[The end] 20. Би чамд хайртай❣️

13.7K 1.3K 307
                                    

Энэ мэдээ хааны хувьд яг л аянга ниргэх мэт хүндээр туслаа. Сүүлийн үед түүнээс ил гараагүй хүйтэн бөгөөд аймшигт төрх царайнд нь илрэн. Нүд нь яг л галзуу мэт эргэлдэх аж.

Өргөөнд байгаа хүмүүс бүгд байдал маш муудсан гэдгийг анзаарч дээш босоцгоолоо.

Бэкхён шүд зуун ширүүн харсаар "яг одоо газрын бүх хаант улсыг нэгж, хамтарч ажиллаагүй бүх хүмүүсийг эр эм хамаагүй бүгдийг хөнөө. Авхайг олох хүртлээ нэг ч хүн амрахгүй!" хэмээн аймшигт тушаал буух нь тэр.

Саяхан баяр тэмдэглэж байсан суурингаас эхлэн Тэнгэрийн улсын бүх цэргүүд эх газарт нэгжлэг эхлэв.

Хааны хувьд дэндүү их бухимдсан болохоор түүнтэй харьцах түүнд санаа бодлоо хэлэх хүн олдсонгүй. Бүгд маш их айдастай байгаа харагдана.Нэг л буруу үйлдэл хийвэл хаан үхлээр шийтгэх тул алдаа гаргахгүй гэсэндээ бүгд хичээж байлаа.

Эх газар дэндүү том бас түүн дээр том жижиг хэдэн мянган улс оршин тогтнодог тул бүгдийг шалгаж дуусгана гэдэг бараг л хэдэн жилийн ажил байв. Азэрагын цэргүүд явсан газрууд болон дайрч өнгөрч болох улсуудаар эхлээд хайж байлаа.

Тэнгэрийн хаант улсын хүчирхэг арми бүхэлдээ эх газарт бууж ирсэн тохиолдол анхных байлаа. Хаа сайгүй хүчирхэг луу нисэлдэн, тулалдах нь битгий хэл хараад айдас төрүүлэн олон дайчид эх газрыг бүхэл нь бүрхэх нь тэр.

Эх газар дээр оршдог улсууд бүгд айдаст автсан байдалтай байхаас гадна сайн дураараа хааны хайгуулд тусалж байв. Хэрвээ эсэргүүцэх юм бол ганц хүн бус бүтэн хот тосгон сүйрэх аюултай тул хүн бүр хичээнгүйлэн хот тосгоныг нэгжиж байлаа.

=============================

Бэкхёныг гэрлийн бурхан агуу түүхэд Саямарын эзэн гэдгийг бүгд мэднэ. Түүний талаарх түм буман түүх үлгэр домог бий. Зарим нь үнэн, зарим нь худал. Учир нь хүмүүсийн хувьд Бэкхён ам дамжин яригдах нууцлаг бөгөөд хүчирхэг нэгэн. Түүний хүч чадлыг домог болгон сонсож байснаас нүдээр харж мэдэрсэн хүн ховор билээ.

Гэтэл түүний төрөх дөхсөн сүйт бүсгүй алга болсноор Тэнгэр газрыг тэр чигт нь айдаст автуулах нь тэр. Хаа сайгүй үхлийн илч мэт аймшигт дүр төрхтэй дайчдаар дүүрч энгийн хүмүүс, эх газарт оршдог хаан улсуудад зүгээр амьсгалах ч хэцүү болсон байв.

==============================

Хайгуул эхлээд долоо хоног өнгөрсөн ч ямар ч үл мөр олоогүй нь Бэкхёныг байж ядуулан уурлахад хүргэнэ. Түүний уур хилэнгээс болж нарны илч хэд дахин нэмэгдэж, үргэлж тод гэрэлтэй байхаас гадна бараг л шөнө болохгүй шахам хачирхалтай өөрчлөлтүүд эхэлж эх газар дээр байж суухад хэцүү халуун өдрүүд үргэлжилж байлаа. . .

/Дууссан/  👑 KINGS 🔹 S1 👑 [💎Diamond heart💎]Where stories live. Discover now