방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋

By Rosenhilla

1.3K 185 13

✦「 Нэг өдөр унтаад сэрэхдээ сахиусан тэнгэр болчихно гэж хэн мэдэх билээ. Хараал уу ивээл үү гэлтэйгээр.. 」✦ More

1 - У Дахи
3 - Цэвэр Цустан
4 - Сахиусан Тэнгэр
5 - Угсаа Залгамжлагч
Сүйн Ёс
Титюс Чангретта

2 - Зэргэлдээх Ертөнц

202 29 0
By Rosenhilla


- Лиллиан.

Төрсөн өдрийнхөө маргааш өглөө нь сэрэхдээ би тун дулаахан хэмийг мэдрэн сэрэв.

Уг нь бол өглөөгүүр жиндсэндээ аль эсвэл ээжийн хүйтэн байхад цэвэр агаар оруулах гэсэн санаанаас үүдэлтэй дааралтаас болж сэрдэг юмсан. Манай эндэхийн өвөл ихээхэн хүйтэн болдог тул халаалттай байлаа ч гаднаас жин цохиод байдаг юм. 

Гэтэл би даарсангүй, харин ч мааш тав тухтай унтсан бололтой сэрсэн юм. Бага зэрэг нойрмог байсан болоод ч тэр үү танил бус тааз, танил бус хөнжилийн захыг харахдаа гайхаж бас балмагдсангүй. Харин хажууд минь унтаж байсан Поттер байхгүй байсанд цочирдож орноосоо огил харайн боссон юм. 

Хажууд минь унтсан нялх амьтныг дараад унтчихсан байхвий гэх айсандаа тэгэж хурдан хөдөлж боссон хэрэг.

Гэхдээ орноос өндийхөд би таг гацаж орхив. 

Би өөрийнхөө өрөөнд биш байх нь тэр. 

Аав ээжийн өрөөнд ч биш, эгчийн өрөөнд бүр биш ерөнхийдөө бол гэртээ биш танил бус газар сэрсэнээ бүр байгаагаа мэдэв. 

Мэдсэн хойноо ихээхэн цочирдох аж.

Өрөөний цонх хамгийн түрүүнд харагдах ба цонхоор уул, мөн уулан дээр цас үзэгдэж байлаа. Цонх нь хаалга мэт том, цэлгэр байсан болхоор хамгийн түрүүнд хараа минь цонхруу гүйсэн нь гарцаагүй. Цас олж харахдаа би ядаж хотдоо л байна даа гэж бодсоныг нь яана. 

Тэнэгхэн бас ядмагхан бодол.

Өрөө ерөнхийдөө бор, улаан хүрэн өнгөнөөс бүрдсэн байх ба хэдэн хүний ч ор гэж тодорхойлмоор юм гэж эргэлзмээр том ор нь тод бор өнгөтэй байлаа. Орны толгой маш хээнцэр, хээ угалзтай байх бөгөөд сайтар ажиглавал арслангийн дүрс харагдав. Орны дэвсгэр даавуу, хөнжил, дэр, хөнжилний гадуур бүтээсэн үсэрхэг бүтээлэг, цонхны хөшиг, цонхны дэргэд байх жижиг ширээн дээрх бүтээлэг хүртэл бүгд тод улаан хүрэн өнгөтэй байх нь тэр. Хана нь бүдэг бор өнгөтэй, орны өөдөөс харсан ханан дээр байгалийн уран зураг томоор сүндэрлэж, орны зүүн гар талд нэг хаалга, мөн түүний цаахан талд бас бор хаалга байв. Би бүх өнгөнд дуртай ч гэлээ, энэ орчин надад айдсыг мэдрүүлж байлаа. 

Би айж байв. 

Гэхдээ хожим хойно өнгөнөөс айх нь инээдтэй зүйл байсан гэдгийг мэдсэн юм. 

Миний бүр илүү айх ёстой зүйл дэндүү аймшигтай, итгэмээргүй байсандаа тэр. 

Удалгүй миний өрөөнд нэг нилээн хөгшин эмээ орж ирэв. Би яг хаалгаар орж ирсэн үү гэдгийг нь хараагүй лдээ, гэхдээ миний ар талд гоёмсог таягаа тулсаар намайг харан зогсож байсан. Тэр эмээ хар хөх нөмрөгтэй байх бөгөөд нүүрэнд нь нэг ч үрчлээс байхгүй ч гар нь дэндүү хөгшин хүн гэмээр нөсөө толбо, үрчлээтэй байв. 

Тэр эмээ надад их олон зүйл ярьж өгсөн. 

Ярианаасаа л тэр их даруу, дөлгөөн, тайван, уужуу хүн аж. 

Намбалаг бөгөөд удаан ярьсаар яриагаа дуусгахад би уйлж байлаа. Тэр өдөр би түүний ярьсан зүйлийг огтоос ойлгоогүй. Бүр ойлгохыг ч хүсээгүй. Гэхдээ хожим нь энд хорин жил болохдоо би бүгдийг ойлгож авсан юм. 

Над дээр ирсэн тэр эмгэн "Manchineel"-ын манаач байсан ба сүнс бөгөөд байгаль эх байсан юм. Түүнийг харсан үзсэн амьтай бүхэн түүний өлмийд сөгдөх учиртай байсан ч анх уулзахдаа би түүнд тийм хүндэтгэл үзүүлж чадаагүйдээ одоог хүртэл харамсдаг. 

Би сэрсэн тэр өдрөөсөө эхлэн Лиллиан гэх нэртэй болж, Manchineel-ын сахиусан тэнгэр гэх нэгэн болсон байлаа.

Сахиусан тэнгэр. 

Бас бас-

Би одоохондоо хэлж зүрхлэхгүй нь. 


Manchineel | Дэлхийн зэргэлдээ орших ертөнц


Орчлон ертөнц өөрөө асар их тайлагдашгүй нууцтай, хэн ч үл хүрч чадам газар нутагтай юмсанж. Хэдэн арван сүүн зам, хэдэн сая галактик сансар огторгуйд хэний ч олж мэдэж чадахгүй нууцуудаа хадгалсаар бий байхад ганцхан дэлхий гэх гариг л амьдралтай байна гэдэг асар их тэнэглэл аж. Би харийн амьтан, сүнс, буг чөтгөр тиймэрхүү зүйлийг нэг сонирхдоггүй байсан ч гэлээ кино, зарим нэг номуудыг би үзэж, уншиж байсан юм. Тэгээд харь гариг буюу өөр гариг дээр амьдрал байдаг байх ямар нэг шалтгаантай болоод л НАСА, НҮБ гээд юу ч юм бүхнийг мэдэгч хүмүүс эгэл жирийн биднээс нуудаг байх гэсэн өөрийн бодолтой тэрэндээ ч итгэлтэй нэгэн байдаг байв. 

Гэхдээ би яг дэлхий мэт, дэлхийтэй яг зэргэлдээ өөр цаг хугацааны бүсэд биш яг нэг цагаар амьдрах нэгэн ертөнц байдаг талаар хэзээ ч таамаглаж байсангүй.

Таамаглах ч ухаангүй байсан биз.

Харин миний олж мэдсэн, цаашид миний гэр болсон гэх Manchineel нь яг дэлхийн нөгөө тал байв. Газар нутгийн хэмжээгээр адил, байгаль, ус, агаар, амьтай бүхэн байх ч энд өндөр хөгжил техник технологи байхгүй, улс төр парламент мэтийн зүйл байхгүй, олон төрлийн яг үндэстэн байхгүй. 

Мөн энд огтоос хүн байхгүй. 

Гэвч энд дэлхийн хүмүүсийн бага багаар мартаж, хий хоосон зүйл гэж итгэх болсон. Бүр үлгэр домог гэж итгэж яддаг байсан бүхэн байсан юм. Хэдэн зуун жилийн настай цус сорогч, тэргэл сарнаас хараатай хүн дүрт чоно, анагаах чадвартай ганц эвэрт морь, нүд унагам үзэсгэлэнт лусын дагина, элдэв төрлийн жатга эрдэмтэй шулам, тэр ч бүү хэл ярьдаг амьтан хүртэл оршин бий. Би анх эдгээрийг ид шид гэж боддог байсан ч ид шид гэдэг зүйл нь оргүй хоосон, худал зүйл юмсанж. 

Хамгийн чухал зүйл нь Manchineel-ыг цэвэр цуст цус сорогчид захирдаг байлаа. Бусад амьтай бүхнээсээ ганц мөнхийн амьдралтай нь учир тэд дэлхийн хэлээр хаанчлалын эзэд байсан юм. 

Би учрыг нь хожуу ойлгосон.

Байгаль эх хэмээх бүхнийг бүтээгч, бүхний эзэн тэрээр бүх зүйлийн тэнцвэрийг хадгалах гэж энэ хоёр ертөнцийг зэргэлдээ оршин байлгаж байдаг юмсанжээ. Анхандаа хүмүүн төрөлхтөнтэй Manchineel-н ард иргэдийг хамт байлган эв түнжинтэй амьдруулах гэж үзсэн ч бүх зүйл нь талаар болсон гэдэг. 

Хүмүүн төрөлхтөн яс мах, цуснаасаа дэндүү харгис амьтад байлаа. 

Тэд араатан амьтдаас ч илүүтэйгээр зэрлэг байв.

Ган гачиг, дайн дажинг зөгнөж, ариун бүхэн рүү чиглүүлэхээр зорьж ирсэн шулмуудыг байгалийн гажуудал, ад зэдгэр, шулам тийрэн гэж үзэн олноор нь шатааж үгүй хийв. Шулмуудын амирлаагүй сүнс хүмүүст ихээр хорсож хүмүүний биеийг өвчинд тарчилдаг, өвчин тахлын өмнө сөхөрдөг болгон мөнхийн хараалаар хараажээ. Үүний үр дагаварт шулам гэгч нь дэлхийд үргэлжийн хар бараан, муу нэртэй үлджээ. 

Энэ явдлын дараахан нь байгаль эх өвчин эмгэгийг багасгахаар ганц эвэртийг дэлхий рүү илгээв. Өөрийнх нь бүтээсэн үр хүүхдүүд хүн гээч нь өвчинөөр шаналж байгааг байгаль эх хараад тэвчсэнгүй. Гэтэл ганц эвэртийн цус мөнхийн амьдралыг бэлэглэж байна гэх ахархан цуу ярианаас болж мөнхийн амьдралд шунасан мунхаг хүмүүс ганц эвэртийг алсаар алсаар, тоог нь цөөлсөөр цөөлсөөр төд удалгүй эх дэлхийн хөрснөөс арчиж орхив. Харамсалтай нь ганц эвэрт үгүй болсон ч хэн ч мөнх амьдралтай болж чадсангүй. Ганц эвэрт гэх амьтан харин үлгэр дээр л гардаг төсөөллийн амьтан болон хоцров. 

Хамгаас сайхан сэтгэлт ганц эвэрт хүмүүн төрөлхтөнд ихээр гомджээ. Хүний гарт үхсэн ганц эвэрт бүхний гомдол нийлж хүнийг өвчнөөр үхдэг болгон шийтгэж гэнэ. 

Араас нь хүн чононууд ирж бас л дэлхийд өширхөн буцаж Manchineel-даа эргэн ирэв. Хүн чоно зөгнөлт киноны л сэдэв болж, хий хоосон, хийсвэр зүйл гэх болжээ. 

Байгаль эх, дэлхий рүү олон жил өнгөрөхөд дахиж хэнийг ч илгээсэнгүй. Бүхнийг зөнд нь хаяахад хамгийн суут хэдий ч аймшигт бүтээл болох хүн хэмээгдэх хүүхдүүд нь технологийн дэвшилд хүрэн, байгалиа бус мөнгийг дээдэлдэг, ажлын амьд машин болцгоосон байлаа. 

Ухаантай нэртэй хэдий ч мунхаг хүмүүс далайг бага багаар алж байв. Далайн хэвлий хог хаягдалаар дүүрч, далай хордож байлаа. Далай үгүй болвол амьтай бүхэн үгүй болноо гэдгийг хүмүүс ухаарсангүй. Аргаа барсан байгаль эх өөрийн бас нэгэн бүтээл болох Manchineel-ын лусын дагинасыг нааш ирүүлжээ. Далай бага багаар цэнгэгшиж, олон төрлийн өвчин үгүй болж, тэрнийхээ хэрээр олон төрлийн шинэ ургамал амьтан далайд дахин бий болов. Шинэ бүхэн бий болохын хэрээр эрдэмтэд улайрч, судалгаа шинжилгээ нь шөнийн од мэт ихсэв. Тэд лусын дагинасыг нэг нэгээр нь олж аван тамлаж, туршилт судалгааныхаа амьд олз болгож гэнэ. Лусын дагинас хүүхдийн үлгэр дээр л нэр дуурдагдах болж хоцров. Байгаль эх энэ удаа тэвчсэнгүй дэлхий рүү нэг мөр нүүрээ буруулжээ. 

Manchineel амар тайван ертөнц юмсанж. Байгалийн жамаараа нэг нэгнээ барьж идэн амь зогоох ч гэлээ энэ чинь ертөнцийн жам шүүдээ. 

Бурхан ч тэр өөрчлөх аргагүй. 

Эндэхийн хамгаас үзэсгэлэнтэй солонгон өнгийн эрвээхий эцэстээ захиа зөөгч ууль аль эсвэл галт шувууны хоол болно.  Эвэр нь ус мэт тунгалаг буга, гөрөөс нар цэвэр цуст гэр бүлийн оройн зоогны ширээн дээр төгс байдлаа хадгалан хэвтэнэ. Эндэхийн хүн чоно, эрлийз цус сорогч, шулам нар хоорондоо таарамж муу ч гэлээ яав л үхэхээ сайн мэддэг учир ижил нэг зорилгын доор цэвэр цуст гэр бүлд ижил сэтгэлээр хүчин зүтгэнэ. 

Дэлхийтэй зэргэлдээ орших энэ ертөнцөд хүн гээч амьд бие организм байдаггүй билээ. Яаж ч байх билээдээ. Хүн чоно хүний үнэрийг үзэн яддаг, цус сорогч бол угийн ойлгомжтой цусанд нь шунана, шулам нар хэтээсээ хүнд тийм ч дуртай биш. Учир нь хүн итгэл даахуйц байх нь ховор.

Гэхдээ таван зуун жилдээ нэг удаа байгаль эхийн дэлхийгээс сонгосон бүсгүй энд ирдэг жамтай.

Тэрхүү сонгогдсон цэвэр бүхний дээд болсон эмэгтэй цэвэр цуст гэр бүлийн сүйт бүсгүй болдог гэнэ билээ.




- 𝓡

Continue Reading

You'll Also Like

18.5K 3.7K 24
"مەبەستت ئەوەیە من دەخەیتە داوی خۆشەویستی خۆتەوە؟" "بەڵێ.....وە بەچاوی خۆت دەیبینیت!" "ئەی ئەگەر نەمکرد؟" "ئەوکات...من دوور دەکەومەوە تۆش بۆت دەردەکە...
804K 29.9K 105
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
706 88 29
In the bustling city of Seoul, where success and scandal intertwine, Dr. Lalisa Manoban once stood as a shining star in the medical community. Renown...
31.3K 1.3K 31
Fresh out of college, the youngest daughter of Alice and Nina brown, Jessica is learning how to survive with an anxiety ridden life, finding herself...