•●•АВРАГЧ•●• [Дууссан]

Od ___HQH___

48.5K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... Viac

•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•1•●•

4.5K 158 3
Od ___HQH___

"Үүдэнд дахиад л нөгөө нохой ирчихсэн байна. Чи ирэх болгонд нь хоол өгөөд байхаар одоо бүүр салахаа болих нь" гэсээр Юнги үүдний өрөөнд гутлаа тайлан түчигнэсээр нааш гал тогоонд орж ирэв.

"Сайхан амарсан уу?" Гээд инээмсэглэхэд тэр үл ялиг инээмсэглэл тодруулан "Тиймээ сайхан амарлаа" гээд миний аяны аяганд савлаж буй хоолноос нэг халбагдаад "Өнөөдөр жоохон оройтож гарч байгаа учираас нээх их хоол бэлдэх хэрэггүй дээ. Эрт хөдөлцгөөе" гэв.
"Ойлголоо би энийг савлаад араас чинь гаръя. Тэр үүдэнд тавьчихсан тортой юмнуудыг аваад түрүүлээд гарч байх уу?"
Би ийнхүү хэлээд бүх бохир аяга тавгаа угаалтуур луу бөөгнүүлэн хийгээд бэлдсэн хоолнуудаа торонд хийж эхэлхэд тэр өнөөх амассан хоолноосоо дахин нэг амандаа хийгээд "Ойлголоо хурдан гарч ирээрэй" гэсээр үүдэнд байх тортой юмсыг 1 гартаа өлхөн өргөөд гутлаа өмсөн гарч одов.
Би гэрийнхээ бүх тог цахилгааныг унтрааж хоол хийсэн тороо барьсаар түүний араас гарахад тэр машиныхаа арын тээшинд бүх юмаа хийн хаалгыг нь хааж байхтай таарав.
"Дотор нь хагарах юм байгаа шүү. Аюулгүй хийсэн биз дээ" гэсээр урд талын суудалд орж суун бүсээ зүүх үед тэр ч бас араас орж ирэн бүсээ зүүхдээ "Тиймээ аюулгүй хийсэн. Нээрээ чи уух юм авсан уу?"
"Өөххх тэрийг таг мартчихсан байна. Заза замдаа дэлгүүрээс авчихъя" би ийнхүү түүн рүү гэнэн гэгч нь инээмсэглэхэд "Заа тэгвэл тэгхээс дээ" гэсээр бид хөдлөв.

Бид хотын түгжрэлээс арай гэж гарсаны дараа
"Эмээтэй ярих хэрэгтэй юу" гэхэд Юнги "Тэгье ээ залгачих. Өөр хэрэгтэй зүйл байгаа эсэхийг нь асууя" гэв. Би утсаа гарган чанга яригчийг нь асаан эмээ рүү залгахад тэр удалгүй утсаа аван
-"Заа миний зулзаганууд хаана явж байна?"
-"Эмээ бид 2 одоо гэрээс хөдлөж байна. Эртээдийн захисан юмнуудаас өөр хэрэгтэй зүйл байгаа юу?"
-"Байхгүй ээ, миний хүүхдүүд л хурдан хүрээд ир"
-"Ойлголоо" Юнги бид 2 инээмсэглэн ийнхүү зэрэг хэлээд утсаа салгав.

---

"Эндээс авчихъя одоо 15 цаг өнгөрч байгаа болохоор өөр дэлгүүр лүү орж амжихгүй байх" ингэж хэлэхэд Юнги толгой дохин машинтайгаа үйлчлүүлдэг дэлгүүр лүү орон цонхоо буулгаад 2 савтай кофе аван цааш замдаа гарав.

---

Бид уулын бэл дэх хурдны замаар явахдаа яг л ногоон будаг асгачихсан мэт цэлгэр тал, өнгө өнгийн үзэсгэлэнт цэцэгс, тариалангын талбай, бяцхан нуур, үзэсгэлэнт нарны туяа гэх мэт гайхалтай зүйлсийг харан явсаар замдаа хэсэг зогсохоор шийдэн миний бэлдсэн хоолыг аваад замаас гаран бүтээлгээ дэвсээд хэсэг амархаар болов.

"Хөөх их гоё амттай болжээ" тэр ийнхүү хэлээд аман дахь хоолоо зажилан бодолд автах мэт гайхалтай талыг ширтэн суухад түүний цагаан арьсан дээр шингэх нарны туяа гялалзан тусаж байв.

"Ийм сайхан газар байнга амьдардагч болоосой" гэсээр зөөлхөн салхийг мэдрэн хэсэг суусныхаа дараа тэнгэр лүү ширтэж эхэлхэд нэг талаасаа борооны үүл ирж яваа харагдав.
Энэ талаар түүнд хэлэхэд тэр
"Ааххх чи цаг агаар хараагүй юм уу?"
"Тиймээ тэгээд л би энэ хувцасыг өмссөн юм." гээд нимгэн цагаан даашинзныхаа хормойг өргөн түүн рүү муухай харахад тэр над руу заяагүй юм гэсэн янзтай хараад "Заза хөдөлцгөөе" гэв.
"Хнн муу адаар аашт" би ингэж амандаа бувтнаад идээд дууссан зүйлсээ торондоо буцаан хийж харин тэр дэвсгэрээ эвхэн бид дээш машин зам руу алхав.

Бүх зүйлээ багажиндаа хийж дуусаад би машинд орж суухад тэр нэг сайн суниагаад орж ирэхдээ гадуурх хүрмээ тайлан миний хөлөөр хучиж өгөөд "Чи унтаад яв даа. Жоохон ядрах байх" гээд машинаа асаав.
"Зазаа тэгээд дараа нь намайг их унтсан гэж уурлаад байвал би тэвчихгүй байх шүү" гэсээр суудлаа арагшлуулан тухтай нь аргагүй хэвтэхэд " Тэгэхгүй ээ тэгэхгүй" гээд сулхан дуу тавиад замдаа оров.

---

Хэсэг хугацаанд гайхалтай бат бөх унтсаны эцэст би сэрээд цонхоор харвал нар яг л уулны араар орж байв.

Би нэг сайн эвшээн өнөөх кофеноосоо уух гээд гараа сунгатал гэнэт машин маш хүчтэй догонцоод кофе маань шалаар нэг урсаж гарав. Би жоохон уурлангуй "Жоохон болгоомжтой яв л даа" гэхэд Юнги машинаа зогсоон гараад бүх дугуйгаа шалгаж үзсэнээ орж ирэн "Хачин л юм даа юу ч болоогүй байна" гэв.
Би "Магадгүй замд л асуудал байсан байх л даа" гэж хэлээд хуурай салфитекаар асгарсан кофег цэвэрлэж дуусгалаа.

Бид ойр зуурын юм ярьсаар эмээгийн амьдарч буй газар нилээн дөхсөн байлаа.

Харин энэ үед тэнгэр саарал үүлсээр дүүрч гадаа бага зэрэг салхи салхилж байсан ч гэгээ тасраагүй л байв.

Зөрөн өнгөрөх өвснүүд салхинд хэрхэн уян хатнаа гайхуулахыг ширтэн явахад машин дахиад нэг удаа хүчтэй донсолов. Энэ удаа бид зогсолгүй явах замдаа ийнхүү ярилцав.
"Энэ нэг л бишээ...машины нэг зүйл эвдэрчихсэн бололтой" би ингэж хэлээд түүний хурдны хэмжүүр лүү хартал 180 ийг зааж байв.
"Хөөе Мин Юнги арай л хурдан бишүү. Наад хурдаа багасга" гэхэд тэр "Ойлголоо гэхдээ энэ чинь хурдны зам шдээ. Бас машинд ямар ч асуудал байхгүй энэ бүхэн замтай л холбоотой байх" түүнийг ингэж хэлэх үед би ихэд гайхаж бас айж байлаа. Учир нь машин дотор маш хүчтэй чичиргээ мэдрэгдэж том хад мэт зүйл машинд тулж ирэн нэг мэдэхэд л бид үнэхээр хэцүү байдалд орсон байв.

Pokračovať v čítaní

You'll Also Like

58.7K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
2.2M 115K 64
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
15.1K 1K 17
Тэнд нүүж очсон өдрөөс миний амьдрал эрс өөрчлөгдсөн.
1.4K 213 10
,,ბედნიერება ადამიანის არსებობის უმთავრესი მიზანი და მნიშვნელობაა."- არისტოტელე 𝐖𝐫𝐢𝐭𝐭𝐞𝐝 𝐛𝐲: 𝐥𝐢𝐥𝐢