Trying to be father

By Neptunerx

45.5K 5.1K 128

- За эцэг гуай хариуцлагаа хүлээ. Энэ олон жилийн хугацаанд би үнэхээр их зовлоо. - Байз! ... ЮУ? ... ЭНЭ МИ... More

Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг
Дөрөвдүгээр хэсэг
Тавдугаар хэсэг
Зургаадугаар хэcэг
Долдугаар хэсэг
Наймдугаар хэсэг
Есдүгээр хэсэг
Аравдугаар хэсэг
Арваннэгдүгээр хэсэг
Арванхоёрдугаар хэсэг
Арвандөрөвдүгээр хэсэг
Арвантавдугаар хэсэг

Арвангуравдугаар хэсэг

2.3K 306 7
By Neptunerx

Хэсэг уйлсаны дараа сэтгэл амарч, тайвшраад ирэв. 

- Жисү чи одоо насанд хүрсэн эмэгтэй хүн шүү дээ .. намайг асуудалдаа оролцуулмаар байвал надад татгалзах зүйлгүй. Гэхдээ одоо ийм хүүхэд шиг байхаа болих хэрэгтэй .. 

Живон ах надад санаа алдан ийнхүү хэлчихээд үсийг минь илэх ажээ. 

- Тиймээ ахаа .. 

Би доош харсаар сул дуугаар хариулав. 

- Би чамайг тэр залуугаа мартаасай гэж хүсэж байна. Тэгээд өөрийг чинь хайрладаг энгийн залуутай гэрлэх хэрэгтэй шүү дээ. 

- Би тэгнээ ..

- Гэхдээ тэрнээс өмнө тэр залууг чинь би заавал хашраах болно. Хэн юм? Хаана амьдардаг юм? 

Ахын царай ширүүсэн гараа дугаргасаар надаас асуулаа. 

- ЭКСО Шиүмин 

- Ойлголоо ЭКСО Шиү .... Яасан гэнээ!

Живон ахын нүд томрон чангаар уулга алдан дахиад л намайг сэгсчих нь тэр. 

- Бурхан минь гэж ЭКСО гэж нөгөө ... ЭКСО юу? Бурхан минь! .... Тэр ингэхэд бодитоороо ямар вэ? Царайлаг уу? Бас баян уу? Гэр нь хаана байдаг юм? Мэдээж баячуудын дүүрэгт л байхдаа. Чи тэгж байгаад их азтай золиг юмаа. Яаж яваад ... нээрээ тийм шүү дээ. Чи муу ч гэсэн Юн гэр бүлийн мах цусны тасархай юм гэсэн дээ ..

Ах айлгүйтэн амаа даран инээгээд намайг зөөлөн цохих аж. 

- Ах гуай яагаад айлгүйтээд байгаа юм? Та тэгээд хашрааж өгөх юм уу үгүй юм уу? 

- Ээе чи ахыгаа хэтэрхий өндөрт үнэлж байна шүү. Би яаж ЭКСО-д хүрж чадах юм? Би барахгүй шдээ. 

- За за март .. шал тэнэг юм. Таниас юу хүлээсэн юм бол доо. 

Би бачуурсандаа нүүрээ гараараа сэвэн ус уухаар гал тогоо руу явав. Харин ах ард одоо ч инээсээр байлаа. 

- Ингэхэд Ёну хаана байгаа юм? 

- Ёну цэцэрлэгтээ явсан. Сайн байгаа болохоор та санаа зоволтгүй одоо харь. 

Живон ах толгой дохичихоод гарах хаалга руу зүглэж байснаа гэнэтхэн эргэж харав. 

- Чи ингэхэд намайг тэр .. Шиүминтэйгээ уулзуулж чадах уу? Амьдралдаа ганц удаа ч болов түүнийг харчихмаар л байна шдээ. 

- Наад мөрөөдлөө эхнэрээсээ л гуй. Эхнэр чинь түүнийг Компанитай нь худалдаж авах хэмжээний баян биздээ? 

- Тэр өв залгамжлах эрхээсээ татгалзчихсан. Тэр одоо баян бишээ ... 

- Надад хамаагүй ээ хурдан явж үз. 

Би ахыг хаалгаар хурдхан шиг түлхэн гаргав. Тэгтэл ах цахилгаан шатанд суухаасаа өмнө надаас дахин нэг асуулт асуулаа. 

- Жисү тоглоом шоглоом хийх яахав. Асуудлаа хурдхан зохицуулаарай. Бас ... надад өөр хэлээгүй үлдсэн зүйл байхгүй биз ..

Би ах руу удаан ширтсээр толгойгоо сэгсэрсэн юм. Ах хариуд нь миний духан дээр үнсчихээд яваад өгөв. 

*****

Утсанд минь хүний урманд ганц ч дуудлага ирсэнгүй. Ёну өөдгүй золиг намайг мартчихсан юм байхдаа. 

Эхлээд би Минсокд гомдож байсан бол одоо бардам зан минь хөдөлсөөр түүнийг ирж аргадахыг хүлээгээд байв. 

Гэхдээ гашуун үнэн гэвэл тэр хэзээ ч над дээр ирэхгүй. Ирдэг байлаа ч намайг гуйхгүй биз. 

Бардам зангаа уландаа гишгээд түүнийг гуйж гувшаад өөрөө түрүүлж очихыг хүссэн ч хаанаас ч юм нэг зүйл сэтгэлийг минь чангаах ажээ. 

Анх түүнтэй уулзсан өдрөө бодохоор инээд хүрч байлаа. 

Хаанаас ч гарсан зориг юм бол доо хөөрхий. 

Гэхдээ Ёну хэсэг хугацаанд ч гэсэн жаргалтай байж чадсан болов уу? Надад түүнийг Минсоктой үлдээн үүрд алга болох зориг байгаа болов уу .. 

Бодлыг минь тасалдуулан хаалганы хонх зай завсаргүй дуугаран сүүлдээ чангаар нүдэж эхлэх нь тэр. 

Бага зэрэг айж байсан ч босож очоод дэлгэцээр хартал маск зүүчихсэн хүн зогсож байлаа. 

- Жисү хурдан хаалгаа онгойлго .. хүмүүс харах нь байна. 

Түүнийг ингэж хэлэхээр нь л санаа амран түүнд хаалга онгойлгож өгөв. Минсок хурдхан орж ирээд хаалгаа хаалаа. 

Түүнийг ирнэ гэж төсөөлөөгүй байсан учир түүн рүү гайхан яахаа мэдэхгүй харан зогсов. 

- Ярилцах хэрэгтэй байна .. 

Тэр сул дуугаар ийнхүү хэлчихээд зочны өрөө лүү явлаа. Мөн түүний царай базаахгүй харагдаж байсан юм. 

Буйдан дээр түүний өөдөөс харан суувал тэр нүүрээрээ гараараа тагласан байх ажээ. 

- Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоо юу? 

Би болгоомжлонгуй түүнээс асуувал

- Надад цэргийн зарлан ирсэн ... 

гэж хэлээд дуугаа хураав. Харин би түүнийг юунд нь тэгтлээ шаналаад байгааг ойлголгүй гайхан сууна. 

Солонгосын эрчүүд бүгд л цэрэгт явдаг шүү дээ. 

Ах бүр ахлах сургуулиа төгсөөд уйлан барин цэрэгт явсан л юмдаг ..

- Олон нийтийн үйлчилгээний ажил хийж болох ч компани намайг имижээ бодоод армид алба хаа гэсэн. 

Дахиад л хаанаас ч гарсан зориг юм бүү мэд түүний хажууд очиж суугаад тэврэн авлаа. 

Би түүний хацрыг илсээр 

- Яваад ирдээ. Юунд нь гуниглаад байгаа юм .. чи алзахгүй болохоор зүгээр за юу ..

Минсок миний гарыг доошлуулан бариад 

- Үгүй ээ чи ойлгохгүй байна 

гэх нь тэр. 

Continue Reading

You'll Also Like

306K 6.8K 35
"That better not be a sticky fingers poster." "And if it is ." "I think I'm the luckiest bloke at Hartley." Heartbreak High season 1-2 Spider x oc
598K 36.4K 101
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
50K 3.1K 24
Гу Инми бол V.I.P ахлах сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга. Гэвч түүнд маш том нууц бий. Нэг өдөр сургуулийнх нь алдартай playboy түүний нууцыг мэ...
1.1M 44K 51
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...