•●•27•●•

1.2K 113 7
                                    

Жонгүгын бие улам муудсан тул би буцахдаа машинаа барилаа.

Түүний толгой их л өвдөж байгаа бололтой толгойгоо даран өвчиндөө зовиурласаар байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний толгой их л өвдөж байгаа бололтой толгойгоо даран өвчиндөө зовиурласаар байв.

---

-"Жиминаа!" Би Жонгүгын гэрийн гадаа ирэхэд Жимин ирчихсэн биднийг хүлээгээд зогсож байлаа.
Тэр бидэн дээр сандрангуй гүйж ирээд "Эмийг нь уулгасан уу?" гэж асуунгаа түүнийг нуруундаа үүрлээ.

"Замдаа нэг л эм уусан. Тэр өөрөө сайн хэлж чадахгүй байсан болохоор би айсандаа дахиад өгч чадсангүй" Би Жиминий хажуугаар бас түүнийг нуруунаас нь уначих вий гэж санаа зовон гүйхэд "Зөв бодсон байна Арумаа. Бүгдийг нь нэг дор уулгаж болохгүй" гээд тэр Жонгүгыг өрөөнд нь оруулж хэвтүүллээ.

---

"Түргэн дуудах хэрэгтэй юмсан" би ийнхүү Жимин Жонгүгт эм уулгаж байхыг харахад Жимин "Арумаа наашаа гараад ирээрэй" гээд өрөөнөөс гарлаа.

Өрөөний гадна:

"Тэр одоо зүгээр юм уу?"
-"Тиймээ одоо айлтгүй. Эм ээ уучихсан болохоор одоо энэ чигээрээ тайвшраад унтчих байх. Бас яагаад түргэн дуудаж болохгүй вэ гэхээр Жонгүг түргэний машинд их дургүй. Бас хэр баргийн өвдөж эм тариа хэрэглээд байдаггүй болохоор зүгээр эм ээ уухад л өөрт нь хангалттай сайн үйлчилдэг. Гэхдээ энэ удаа тэр эм ээ дууссанг анзаараагүй бололтой"
Жимин ингэж хэлээд үүдээр нэг хөглөрсөн түүний эд зүйлсийг янзлахаар явав.
Би ч бас түүний араас очоод цуг янзлахаар тонгойтол санамсаргүй Жонгүгын гэр бүлийн зургийн олж харлаа.

Үүн дээр жижигхэн Жонгүг аав ээжийн хамт их аз жаргалтай гарчээ. Гэхдээ бүүр сайн тодруулан харвал түүний аавын нүүрэнд нэг ч сорив байхгүй байгаа нь анхаарлыг минь татав.

"Жиминаа?"
-"Заа?"
-"Чи Жонгүгын гэр бүлийн талаар хэр сайн мэдэх вэ?"
-"Бид хар багаасаа хамт байгаа болохоор бүгдийг нь мэднэ"
-"Тэгвэл Жонгүгын ээж одоо амьд байгаа юу? Тэр ээждээ их санаа зовдог юм шиг санагдсан. Бас аавтайгаа яагаад тийм муу харилцаатай болчихсон юм?"
Би ийнхүү асуухад Жимин нэг том санаа алдаад гараас минь түүний гэр бүлийн зургийг авч харангаа ингэж хариуллаа.

•●•АВРАГЧ•●• [Дууссан]Where stories live. Discover now