй орох борооноос болоод тэр дагжин чичирч байлаа.

Удалгүй харанхуй болж Жонгүг урдах замаа арайхийн харсаар, бүдчин явна. Түүний хөл гэнэт хий юм гишгэн, юу болсныг ухаарч ч амжаагүй байхад нь доош унаж ахиад л өнхөрч эхлэв. Тэр нүх рүү унажээ. Угийн өвдөж байсан биед нь ахиад л аймшигтай өвдөлтүүд ирэхэд тэр орилож байлаа. Гэмтсэн гараа атган, нүдээ тас анин биедээ ирэх өвдөлтүүдийг намдахыг хүлээн, шүд зуун хэвтэнэ.

Өнөөдөр чухам ямар өдөр болоод ийм таагүй зүйлс тохиолдох нь энэ вэ. Жирийн нэгэн өглөө нар манддагаараа мандаж, урьдын л адил байсан. Цаг агаарын мэдээнд ойрын хэд хоногт бороо орох нь битгий хэл тэнгэр бүрхэх ч тухай гараагүй. Тэгтэл нартай, тогтуун байсан тэнгэр гэнэт л бүрхэж, аадар бороо орчихлоо. Энэ байг гэхэд ингэж бэртэж гэмтэх нь юуных юм бол. Буруу хөл дээрээ босно гэдэг нь энэ үү хэмээн тэр дотроо есөн шидийн юмс бодно.

Тэгээд сая л анзаарав. Тэрэн дээр бороо дуслахгүй байгааг бас нэлээд дулаахан байгааг. Тэр гэнэт нүдээ нээвэл агуй гэмээр зүйлд орж ирсэн байлаа. Дээш өндийн суугаад тэр нүдэндээ ч итгэсэнгүй.

Шөнө атал тэргэл саран агуйг өдөр адил гэрэлтүүлж, агуйн ханыг дагаж ургасан өнгө алагласан цэцэгс, өвсний ногоон өнгөтэй холилдон туйлын гоёмсог харагдана. Үй түмэн гэрэлт цох нисэлдэх нь яг л одод газарт буугаад ирсэн мэт. Жонгүгийг гайхахад хүргэсэн зүйл нь зөвхөн эд байсангүй.

Агуйн хамгийн гүн хэсэгт өвсөөр хучигдсан чулуун орон дээр ухаангүй хэвтэх залуу бүсгүйн биеийг хараад Жонгүгийн айх, гайхах нь хосолж байлаа. Тэр гайхсандаа өвдөлтөө хүртэл мартсан бололтой. Хөл дээрээ босон, аажим аажмаар түүн рүү дөхөөд хартал цэцэгс түүний биеийг битүү ороожээ. Нүүр хэсэг нь л ил гарсан байх бөгөөд түүний царай туйлын үзэсгэлэнтэй.

Үхсэн юм болов уу гэхэд түүний биеэр одоо ч цус гүйж байгаа бололтой хацар нь улаа бутрах аж. Амьгүй гэхээс илүү унтаж байгаа гэвэл зохихоор харагдана. Ойн гүнд агуй дотор бүсгүй хүн унтаж байна гэж байх уу. Эсвэл тэр зүүдэлж байгаа юм болов уу. Ийн бодоход харсан зүйлээсээ болоод мартах шахаж байсан өвдөлтүүд нь ахин мэдрэгдэж эхэллээ. Өвдөж байгаа юм чинь зүүд биш.

Жонгүг бүсгүйг амьд эсэхийг шалгах гэж хацарт нь гараа хүргэлээ. Гайхалтай нь түүний хацар дулаахнаас гадна тэр амьсгалж байсан юм. Бүсгүйг үхээгүй гэдгийг ухаарах мөчид ахин нэг санаанд багтамгүй зүйл болов.

Бүсгүйн биеэс гал маналзаж, биеийг нь ороосон цэцэгсийг шатааж эхлэв. Жонгүг итгэж ядан, хөмсөг зангидаад, өөрийн эрхгүй хойш ухарлаа. Удалгүй бүсгүйн бие дээш агаарт хөөрөх мөчид гал нь улам ихсэв.

Түүний биеийг бүрхэж байсан гал шувууны дүрстэй болоход Жонгүгийн санаанд эмээгийнх нь ярьдаг байсан домог зурсхийн орж ирлээ.

Харсан, сонссон зүйлдээ аль алинд нь итгэхийг хүсээгүй Жонгүг агаарт хөөрсөн бүсгүйн биеийг анхааралтай ажиглан зогсоно. Галын дөл улам улайсан, илч нь ч мөн нэмэгдэнэ. Гэхдээ хичнээн хүчтэй ширүүн гал байсан ч тэнд байсан юуг ч шатаасангүй. Бүсгүйн бие галын дөлнөөс хүч авч байна уу гэлтэй царай нь илүү тодорч байхыг Жонгүг анзаарлаа.

Тэгтэл гал улам бүр ширүүсэн, бүсгүйн бие харагдахаа больж эхлэв. Галын хурц туяанд Жонгүг нүдээ нээх боломжгүй тул гараараа  нүүрээ халхлан зогсоно. Удалгүй яг л тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа аятай чанга дуу гарахад Жонгүг ямар нэгэн хүчинд цохигдон агуйн хананд савагдан ухаан алдан уналаа.

***** ***** ***** ***** *****

Жонгүгийг газар савагдан унахтай зэрэгцэн, галын дөл намдаж бүсгүйн бие газарт зөөлөн буув. Хормой хэсэгт нь улаан цэцэг хатгасан цагаан өнгийн даруухан хэрнээ чамин гэж хэлж болохуйц ханбүг өмсөж, задгайлсан урт хар үс нь зөөлөн намирах нь түүнийг гайхалтай харагдуулна. Түүнээс илүү сайхан бүсгүй энэ дэлхий дээр байхгүй болов уу гэмээр царайлаг төрх, цас адил цагаан зөөлөн арьстайн дээр улаа бутарсан уруул нь түүний үзэсгэлэнг улам бүр нэмжээ.

Бүсгүй аажмаар нүдээ нээлээ. Ховсдох мэт гүн хар нүд нь түүний бас нэгэн чимэг аж.

Тэр өөрийгөө хаана байгааг, яагаад энэ газар байгаагаа ч мэдэхгүй гэдэг нь түүний гайхсан царайнаас мэдэгдэнэ. Эргэн тойрноо нэг бүрчлэн ажиж байгаад урдхан талд нь ухаангүй хэвтэх залуу дээр тэр харцаа тогтоов. 

Okumaya devam et

Bunları da Beğeneceksin

57.9K 5K 23
Эмэгтэй хүн хэзээ хамгийн үзэсгэлэнтэйг мэдэх үү? Тэд өөрсдийгөө хайрласан цагт хэний ч өмнө хамгийн үзэсгэлэнтэй нь харагддаг •BTS SERIES BOOK 2• Э...
75K 1.4K 35
Rhea Ripley x (fem) Reader Tw: sexual and physical abuse, toxic relationship, selfharm, eating disorder, panic attacks You are in a toxic relationshi...
260K 10.2K 32
""SIT THERE AND TAKE IT LIKE A GOOD GIRL"" YOU,DIRTY,DIRTY GIRL ,I WAS TALKING ABOUT THE BOOK🌝🌚
22.6K 2.4K 21
Өмнө нь 2190хоног энэ удаад 365?