17. Хариуцлагатай хаан

8.8K 1K 248
                                    

Гүнжийн өрөөнөөс дутахгүй тансаг өрөөнд өглөөг угтах яг л зүүдэлж байгаа мэт сонин санагдаж байна. Хааны өгсөн энэ гайхалтай бэлгийг харах бүрд сэтгэлд дулаахан сайхан мэдрэмж төрөх юм.

Эрч хүч дүүрэн өглөөг угтсан би өөрийн хийх ёстой ажилдаа шамдан орлоо. Бүлгийн минь шивэгчид намайг өөр хэсэг рүү нүүсэн гэж бодож байгаа. Хааныг тусгай өрөө гаргаж өгсөн гэвэл ордон даяар хөл толгой нь олдохгүй зүйл болно биз.

Өмнөх шигээ дааж авсан хэсгээ цэвэрлээд байж байтал хаан хаанаас ч юм гараад ирчихсэн сууж байв. Цочсондоо бараг л орилчих шахлаа.

Түүн рүү том харсаар "эрхэм дээдсээ?" гэхэд

Хаан над руу ширтсэн чигтээ чимээгүй сууна.

Би түүнийг анзаараагүй юм болов уу гэж бодоод "сайн байна уу? эрхэм дээдсээ" хэмээн бөхийхөд

Хаан "сайн сайн, зүгээр юмаа хий" хэмээн үл тоов.

Би ч түүний хэлснээр ажлаа хийх боловч хааны намайг ширтэх харц өөрчлөгдсөнгүй. Эвгүй санагдаж бас яагаад гэдгийг нь ойлгохгүй хэсэг самгардаад эцэст нь ам нээв.

"юу болсон бэ? эрхэм дээдсээ, миний хийж байгаа зүйл буруу байгаа юм уу?" гэхэд

Хаан "үгүй үгүй, зүгээр ажлаа хий" гээд инээмсэглэв.

Түүнийг яагаад ингээд байгааг огт ойлгоогүй ч чимээгүй толгой дохиод эргээд ажилдаа орлоо.

Шал угаахад даашинзын хормой саад болоод байсан болохоор дээш шуугаад уячихсан байлаа.

Усаа солих санаатай дээш бостол хаан "чи яг жирэмсэн юм шиг харагдаж байна" гэх нь тэр.

Би сонссон зүйлээсээ болоод цочирдсондоо бүрэн хатаагүй байгаа шалан дээрээ халтираад уначих нь тэр.

Хааны нүд томрон "Азэра чи зүгээр үү?" гэсээр над руу ирлээ.

Би ч нэлээд хүчтэй саваад уначихсан болохоор нуруу өгзөг маш их өвдөж байна. Дээрээс нь савтай усаа асгаад шалба норчих нь тэр.

Би "яаж зүгээр байх юм үхлээ" гэхэд

Хаан намайг татан босгоод "уучлаарай чамайг саваад уначихна гэж бодсонгүй" гэсээр харин ч шоолоод байгаа бололтой жуумалзана.

Даашинз тэр чигтээ норчихсон дээр нь нуруу маш их өвдөж байна. Нуруугаа дарсаар алхах гэж ядах намайг хаан хажуугаас түшин явна.

/Дууссан/  👑 KINGS 🔹 S1 👑 [💎Diamond heart💎]Where stories live. Discover now