1 - У Дахи

386 35 4
                                    



- Лиллиан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Лиллиан.

Би яг яаж яваад энэ газарт ирсэнээ мэддэггүй юм. 

Нэг өдөр унтаад сэрэхдээ л би хэдийн энд ирчихсэн байсан. Тэгээд өөрийн гэсэн бүхнээ бага багаар алдаж, өмнөх бүхнээ алгууханаар мартаж эхэлсэн гэхэд болно. 

Анх ирсэн өдрөөсөө эхсүлээд л төрж өссөн газраа, хамгаас хайртай гэр бүлээ, ганцхан өдөр тэврээд унтсан өхөөрдөм нохойгоо хүртэл ямх ямхаар мартагнаж эхэлсэн юм. 

Нас бие гүйцтэл минь хамт байсан гэрийнхээ тавилгуудыг хүртэл бүр амьдарч байсан гэрийнхээ хаалганы өнгийг би бага багаар мартаж энэ газарт ингээд л үүрд үлдэх болсон гэдэгтэйгээ хэдийн эвлэрч орхиж. 

Ор тас мартахвий гэх айдсаасаа өөрөө айн мэгдэж түүнээс урьтаж би тархинд сийлээстэй яг л хуучны кино шиг хадгалаатай байх дурсамжаа мартахгүйн тулд бичихээр шийдсэн юм.

Гарт минь өдөн үзэгний нарийн эх бие баригдаж түүнийгээ тас хар өнгийн бэхэнд дүрэхдээ би өөрийн нэрээ амандаа аяархан шивнэв. 

"У Дахи.." 

Намайг У Дахи гэдэг байлаа. 

Өмнөд Солонгосын иргэншилтэй хэдий ч би Швейцарт гэр бүлийнхэнтэйгээ аж төрж амьдран суудаг байсан юм. 

Аав, ээж бас эгчтэйгээ дөрвүүлээ хотынхоо төвөөс багахан алслагдмал байх буйдхан  газар жижиг ч биш том ч биш хоёр давхар байшинд амьдардаг байлаа. Манай байшин их хөөрхөн бүхий л зүйлс нь цагаан өнгөтэй. Хана нь, шал нь, байшинг маань тойрох хашаа маань хүртэл цагаан. 

Ээжийн маань хамгийн дуртай өнгө болохоор тэр байх.

Бүхэлдээ цав цагаан. 

Аав анх энэ байшинг худалдаж авахдаа өөрийн гараар бүхий л зүйлсийг нь нэг бүрчлэн будсан гэж түүх болгон ярих дуртай. "Танай бүх юм цагаан юм аа.." гэсэн хүн бүрт аав эхнэртээ зориулж хашаагаа будаж байхад намайг дөнгөж хөлд орчихсон эв хавгүй алхдаг байсан гэж хачирлан ярих нь энүүхэнд. 

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Where stories live. Discover now