Титюс Чангретта

98 23 1
                                    


Лиллиан

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Лиллиан.

00:00. 

Нэн эртний гэмээр анх намайг энд ирэхэд л хэзээ ч миний хүрч чадахгүй өндөрт байсан сүрдэм том бор цаг ийн заахад би маргааш болж байгааг мэдэв. 

Дахин нэг шинэ өдөр. 

Сайлас оройн зоогийн үеэр л явсан түүнийг эргэж ирээгүй байгаа нь дуулдлаа. Эргэж ирж амжаагүй байхад нь түүний өдөр дуусдаг юм байжээ. 

Түүний байхгүй хооронд Ронан надад хань болж байсан ба хэн нэгний өөрийнх нь өдөр эхлэж байгааг хүнээр хэлүүлэлтгүй мэдэх тул саяхан өөрийн авчирсан амттанууддаа хураасаар гарч явлаа. 

Улаан малгайт.

Уншиж буй номондоо орон чононоос нь эмээж байх зуур өрөөний хаалга онгойж өнөөдрийн эзэн үг дуугүй яг л урьдных шигээ харцыг над руу чиглүүлсээр орж ирэх аж. 

- Титюс?

"Миний өдөр байхад надаас өөр хүн ирнэ гэж үү"

Би номныхоо дараачийн хуудсыг эргүүлж байхдаа санаа алдав. 

Үргэлж л ийм байдаг. 

Хүйтэн.

Хөндий. 

Бага зэрэг тухгүй. 

Тэр бусад ах дүүс шигээ намайг бөөцийлж бөндийлдөггүй. "Хайрт минь", "Хонгор минь" ч гэж нялуунаар дуудаж байсан удаагүй. 

Зүгээр л намайг багахан эв хавгүй ч гэлээ нэрээр минь л өнгөрсөн 20 жил дуудсаар ирсэн. 

"Лиллиан" гэж. 

Өнгөрсөн дэх тэр урт хугацаанд түүнийг өөрчлөгдөж байх, арай өөрөөр надтай дотно харьцаж зүгээр товчхондоо түүнийг намайг хайрланаа гэдэгт итгэж байсан. 

Гэсэн ч. 

Хорин жил өнгөрлөө. 

Нэг л янзандаа.

Тэр хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй хүн аж. 

Хүн ч гэж дээ анхдагч юмсанж. 

Dostali jste se na konec publikovaných kapitol.

⏰ Poslední aktualizace: Apr 25 ⏰

Přidej si tento příběh do své knihovny, abys byl/a informován/a o nových kapitolách!

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Kde žijí příběhy. Začni objevovat