Сүйн Ёс

178 22 4
                                    


- Лиллиан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Лиллиан.

Оройн зоог дээр үнэхээр Сайлас, Арло хоёрыг таарамж муутай байгааг анзаарав. 

Тэдний суудал ойролцоо байдаг бөгөөд нэгнээсээ харц буруулж байхын сацуу нэгнийхээ яриаг үл тоон таслаж байлаа. 

Үнэхээр том маргалдсан бололтойдог. 

Харин нөгөө хэд маань хэвийн байх ба урьдных шигээ өөрсдийн хундагатайгаа тааламжтай шимэн бага саг яриа өрнүүлнэ. 

Финн, Ронан хоёр намайг өглөө, өдрийн зоог дээр бууж ирээгүй гэж гомдоллон үргэлж өөрийнхөө өдрөөр Сайласыг намайг нуудаг хэмээн түүнд ч бас давхар гомдоллож байх аж. 

Биднийг зоогоо барьж дуусахын алдад гаднаас илч Виллиам орж ирлээ. Нилээн яарсан харагдах агаад орж ирсэн даруйдаа Арлогын дэргэд очиж зогсоод түүнд нэгэн зүйлийг айлтгаж байгаа нь зурсхан сонсогдоно. 

Цус сорогч биш юм болохоороо миний сонсгол тэртээ хол ширээний нөгөө захад байгаа хоёр хүний яриаг сонсохгүй нь харамсалтай. 

Виллиам тэр хоёр ярьж дуусав шинжтэй зоог өндөрлөөгүй байхад гарах гэж байгаа бололтой ширээний ардаас босох нь тэр. Тэр хоёрыг үүдээр гарахтай зэрэгцэн Сайлас ч бас дээгүүрхээ сандалнаас аван шалавлан араас нь гарлаа. 

"Ямар нэг чухал юм болоо юу?.."

"Зүүн зүгт гарсан хэргээр яаралтай овгууд дээр дуудагдаж байгаа юм шиг байна.." хэмээн миний асуултанд Финн хариуллаа. 

"Сандарсан харагдсан тийм чухал эсвэл ноцтой хэрэг юм уу..."

Миний санаа зовсон асуултанд Маялс инээн "Бидний гүнжийн санаа зовох хэрэг биш ээ гайгүй юу ч болохгүй за юу" гэв. 

Мэдээж нэн чухал хэрэг болоод л Арло өөрийн биеэр явж байгаа байтал. 

Сүүлийн үед Өмнөд зүгт бас зүүн зүгт яг юу болоод байгааг ойлгохгүй юм. Овгууд руу зэрлэгшсэн хүн чононууд дайрсан л гэж дуулсанаас илүү хүндэрсэн гэж дуулаагүй юмсан. 

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Where stories live. Discover now