2 - Зэргэлдээх Ертөнц

198 28 0
                                    


- Лиллиан.

Төрсөн өдрийнхөө маргааш өглөө нь сэрэхдээ би тун дулаахан хэмийг мэдрэн сэрэв.

Уг нь бол өглөөгүүр жиндсэндээ аль эсвэл ээжийн хүйтэн байхад цэвэр агаар оруулах гэсэн санаанаас үүдэлтэй дааралтаас болж сэрдэг юмсан. Манай эндэхийн өвөл ихээхэн хүйтэн болдог тул халаалттай байлаа ч гаднаас жин цохиод байдаг юм. 

Гэтэл би даарсангүй, харин ч мааш тав тухтай унтсан бололтой сэрсэн юм. Бага зэрэг нойрмог байсан болоод ч тэр үү танил бус тааз, танил бус хөнжилийн захыг харахдаа гайхаж бас балмагдсангүй. Харин хажууд минь унтаж байсан Поттер байхгүй байсанд цочирдож орноосоо огил харайн боссон юм. 

Хажууд минь унтсан нялх амьтныг дараад унтчихсан байхвий гэх айсандаа тэгэж хурдан хөдөлж боссон хэрэг.

Гэхдээ орноос өндийхөд би таг гацаж орхив. 

Би өөрийнхөө өрөөнд биш байх нь тэр. 

Аав ээжийн өрөөнд ч биш, эгчийн өрөөнд бүр биш ерөнхийдөө бол гэртээ биш танил бус газар сэрсэнээ бүр байгаагаа мэдэв. 

Мэдсэн хойноо ихээхэн цочирдох аж.

Өрөөний цонх хамгийн түрүүнд харагдах ба цонхоор уул, мөн уулан дээр цас үзэгдэж байлаа. Цонх нь хаалга мэт том, цэлгэр байсан болхоор хамгийн түрүүнд хараа минь цонхруу гүйсэн нь гарцаагүй. Цас олж харахдаа би ядаж хотдоо л байна даа гэж бодсоныг нь яана. 

Тэнэгхэн бас ядмагхан бодол.

Өрөө ерөнхийдөө бор, улаан хүрэн өнгөнөөс бүрдсэн байх ба хэдэн хүний ч ор гэж тодорхойлмоор юм гэж эргэлзмээр том ор нь тод бор өнгөтэй байлаа. Орны толгой маш хээнцэр, хээ угалзтай байх бөгөөд сайтар ажиглавал арслангийн дүрс харагдав. Орны дэвсгэр даавуу, хөнжил, дэр, хөнжилний гадуур бүтээсэн үсэрхэг бүтээлэг, цонхны хөшиг, цонхны дэргэд байх жижиг ширээн дээрх бүтээлэг хүртэл бүгд тод улаан хүрэн өнгөтэй байх нь тэр. Хана нь бүдэг бор өнгөтэй, орны өөдөөс харсан ханан дээр байгалийн уран зураг томоор сүндэрлэж, орны зүүн гар талд нэг хаалга, мөн түүний цаахан талд бас бор хаалга байв. Би бүх өнгөнд дуртай ч гэлээ, энэ орчин надад айдсыг мэдрүүлж байлаа. 

Би айж байв. 

Гэхдээ хожим хойно өнгөнөөс айх нь инээдтэй зүйл байсан гэдгийг мэдсэн юм. 

Миний бүр илүү айх ёстой зүйл дэндүү аймшигтай, итгэмээргүй байсандаа тэр. 

Удалгүй миний өрөөнд нэг нилээн хөгшин эмээ орж ирэв. Би яг хаалгаар орж ирсэн үү гэдгийг нь хараагүй лдээ, гэхдээ миний ар талд гоёмсог таягаа тулсаар намайг харан зогсож байсан. Тэр эмээ хар хөх нөмрөгтэй байх бөгөөд нүүрэнд нь нэг ч үрчлээс байхгүй ч гар нь дэндүү хөгшин хүн гэмээр нөсөө толбо, үрчлээтэй байв. 

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Where stories live. Discover now