19. Намайг хайрла

10.5K 1K 223
                                    

"Авхай өглөөний зоогоо барина уу?" хэмээн үйлчлэгч бүсгүй орж ирлээ.

Одоо ч энэ авхай гэх нэрэнд дасахгүй юм. Хаан намайг шивэгчин бус өөрийнх нь эмэгтэй хэмээн албан ёсоор зарласан. Тиймээс би гэдэг хүн өөрт тохироогүй "авхай" гэх нэрийг зүүх боллоо.

Одоо ч энэ нэрэнд дасаагүй, бас өглөө босоод л ордны ажилд туслах ёстой мэт хачин зуршил суучихсан байна. Гэтэл өмнө нь намайг загнаж, надад сургаж, надаас дээгүүр байсан хүмүүс одоо миний өмнө бөхийн авхай гэж дуудах нь үнэхээр эвгүй.

Үйлчлэгч бүсгүйчүүдийн халамжид дасаж чадахгүй биеэ барьсаар. Тэд бараг л аманд хоол хийж өгөх шахан өглөөний хоолоо идэж дуусгалаа.

Би "баярлалаа одоо гар даа" гэтэл

Гаднаас дахин хоёр бүсгүй ороод ирлээ. Би тэдэн рүү гайхсан нүдээр харахад "Бид таны үсийг янзалж, шинэ даашинзыг чинь өмсүүлж өгөх гэж ирлээ" гэв.

Би "м-миний үс яасан гэж? ш-шинэ даашинзаа?"

"тийм ээ эрхэм дээдсээ, хаан танд өдөр бүр хамгийн гоёмсог даашинз өмсүүлж бай гэсэн" гээд инээмсэглэх нь тэр.

Би "өө хэрэггүй дээ, хэрэггүй" гэтэл

"Хааны тушаал болохоор та өмсөх ёстой" гэсээр намайг дагуулан өөр нэг өрөөнд орлоо.

"дээдсээ энэ бол таны өнөөдөр өмсөх даашинз, таалагдахгүй зүйл байвал хэлээрэй, бид шууд засаад өгнө" гэв.

"дээдсээ энэ бол таны өнөөдөр өмсөх даашинз, таалагдахгүй зүйл байвал хэлээрэй, бид шууд засаад өгнө" гэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэтэл энэ даашинз миний амьдралдаа ч харж байгаагүй гоёмсог даашинз байх нь тэр.

Намайг алмайрсаар зогсох зуур аль хэдийн даашинзыг өмсүүлээд эхлэв. Нүд булаам сайхан даашинзыг өмслөө одоо ч энэ тансаг зүйлсэд дасаагүй байна. Гэхдээ л эмэгтэй хүн болохоор гоё сайхан зүйл нь таалагдана.

Даашинзаа харсаар доороо эргэж үзэн шүр сувд гялалзах хормойг нь харна.

"үзэсгэлэнтэй байна" гэх дуугаар хажуу тийш харахад хаан зогсож байв.

/Дууссан/  👑 KINGS 🔹 S1 👑 [💎Diamond heart💎]Where stories live. Discover now