/Дууссан/ 👑 KINGS 🔹 S1 👑...

By ShureeOXEXO326

185K 20.7K 3.3K

Айдас хүртэл түүнээс айдаг. . . Тэнгэр газрыг эрхшээгч хэмжээлшгүй хүчит эзэн хаан. . . ТЭР БОЛ ХААН More

1. Тэнгэрийн хаан
3. Хориотой цаг
4. Шоронд хорь!
5. Шинэ дээдэс
6. Бүгдийг хөнөө!
7. Хамт явна
8. Захидал
9. Гэрэлт жимсний мод
10. Уусмал
11. Гаж донтон
12. Онцгой юм
13. Уучлалт гуй
14. Хачин байна
15. Төрсөн өдөр
16. Муухай зүүд
17. Хариуцлагатай хаан
18. Чухал хүн
19. Намайг хайрла
[The end] 20. Би чамд хайртай❣️

2. Сүүдрийн ордон

8.2K 922 71
By ShureeOXEXO326

Одоо бүх зүйл Азэрагын талаас өрнөх болно.

======================================

Хааны энэ үг намайг жадаар хатгах мэт л хүнд туслаа. Тэрхэн мөчид ухаан санаагаа ч алдав бололтой огцом дээш босоод "б-би явахгүй" гэж хэлэхэд тэнд байсан бүх хүмүүс над руу харлаа.

Газарт сөхрөн мөргөж байсан тосгоны иргэд хүртэл толгой өндийн намайг харав.

Энэхэн мөчид л юу хийснээ ухаарах мэт зүрх минь айдсаар дүүрэн яах ёстойгоо ч үл мэдэн зогсоно. Аав минь надаас илүү сандарсан харагдах ба намайг босох хэрэггүй байсан гэх шиг над руу гуниг дүүрэн нүдээр ширтэх нь аймшигтай.

Энэ айдас дүүрэн мөчийг улам дэвэргэн эзэн хааны инээд тэнд хадах ба "үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байна. Цуу яриа үнэн байж. Энгийн хүн дунд ийм гоо бүсгүй төрнө гэдэг гайхалтай биш гэж үү?" хэмээн над руу ойртоод ирлээ.

Энгийн үед тэнгэрийн хаантай таарах юм бол огт айхгүй, хэдийгээр аймшигт араатан боловч эцсээ хүртэл хүч үзнэ гэж боддог байлаа. Гэтэл энэ цаг мөчид би гэдэг хүн яг л алга болсон мэт айдас минь намайг хүлж, түүний эсрэг тэмцэх нь битгий хэл, хөл гар минь ч хөдлөхгүй таг гацаж орхив.

Хаан миний өмнө ирэх мөчид зүрхний цохилт минь бараг л бүх хүнд сонсогдох нь уу? гэлтэй аймшигтай хурдан цохилно.

Хаан гараа явуулан хацар илэхэд хамаг биеэр хүйт даан хөлдчих шиг л боллоо. Амьдралдаа ийм аймшигтай таагүй мэдрэмжид хэзээ ч автаж үзсэнгүй.

Энэ бүхнийг харж байсан аав минь бидний дэргэд ирээд "тэнгэрийн эзэн минь таны магтаал хэтийдэж байна. Миний охин тийм ч гоо нэгэн бус эгэл жирийн бүсгүй хүүхэд. Бас ажил төрөлд бүтэл муутай эв дүйгүй тул таны гоо үзэмжийг гутаана гэдгээс айж байна. Хааны таалал гэдэг бурхны таалал. Гэвч миний охин энэ өндөр тааллыг хүртэх чадалгүй нэгэн" хэмээхэд

Хааны царай огцом хувиран аав руу ширүүн харснаа "охиноо харамлаад байгаа хэрэг үү?" гэж бага зэрэг ууртай асуулаа.

Аав минь түүний өмнө мөргөөд "яалаа гэж дээ хаан эзэн минь, гэхдээ миний охин үнэхээр таны сонголтод нийцэхээр нэгэн биш. Тэр бол зэр зэвсэг хийж өссөн, болхи нэгэн яаж ийм хүүхэд тэнгэрийн хаант улсад очих билээ" хэмээхэд

Хаан шууд л аавыг минь багалзуурдан дээш өргөлөө. Бүр нэг гараараа шүү. Аав минь нэлээд өндөр том биетэй хүн гэтэл хаан түүнийг тоглоом шиг л хялбар өргөсөн байна.

Би "ААВАА-"

Хаан шүд зуун "чамайг нэг ч биш бүр гурван үзэсгэлэнтэй охинтой гэдгийг чинь мэдэж байгаа шүү. Насанд хүрээгүй хүүхэд гэж бодоод бага охидын чинь тухай сөхөөгүй юмсан. Дургүй хүргээд байвал чамд нэг ч охин үлдэхгүй шүү. Магадгүй тосгон чинь ч үлдэхгүй байх" хэмээн хэлэхэд түүний нүд гэрэлтэн үнэхээр л араатан төрх нь ил гарна.

Аав минь амьсгаа нь боогдон арай хийн хэлэх ба "миний охин. . . ми-миний. . . гуйя битгий" хэмээн түүний хацрыг даган нулимс урсана.

Бас хааны саяхан хэлсэн үгсээс болж дагалдан ирсэн цэргүүд тосгоны иргэд рүү жадаа чиглүүлсэн байх нь тэр.

Энэ мөчид яаж ч чадсангүй. Миний хийж чадах зүйл ердөө л энэ байсан юм.

"Б-БИ ЯВНА. . . ЭРХЭМ ДЭЭДСЭЭ. ТЭДНИЙГ ТАЙВАН ОРХИОЧ ГУЙЖ БАЙНА" гэсээр түүний хөлөөс зууран газарт сөхрөн уналаа.

Намайг ийн хэлэхэд хаан аавыг минь шууд л шидэж орхив.

Аав "хэрэггүй ээ, Азэра гуйя хэрэггүй" гэсээр газарт хэвтэнэ.

Би "б-би тантай хамт явна. Харин та ганцхан хүсэлтийг минь зөвшөөрөөч" гэхэд

Саяхан л буг чөтгөр минь ширүүн болсон байсан түүний нүүрэн инээмсэглэл тодрон "юу юм хэл" гэв.

Би "т-тосгоны иргэдийг минь ажлаас чөлөөлж тайван орхиоч би өөр юу ч хүсэхгүй" гэсээр дахин тэргүүнээ газарт наан мөргөлөө.

Хаан хэсэг чимээгүй зогсож байснаа "ойлголоо тосгоны иргэд чинь эрх чөлөөтэй явцгаая" гэв.

Би "баярлалаа эрхэм дээдсээ, баярлалаа" гэсээр түүнийг даган явахад аав минь нулимс дүүрэн нүдтэй араас ширтсээр үлдлээ.

Миний нулимс ч бас хянах боломжгүй урсаж байв. Нууцхан нулимсаа арчсаар хааныг даган явна. Бид лууны дэргэд ирэхэд нүүрээ бүрэн хаасан баг зүүсэн цэрэг намайг аван нэг луунд суулаа.

Хаан "Сүүдрийн ордонд хүргэ" гэж хэлээд түрүүлээд нисчих нь тэр.

Яг одоо мэдэрч байгаа мэдрэмжээ хэлж мэдэхгүй юм. Тосгоны иргэдээ чөлөөлж чадсан болохоор санаа амарч байгаа ч гэр бүлтэйгээ дахиж уулзахгүй гэж бодохоор сэтгэл минь маш ихээр шаналан ганцаардаж байна.

===========================

Хязгааргүй их тэнгэрийн мандалд дүүлэн ниссээр нэлээд удаан явлаа. Эцэст нь бид тэнгэрийн хаант улсад ирлээ. Зөвхөн үлгэр домгоос л сонсож байсан гайхамшигт хот. Үнэхээр харц булаам гоёмсог бөгөөд хязгаар нь үл харагдах том аж.

Хотын дээгүүр нисэж байхдаа алмайран ширтсээр байгаад таарлаа. Айдсаа хүртэл умартан гоёмсог хотыг ширтэж байв.

Бид хотод бууж саатсангүй. Хотоос холгүй байрласан тусгай шидтэнүүдээр хамгаалуулсан асар олон орднуудын дээгүүр ниснэ. Бараг л дахиад нэг хот мэт дуу алдмаар том том ордон. Гэхдээ аль ордонд нь хэн амьдардаг эсвэл юу байдаг талаар мэдэхгүй юм.

Орднуудыг ажиглан явж байтал луу гэнэт доош шумбан бас л харц булаам сайхан ордны гадаа буулаа.

Нөгөө багтай цэрэг намайг дагуулан явна. Ордон дотор олон хүн байгаа боловч ихэнх нь эмэгтэй бас тэд үнэхээр үзэсгэлэнтэй юм. Энэ магадгүй хүмүүсийг яриад байсан татвар эмсээ байлгадаг тусгай ордон нь бололтой.

Нөгөө цэрэг намайг нэгэн настай эмэгтэйд хүргээд "Сүүдрийн ордны шинэ үйлчлэгч" гэж хэлээд яваад өгөх нь тэр.

Үйлчлэгч ээ???. . .

Тэгэхээр би боол болон ирж байгаа байх нь. . .

Нөгөө эмэгтэй "нэр? нас" хэмээн асуулаа.

Би ордныг гүйлгэн харах зуураа "Азэра, 20 настай" гэж хариулав.

Нөгөө эмэгтэй "үзэсгэлэнтэй юм таалагдаж байна" гэсээр намайг дагуулан хаашаа ч юм явна.

Ингэж явсаар бид халуун усны газар бололтой уур савссан том өрөөнд орж ирлээ. Чулуун том ванн дотор цэцгийн дэлбээ хийсэн байх ба нөгөө эмэгтэй "хувцсаа тайл" гэх нь тэр.

Би сандарсандаа "б-би юу?" гэхэд

Нөгөө эмэгтэй "тэгээд би байх юм уу? газрын хүмүүс та нараас хоол унд, мод навчнаас эхлээд олон зүйл үнэртдэг. Гүнж олон янзын үнэрт дургүй. Энэ дотор байгаа цэцэг бол шидэт цэцэг чиний энгийн хүний үнэрийг дарах болно. Хурдхан усанд ороод ажилдаа ор"

Би "ажлаа?? г-гүнж гэсэн үү? би яг хаана боол болчихсон юм бэ? хааны татварууд байдаг ордон биш юм уу?" гэж асуухад

Хөгшин эмэгтэй нэлээд чанга инээгээд "давруу амьтан байх нь ээ, хааны татвар болохыг хүсээ юу? гэхдээ хааны таалалд нийцнэ гэдэг үнэхээр ховор аз завшаан юм шүү. Одоогоор тийм хүн байх" гэв.

Би "т-тийм хүн байхгүй гэнэ ээ? гэхдээ хаан сар бүр маш олон охидыг татвараа авдаг шүү дээ"

Нөгөө эмэгтэй "газрын хүмүүс та нарын л гаргасан хэрэггүй яриа. Хаан эзэнд хатан татвар ямар ч хүн байхгүй. Тиймээс том зүйл мөрөөдөөд байлгүй дуугүй ажлаа хийсэн чинь амь насанд чинь өлзийтэй гэж мэд"

Би "ойлголоо, гэхдээ ажил гэж би яг юу хийх ёстой вэ?"

Нөгөө эмэгтэй "энэ бол сүүдрийн ордон. Гүнжийн эзэмшил. Чи одооноос гүнжийн шивэгчин болсон. Намайг Дори гэдэг энэ ордны боолуудын ахлагч. Мэдэхгүй зүйл гарвал асууж байж болно" гэв.

Одоо л бага сага ойлгож байна. Хүмүүсийн яриагаар бол хаан бүхэл бүтэн ордон дүүрэн татвар эмстэй, бас сар бүр ертөнцийн өнцөг булан бүрээс гоо бүсгүй нэмж авдаг гэдэг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтэй хаан өөртөө бус ихэр дүүдээ бүсгүйчүүд авч ирж өгдөг юм байна.

Гэвч яагаад???

Яагаад гүнжид ийм олон үзэсгэлэнтэй бүсгүй хэрэг болдог билээ?

Ордноосоо ч гарах эрхгүй хоригдол шиг байдаг гэгдэх тэр гүнж чухамдаа хэн юм бэ?

Яагаад тэр бүсгүйчүүдийг авна вэ??. . .

Continue Reading

You'll Also Like

776K 17.5K 46
In wich a one night stand turns out to be a lot more than that.
1.1M 19.2K 44
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
1.1M 61.9K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
1.9K 91 6
❛ 𝒊'𝒍𝒍 𝒈𝒆𝒕 𝒚𝒐𝒖 𝒐𝒖𝒕 𝒐𝒇 𝒉𝒆𝒓𝒆, 𝒊 𝒑𝒓𝒐𝒎𝒊𝒔𝒆 ❜ ⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢⌢ ﹉﹉﹉﹉﹉﹉ ୨♡୧ ﹉﹉﹉﹉﹉﹉ After spending seventeen days in captivity, Y/N...