" Зурхайч " /Дууссан/

By tyullibchorom

3.7K 466 214

"Хувь тавилан бол яаг л орооцолдсон зангилаа шиг бид яавал энэ зангилааг тайлж чадах юм бэ? " More

Be.i
Азгүй хатагтай Нижи
хамгийн гоё бэлэг
364 хоног би юу хийх юм бэ
Би зөөлөн салхинд дуртай
Сүнс
цэцгэн замаар чамтай
Мами
"Х"
Экс Ноль
Уучлаарай
Энэ бүх зүйл үнэхээр хөгийн юм
Эхний өдөр
Гурав дахь өдөр төгсгөл

Хоёр дахь өдөр

144 21 11
By tyullibchorom

Надад үлдсэн гурван өдрийн хоёр дахь өдөр эхэллээ. Зурхай ирэхээ больсон өдрөөс эхлэн миний амьдрал ердөө гурван өдрийн хугацаатай болж хувирлаа. Нүдээ аниад нээхэд хэзээ үхэхээ мэдэхгүй амьдарч байсан би удахгүй үхнэ гэдгээ мэдсэн дахиад нүдээ аниад нээхэд амьдрал минь гурван өдрийн хугацаатай болсон бол дараа нь дахиад нүдээ аниад нээхэд сүнс минь нөгөө ертөнцөд морилсон байх болно. Энэ л миний гунигтай хувь тавилан юм.
Чанү ухаан орж ах нар нь түүнийг маш сайн асарч халамжилна. Харин Ханбин Бобби Жүнэ гэсэн дөрвөн азгүйчүүдэд одоо яах ёстой гэж бие биенээсээ байн байн асуух ганц асуулттайгаар цагаан хана ширтэн сууцгаана. Гэрийн ханан дээрх бичгүүд бүгд алга болсон номын санд байсан ном ч алга болсон бидэнд тус болж байсан бүхэн байхгүй болсон нь бидэнд одоо үхлээ хүлээх л үлдсэн мэт байлаа.
Жил бүрийн өнөөдөр Ханбин ээжийнхээ газар дээр очдог бид хэд өглөө болонгуут дэлгүүр явж бага сага зүйл бэлдэж аваад Боббигийн ахын машинаар явцгаав. Бүгд л гунигтай байгаа болохоор яриа өдөх ч хүнгүй дор дорноо дуугүй л явцгаана. Жүнэ цонхоор харангаа дэвтэртээ юм бичсээр л Бобби зам ширтэн машинаа барих бол Ханбин миний гараас чанга атгасаар л нүдээ анин сандлаа хойш налан хэвтэнэ. Удалгүй бид зорьсон газраа ирцгээлээ. Ханбиныг ээжийнхээ өмнө ёсолсны дараа бид гурав ч ёслоод авчирсан цэцгээ өмнө нь тавив.

Ханбин: уучлаарай ээжээ , өдий хүртэл таньд гомдож байсанд уучлаарай...

Жүнэ: эгчээ та биднийг сонсож байгааг чинь би мэдэж байнаа, таныг ер бусын хүн байсныг би мэдсээн, тэгээд эгчээ та дээд тэнгэрт ч бас ер бусын хэвээрээ байгаа биздээ, бид юу хийвэл Ханбин Нижи хоёрыг аюулаас аварч болох вээ? Энэ хоёр хэлэхдээ бид хоёрын нэг нь заавал үхнэ гэсэн би энэ хоёрын хэнийг нь ч алдмааргүй байна эгчээ бидэнд туслаачдээ гуйж байна. Жүнэгийн хоолой зангиран тэвчиж байсан нулимс нь урсан уйлахад Бобби ч даган уйлж орхилоо.

Бобби: Тиймээ эгчээ бид хайртай найзуудыгаа чулуун хөшөө болохыг хармааргүй байна бидэнд туслаачдээ гуйя, та хариу хэлээчдээ гуйя гээд цаас бал хоёр гарган тавив. Жүнэ Бобби хоёрын харцнаас л тэд хариу ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаа нь илт байв. Гэвч тэдний урмыг хугалан ямар ч хариу ирсэнгүй.

Ханбин: одоо болноо явцгаая , ийм зүйл хийх хэрэггүй

Жүнэ: Чи тэнэг юмуу Ханбинаа! Чи дөнгөж 18хан настай ахлах ангийн сурагч!!! Амьдрал дөнгөж эхэлж байхад ингээд бууж өгөх юмууу тэнэгээ!!!!! Чи бид бүхэл бүтэн 14 жил найзалсан ард чинь үлдэх биднийг бодохгүй байна уу!!!

Ханбин: хэн үхэхийг хүснэ гэж!!!! Би би ч бас үхмээргүй байна! Нижиг ч алдмааргүй байна! Хуримаа хийгээд олон хүүхэдтэй болж сайхан амьдармаар гэхдэээ надаас болоод чи бобби чанүг үхэхийг хармааргүй байна!!! Надад байгаа цор ганц нандин эрдэнэсүүд бол та хэд ! Би та нарыг хамгаална гэж өөртөө амалсан!!! Нижи чамайг ч бас би хамгаалах болно!

Би Ханбинд олон удаа би энэ тоглоомд ялна гэж хэлсэн ч тэр надад юу ч хэлэхгүй байгаа нь надаас зүйлийг нууж байгаа бололтой байв.

Бид Ханбиныг даган араас нь алхсаар хоёр модны өмнө ирцгээв.

Ханбин: Энэ ээж бид хоёрын тарьсан сакура цэцгийн мод энэ би энэ нь ... мэдэхгүй ээ тэр надад хэний төлөөл болохыг нь хэлээгүй

Бобби: өөрөө биш юм бол хэн юм болоо

Ханбин: тэр өөрийгөө энэ хоёр модны үндэс гэсэн

Хавар болж сакура цэцгийн модод аль хэдийнээ дэлбээлсэн ч энэ мод дэлбээлээгүй байлаа. Хоёр модны мөчрүүд гол хэсгээсээ нийлээн нэг мөчир болон ургаж хоёр мод хоорондоо холбоостойгоор ургасан байв. Ханбин модны голд байх жижиг хэсэг газрыг ухан жижигхэн хайрцаг гаргаж ирээд доторх захиаг нь аван нээв.

Жүнэ: энэ юу вэ?

Ханбин: Ээж бид хоёр энэ дотор бие биенээсээ нуусан нууцаа бичиж хийдэг байсан юм. Тэгээд ээж надад хамгийн сүүлд ганцхан хайрцаг л гэж хэлсэн. Тэр үеэс хойш би энд ирэх бүртээ энэ хайрцгийг шалгахад юу ч байдаггүй байсан ч одоо захиа байгаа нь цаг нь болсон бололтой.

"Сайн уу миний бяцхан хүү Ханбин,ээж нь байна чиний ээж байна. Чи минь одоо тавхан настай балчир байгаа болохоор ээжийгээ олгохгүй байх. Гэхдээ энэ захиаг унших үед чи минь хангалттай том болсон байна. Ээж нь энэ хорвоо дээр хүмүүний хүслийг биелүүлж бурханы төлөөл болж бусдад туслах үүрэгтэй ирсэн, ээж нь үүргээ ч амжилттай биелүүлсэн. Дээд тэнгэрийн нэг өдөр хүмүүний амьдралын нэг жилтэй тэнцдэг. Хэдийгээр ээж нь хүмүүний амьдрал дунд хорин дөрвөн настай залуухан эмэгтэй шиг харагдах ч дээд тэнгэрийн хугацаагаар аль хэдийн зуугаас илүү настай эмэгтэй. Ээжийнх нь амьдрал дээд тэнгэрийн хугацаагаар хэмжигдэж би нэгэнтээ 8760 н жил амьдарсан. Гэвч би аавд чинь чин сэтгэлээсээ дурлаж чамайг олж төрүүлснээр би дээд тэнгэрийн хуулийг зөрчсөн хэрэгт орж ааваас чинь салж бас чамайг орхих хэрэгтэй болсон ч би чамайгаа нялх байхад чинь орхихгүйн тулд бүх зүйл дээд тэнгэрийн эсрэг зогссон. Харин дараа нь надад хоёр сонголт ирсэн "амьдрах эсвэл золиослох" мэдээж би хоёр дахийг нь сонгож өөрийгөө золиослон чамайгаа амьд үлдээхээр болсон ч би түүнтэй таарсан Нижитэй. Би түүний ирээдүйгээс миний золиос болохыг харсан чи мэднэ шүүдээ нэг хүн аварвал өөрөө бас өөр гэмгүй хүн золиос болдгийг, тэгээд бас тэр чиний минь дурласан охин байсан зуны бороотой өглөө яран гарахдаа харсан тэр охин байсан, тиймээс л би түүнийг аварсан. Гэхдээ би мэдээгүй байсан золиосоо аварсан нь илүү том хууль зөрчихийг. Тэгэхдээ би Нижиг аварсандаа бас л харамсаагүй учир нь урт удаан амьдарсан ч хайр байхгүй бол амьдралыг хэн ч хүсэхгүй харин сэтгэлийг чинь дүүргэх хайр байвал богинохон амьдрал ч сайхан шүүдээ тэр чиний минь сэтгэлд үлдсэн миний хоосон орон зайг ч нөхөж дүүргэж байсанд нь түүнд талархаж байна. Хнн гэхдээ миний хэлж байгаа бүхэн үнэхээр инээдтэй санагдаж байгаа байх хайр дөнгөж эхэлж байхад баахан зовоочхоод ийм юм хэлэх нь.  Би уучлаарай гэж хэлмээр байгаач нэгэнт оройтсон гэдгийг мэдэж байнаа, би зогсоохыг хүссэн, олон ч зүйлийг хийхийг оролдсон, гэсэн ч чи миний хүү болохоор энэ бүх зүйл чамайг над дээр ирэхэд л зогсох болно. Энэ бол тэдний хүсэл хүмүүсийн шүтдэг бурханы хүсэл бас миний шийтгэл. Нэг л зүйлд итгээрэй би чамайг төрүүлсэндээ нэг ч удаа харамсаагүй юм шүү хүү минь."

Жүнэ: Хэлэх ч үг алга ийм юм байдаг гэхэд итгэмээргүй юм

Миний бодож байсан бүхэн эсрэгээрээ байлаа би заавал үхэх биш Ханбин үхэх ёстой байж. Тэгвэл би золиос. Бид хоёр хоёулаа үхнэ. Намайг аварснаар энэ бүхэн үргэлжилсэн шүүдээ. Тоглоомын ялагч үхэж ялагдаж золиос болно.
Үхэх эсвэл золиослох бид найзууддаа амьд үлдэх гэсэн сонголтыг гаргаж өгсөн бол өөрсдөд минь үхэх эсвэл үхэх гэсэн хатуу сонголт үлдсэн юм.

Маргааш эсвэл нөгөөдөр төгсгөлийн хэсэг ороод өгүүлэг минь дууслаадаа дууслаа тт

Continue Reading

You'll Also Like

300K 20.5K 60
ដើម្បីកូន អូនព្រមទទួលយកគ្រប់យ៉ាង សូម្បីតែនាមជា«ប្រពន្ធចុង» Jeon Jungkook x Kim Taehyung (Top) (Btt)
147K 18.8K 39
Let's play a game What do you think? Trick or Treat SEKAI Fanfiction
193K 26.6K 63
දුප්පත් අහිංසක කොල්ලෙක් ආවොත් ඔයාගේ ඔෆිස් එකට... ඔයාව දැක්කත් එයා බයේ වෙව්ලනවනම්.. ඔයා මොකද කරන්නේ... 💚 හඃ හඃ තව තවත් බය කරනවා... හැබැයි ඉතින් ආදරේට...