/Дууссан/ 👑 KINGS 🔹 S1 👑...

By ShureeOXEXO326

185K 20.7K 3.3K

Айдас хүртэл түүнээс айдаг. . . Тэнгэр газрыг эрхшээгч хэмжээлшгүй хүчит эзэн хаан. . . ТЭР БОЛ ХААН More

1. Тэнгэрийн хаан
2. Сүүдрийн ордон
3. Хориотой цаг
4. Шоронд хорь!
5. Шинэ дээдэс
6. Бүгдийг хөнөө!
7. Хамт явна
8. Захидал
9. Гэрэлт жимсний мод
10. Уусмал
11. Гаж донтон
12. Онцгой юм
13. Уучлалт гуй
14. Хачин байна
15. Төрсөн өдөр
16. Муухай зүүд
18. Чухал хүн
19. Намайг хайрла
[The end] 20. Би чамд хайртай❣️

17. Хариуцлагатай хаан

8.8K 1K 248
By ShureeOXEXO326

Гүнжийн өрөөнөөс дутахгүй тансаг өрөөнд өглөөг угтах яг л зүүдэлж байгаа мэт сонин санагдаж байна. Хааны өгсөн энэ гайхалтай бэлгийг харах бүрд сэтгэлд дулаахан сайхан мэдрэмж төрөх юм.

Эрч хүч дүүрэн өглөөг угтсан би өөрийн хийх ёстой ажилдаа шамдан орлоо. Бүлгийн минь шивэгчид намайг өөр хэсэг рүү нүүсэн гэж бодож байгаа. Хааныг тусгай өрөө гаргаж өгсөн гэвэл ордон даяар хөл толгой нь олдохгүй зүйл болно биз.

Өмнөх шигээ дааж авсан хэсгээ цэвэрлээд байж байтал хаан хаанаас ч юм гараад ирчихсэн сууж байв. Цочсондоо бараг л орилчих шахлаа.

Түүн рүү том харсаар "эрхэм дээдсээ?" гэхэд

Хаан над руу ширтсэн чигтээ чимээгүй сууна.

Би түүнийг анзаараагүй юм болов уу гэж бодоод "сайн байна уу? эрхэм дээдсээ" хэмээн бөхийхөд

Хаан "сайн сайн, зүгээр юмаа хий" хэмээн үл тоов.

Би ч түүний хэлснээр ажлаа хийх боловч хааны намайг ширтэх харц өөрчлөгдсөнгүй. Эвгүй санагдаж бас яагаад гэдгийг нь ойлгохгүй хэсэг самгардаад эцэст нь ам нээв.

"юу болсон бэ? эрхэм дээдсээ, миний хийж байгаа зүйл буруу байгаа юм уу?" гэхэд

Хаан "үгүй үгүй, зүгээр ажлаа хий" гээд инээмсэглэв.

Түүнийг яагаад ингээд байгааг огт ойлгоогүй ч чимээгүй толгой дохиод эргээд ажилдаа орлоо.

Шал угаахад даашинзын хормой саад болоод байсан болохоор дээш шуугаад уячихсан байлаа.

Усаа солих санаатай дээш бостол хаан "чи яг жирэмсэн юм шиг харагдаж байна" гэх нь тэр.

Би сонссон зүйлээсээ болоод цочирдсондоо бүрэн хатаагүй байгаа шалан дээрээ халтираад уначих нь тэр.

Хааны нүд томрон "Азэра чи зүгээр үү?" гэсээр над руу ирлээ.

Би ч нэлээд хүчтэй саваад уначихсан болохоор нуруу өгзөг маш их өвдөж байна. Дээрээс нь савтай усаа асгаад шалба норчих нь тэр.

Би "яаж зүгээр байх юм үхлээ" гэхэд

Хаан намайг татан босгоод "уучлаарай чамайг саваад уначихна гэж бодсонгүй" гэсээр харин ч шоолоод байгаа бололтой жуумалзана.

Даашинз тэр чигтээ норчихсон дээр нь нуруу маш их өвдөж байна. Нуруугаа дарсаар алхах гэж ядах намайг хаан хажуугаас түшин явна.

Хаан "гэхдээ даашинзаа ингэж дээш нь шуухаар яг жирэмсэн юм шиг харагдаад байна" хэмээн тоглоом хийнэ.

Би түүн рүү нүднийхээ булангаар хараад "яаж харахаараа тэгж хардаг байна аа? таны нүд чинь хачин болчихсон байх"

Хаан "юу?" гэхтэй зэрэгцэн гүнж Дори хоёр бидний өмнө ирсэн байлаа.

Дори "эрхэм дээдсээ та яагаад шивэгчин бүсгүй түшээд явж байдаг билээ?"

Гүнж "Азэра зүгээр үү?"

Хаан "тэр надаас болоод гэмтчихсэн юм"

Дори "наад хувцас чинь авах юм алга, хурдхан усанд орж цэвэрлэ би чамайг-"

Гүнж "хэрэггүй ээ бидэнд хийх зүйл байгаа биз дээ? хаан түүнийг гэмтээсэн юм бол өөрөө хариуцлагаа хүлээнэ байх, тийм биз дээ ахаа?" гэх нь тэр.

Би сандарсандаа "я-яалаа гэж дээ эрхэм дээдсээ б-би зүгээр" гэтэл

Хаан "тэгье ээ би хариуцлагаа хүлээнэ. Би их хариуцлагатай хаан" гэсээр намайг чирэн цааш явлаа.

Би "гэхдээ дээдсээ"

Хаан "дуугүй яв"

=======================

Хаан намайг усанд ордог өргөө рүү хүргэж өглөө.

Хаан "шал угааж байсан муухай усанд норчихсон юм чинь усанд орох хэрэгтэй байх"

Би "т-тийм ээ, хүргэж өгсөн баярлалаа" гэж бөхийгөөд цааш орох гэтэл нуруу өвдөөд байсан болохоор гараараа нуруугаа дарсаар алхах гэж хичээхэд

Хаан "би оруулаад өгье" гэв.

Би "ЮУ?? х-хэрэггүй ээ баярлалаа" гэж хэлж дуусаагүй байтал хаан намайг өргөн дотогш орлоо. Өдрийн цаг тул энд хүн байсангүй.

Эхний халуун устай ванн дотор хаан намайг оруулав.

Хаан "хувцсаа тайл"

Би энгэрээ дарсаар "ү-үгүй ээ" гэхэд

Хаан над руу сүрхий харснаа "маяглаад бай, аль хэдийн харуулчихсан байж" гээд гараа дохих шиг болоход би нүцгэн болчих нь тэр.

Би "ААА"

Хаан шууд ам дарчихлаа.

Би түүн рүү том харсаар яахаа мэдэхгүй суух зуур, хаан "буруугаар ойлгох хэрэггүй, миний буруу болохоор тусалж байгаа юм" гэсээр биеийг минь угааж өгнө.

Гэхдээ ээж дүү нартайгаа л усанд ордог байсан миний хувьд эр хүний гар, тэр тусмаа эзэн хааны гар хүрэх тоолонд цочин хачин царайлна.

Хаан "хүн зөөлөн угааж байхад яагаад цочиж үсрээд байгаа юм? тайван суу надаас ичих хэрэггүй" гэсээр бие угаана.

Яаж ийм нөхцөлд ичихгүй байх болж байна аа? хоёр хацар минь байдгаараа улайсан гэдэгт итгэлтэй байна. Хааны царай руу харахаар ичээд байсан болохоор чимээгүй доош ширтэн сууна.

Хаан бие угааж дуусаад үс рүү ус хийчихлээ. Гэхдээ нэлээд ихийг хийсэн болохоор өөрийн эрхгүй гүнзгий амьсгаа авахад хаан инээмсэглэн "цочсон уу? арай хэтрүүлчихлээ"

Би түүн рүү харан "б-би өөрөө угаамаар байна"

Хаан "эзэн хаанаар биеэ угаалгана гэдэг ямар дээд завшаан болохыг мэдэх үү? бусад охидын хувьд мөрөөдөл нь" хэмээн дээгүүр харна.

Би "тэгвэл би мөрөөдөхгүй байна" гэхэд

Хаан "муухай ааштай"

Би "их ичмээр байна" гээд доош харахад

Хааны гар эрүүнээс өргөн "тэгвэл бүр их ичээгээд үздэг юм билүү?" гэсээр түүний уруул минийх дээр буух нь тэр.

Нүцгэн бас түүгээр бие угаалгаад зогсохгүй үнсүүлнэ гэдэг үнэхээр хэд дахин цочролд ормоор том хэрэг. Гайхаж цочирдох зэрэгцэн хөдөлж чадахгүй суух намайг хаан өөр лүүгээ татан улам дотно бас удаан үнслээ.

Түүний үнсэлтийн дараа бүр их ичээд байсан болохоор юу ч дуугарсангүй бас дахиж хаан руу хараагүй.

============================

Хаан намайг усанд оруулж өгөөд дараа нь өрөөнд хүргэж өгөн төсөөлөөгүй халамж асаргааг надад өгсөн.

Яг одоо би түүнтэй юм яриад орондоо хэвтэж байна.

Хаан дэргэд суух ба "дараагийн удаа болгоомжтой байгаарай, цочих бүрдээ гэмтээд байж болохгүй биз дээ?" гэсээр үсийг минь зөөлөн илбэнэ.

Би "та л өөрөө хачин зүйл яриад байсан биз дээ?"

Хаан "юу нь хачин байгаа юм? эмэгтэй хүн бүр ээж болдог биз дээ? тийм энгийн зүйл хэлж байхад"

Би "ээж болохын тул хүүхдийн аав хэрэгтэй биз дээ? юу ч байхгүй хүнд гэнэт тийм зүйл хэлэхээр чинь хэн ч байсан цочирдож таараа шүү дээ" хэмээн түүн рүү том харахад

Хаан "яагаад байхгүй гэж? байлгаж болох зүйл" гэх нь тэр.

Би "айн??"

Хаан "за за юу ч биш ээ, гүнж болон Дори чамайг гэмтсэн байгааг харсан тиймээс олон зүйл хэлэхгүй. Тиймээс зүгээр сайхан унтаж амар" гээд гараад явчихлаа.

======================================

Миний нуруу сүртэй өвдөөгүй ч хаан гэмтсэн ажил хийлгэж болохгүй гээд бараг хоёр долоо хоног өрөөндөө амарсан. Энэ хугацаанд гүнж хаан хоёр хэд хэд ирсэн нь надад үнэхээр ахадсан хүндэтгэл мэт санагдана.

Бараг өвдөөгүй байж юу ч хийхгүй өрөөндөө хэвтэх их эвгүй. Азаар өнөөдрөөс эргээд ажилдаа орж байна.

Өнөөдөр гүнжийн салхилах дуртай цэцэрлэгт хүрээлэнд шинэ цэцэг суулгаж байгаа. Шивэгчин бүр төрөл төрлөөр нь цэцгээ хуваан авсан болохоор миний хувьд нэрийг нь мэдэхгүй ч маш гоёмсог харагдах жижигхэн цэнхэр цэцгүүдийг суулгаж байна.

Миний цэцэг суулгах талбай гүнжийн өрөөтэй их ойр тийм болохоор түүний цонхны доод талд цэцгээ суулгана.

"нуруу чинь зүгээр үү?" гэх дуугаар дээш харвал гүнжийн өрөөний цонхоор хаан харж байв.

Би түүнд бөхийн ёслоод "тийм ээ зүгээр байгаа, уг нь бол хоёр хоноод л зүгээр болчихсон гэтэл та намайг хоёр долоо хоног амраасан шүү дээ" гэхэд

Хаан "чам шиг энгийн хүн юугаа мэдэх билээ, хөнгөн гэмтэл байсан ч олон хоног амрах хэрэгтэй байдаг юм" гэв.

Би "мм" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Хаан "чи цэцэг их сайн суулгаж байна"

Би "баярлалаа гэхдээ зааврын дагуу л хийж байна. Ингэхэд та хийх ажилгүй байгаа юм уу? яагаад гүнжийн-"

Хаан "Дүүгийнхээ ордонд ирэх үгүйгээ чамаар заалгах уу? гүнжтэй ярилцах чухал зүйл байсан юм. Хааны удмын нууц" хэмээн дээгүүр харна.

Би "өршөөгөөрэй би мэдсэнгүй" гэтэл

Гүнж "тэр худлаа хэлж байгаа юм, надтай нэг ч үг солиогүй" хэмээх нь тэр.

Хааны нүд томрон "гүнжээ! би яг одоо ярих гэж байна"

Гүнж "ингэж байхаар шууд түүн дээр очооч дээ, хүнд төвөг удаад" гээд цааш яваад өгөв.

Хаан "энэ гүнж нээрээ ёстой" гэж үглэсээр цааш яваад өгөв.

===============================

Алтан ордон. Хааны их чуулга.

Хааны их чуулга хуралдаж улсын ирээдүй болон харьяа улсуудын ямар байгаа талаар ярилцаж байв.

"эрхэм дээдсээ ойрын үед Сүүдрийн овгийнхон ил гарч эхэлсэн. Тэд манай хэд хэдэн харуулын байр руу довтолсон"

Хаан "сүүдрийн овог гэнэ ээ? тэд чинь сүнс шиг л хэнд харагддаггүй анир чимээгүй овог биш билүү?"

"Тийм ээ эрхэм дээдсээ. Бид одоо ч сүүдрийн овгийн байрлаж болох газруудыг хайж байна. Гэвч тэр яг л нэр шигээ. Гэнэт гарч ирээд харуул цэргүүд рүү довтлоод тэгээд гэнэт алга болно. Ямар ч ул мөргүй"

Хаан "сүүдрийн овгийг анир чимээгүй оршдог болохоор нь анхаарал тавиагүй орхисон биш гай нь гарч байх шив. Ямар ч хамаагүй аргаад тэднийг ол. Хаан төрийнхөө эсрэг боссон хэргээр тэднийг хүнд шийтгэх болно. Бусад хаант улсуудад сануулга болог"

"МЭДЛЭЭ ЭРХЭМ ДЭЭДСЭЭ"

Хаан "би гүнжтэй зөвлөх болно. Тэднийг аль болох хурдан барьж авах ёстой шийтгэлийг нь бүрэн эдлүүлнэ" хэмээн ширүүн хэллээ.

==============================

Хааны чуулга дууссан ч шинэхэн дайсантай болсон бас тэднийг барина гэдэг далайн уснаас нүцгэн гараараа загас барих шиг хэцүү зүйл. Энэ өргөн уудам газар нутгийн хаана ч байж болно. Бас тэдний харагдах байдал хэв маяг бүх зүйл тодорхойгүй.

Таамаглахад бэрх хүндхэн дайсан.

Улсын шинэ асуудлаас болж хаан амрах бус өөрийн итгэлт хүмүүстэй Сүүдрийн овгийн талаар мэдээлэл цуглуулж хэрхэн олох талаар ярилцан сууна.

Хааны тусгай уулзалттай байхад хэн ч саад болох ёсгүй. Гэтэл өрөөний хаалга савах шахан чанга нээгдсээр Дори ороод ирэв.

Хаан "чи өөрийгөө хаана байна гэж бодоод байгаа юм? тусгай уулзалттай байгааг харахгүй байна уу?" гэж уурлахад

Доригын нүд сандарсан басхүү айдсаар дүүрэн байх ба "эрхэм дээдсээ гүнж сэргэхгүй байна" гэв.

Хаан "юу??"

Дори "Өглөөхөн гүнж зүгээр байсан. Тэр өрөөндөө амармаар байна гэж хэлсэн тиймээс бидний хэн нь ч түүнд саад болоогүй юм. Гэтэл хамгийн сүүлд гүнжийн өрөөнд Азэра л орсон тэгээд л гүнж огт сэргэхгүй байна" гэх нь тэр. . .

========================

Бяцхан тайлбар: хэсэг богино байна гэсэн. Гэхдээ Бэки нь үгийн тооноос илүү тухайн хэсэгтээ оруулах гэж байгаа санаагаа гаргаад л дуусгадаг болохоор зарим хэсэг хамаагүй урт, зарим нь арай богино байдаг шүү.

Гэхдээ богино байлаа ч гэсэн 1200 үгээс огт буудаггүй. Өгүүллэгийн хэсэг бүр дэх үгийн тоо 1200-2000 хүртэл байдаг шүү.

Та бүхний богино байна гэсэн хэсэг 1200 үгтэй гэсэн үг шүү хэхэ. 1200 үг нээх богино биш байх гэж бодож байгаа. Ямар ч байсан санаанаасаа хамаарч үгийн тоо харилцан адилгүй байдаг гэдгийг ойлгоорой 🤗😉

Жич: 3хан хэсэг үлдлээ дээ😀😀😀

Continue Reading

You'll Also Like

32.4K 3.5K 18
Гудамжаар залуу аав хүүхдийн тэрэг түрэн явах агаад хүүхэд зогсоо зайгүй уйлж, аав нь ч мөн зогсоо зайгүй -Бэкхён, тайван тайван. гэж давтна. Салхил...
212K 24.8K 35
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . .
97.2K 13.1K 25
Сайхан цагаа дурсаад сөжү авч уух уу?
16.4K 293 18
While on her deathbed, your mom revealed the biggest secret she has been keeping from you your whole life: who your dad actually is, All Might himsel...