2. Сүүдрийн ордон

8.1K 921 71
                                    

Одоо бүх зүйл Азэрагын талаас өрнөх болно.

======================================

Хааны энэ үг намайг жадаар хатгах мэт л хүнд туслаа. Тэрхэн мөчид ухаан санаагаа ч алдав бололтой огцом дээш босоод "б-би явахгүй" гэж хэлэхэд тэнд байсан бүх хүмүүс над руу харлаа.

Газарт сөхрөн мөргөж байсан тосгоны иргэд хүртэл толгой өндийн намайг харав.

Энэхэн мөчид л юу хийснээ ухаарах мэт зүрх минь айдсаар дүүрэн яах ёстойгоо ч үл мэдэн зогсоно. Аав минь надаас илүү сандарсан харагдах ба намайг босох хэрэггүй байсан гэх шиг над руу гуниг дүүрэн нүдээр ширтэх нь аймшигтай.

Энэ айдас дүүрэн мөчийг улам дэвэргэн эзэн хааны инээд тэнд хадах ба "үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байна. Цуу яриа үнэн байж. Энгийн хүн дунд ийм гоо бүсгүй төрнө гэдэг гайхалтай биш гэж үү?" хэмээн над руу ойртоод ирлээ.

Энгийн үед тэнгэрийн хаантай таарах юм бол огт айхгүй, хэдийгээр аймшигт араатан боловч эцсээ хүртэл хүч үзнэ гэж боддог байлаа. Гэтэл энэ цаг мөчид би гэдэг хүн яг л алга болсон мэт айдас минь намайг хүлж, түүний эсрэг тэмцэх нь битгий хэл, хөл гар минь ч хөдлөхгүй таг гацаж орхив.

Хаан миний өмнө ирэх мөчид зүрхний цохилт минь бараг л бүх хүнд сонсогдох нь уу? гэлтэй аймшигтай хурдан цохилно.

Хаан гараа явуулан хацар илэхэд хамаг биеэр хүйт даан хөлдчих шиг л боллоо. Амьдралдаа ийм аймшигтай таагүй мэдрэмжид хэзээ ч автаж үзсэнгүй.

Энэ бүхнийг харж байсан аав минь бидний дэргэд ирээд "тэнгэрийн эзэн минь таны магтаал хэтийдэж байна. Миний охин тийм ч гоо нэгэн бус эгэл жирийн бүсгүй хүүхэд. Бас ажил төрөлд бүтэл муутай эв дүйгүй тул таны гоо үзэмжийг гутаана гэдгээс айж байна. Хааны таалал гэдэг бурхны таалал. Гэвч миний охин энэ өндөр тааллыг хүртэх чадалгүй нэгэн" хэмээхэд

Хааны царай огцом хувиран аав руу ширүүн харснаа "охиноо харамлаад байгаа хэрэг үү?" гэж бага зэрэг ууртай асуулаа.

Аав минь түүний өмнө мөргөөд "яалаа гэж дээ хаан эзэн минь, гэхдээ миний охин үнэхээр таны сонголтод нийцэхээр нэгэн биш. Тэр бол зэр зэвсэг хийж өссөн, болхи нэгэн яаж ийм хүүхэд тэнгэрийн хаант улсад очих билээ" хэмээхэд

Хаан шууд л аавыг минь багалзуурдан дээш өргөлөө. Бүр нэг гараараа шүү. Аав минь нэлээд өндөр том биетэй хүн гэтэл хаан түүнийг тоглоом шиг л хялбар өргөсөн байна.

/Дууссан/  👑 KINGS 🔹 S1 👑 [💎Diamond heart💎]Where stories live. Discover now