《ЗОГССОН》✝Академи: Онцгой цус...

By Yukiko-chan-desu

28.8K 2.6K 239

Энэ ертөнц тэр чигтээ хүн бус зүйлсээр дүүрсэн. Одоо бидний өгүүлэх түүх тэдгээр хүн бус зүйлсийн дунд өрнөх... More

Бусдаас өөр/1-р хэсэг/
Академи /2-р хэсэг/
Мөрөөдөл биелэх нь /3-р хэсэг/
Төгсөлт/4-р хэсэг/
АКАДЕМИ/5-р хэсэг/
S анги /6-р хэсэг/
ОНЦГОЙ???/7-р хэсэг/
Өөр нэг Исхис?/8-р хэсэг/
500 жил/9-р хэсэг/
Жэк /10-р хэсэг/
Сэтгэлийг минь уншаад өгөөч /12-р хэсэг/
Тэмцээн /13-р хэсэг/

Leader /11-р хэсэг/

1.4K 172 12
By Yukiko-chan-desu

"Сэрээч ээ! Хөөе!! Гахай нохой шиг. Ёстой нээрээ!! ХӨӨӨӨШ!!"

"Яав аа? Унтъя л даа. Нойр хүрээд байхад" гээд хөнжилдөө шигдэв. Харамсалтай нь хонгорхон хөнжилтэйгөө тийм ч удаан байсангүй. Тэрнийг минь хуу татаад авчих нь тэр ээ.

Би уурлан босож ирвэл ааш муут шулам: Ашгүй нэг босов уу? Хурдан өөрийгөө бэлд онгоцноосоо хоцорлоо.

Би цагаа хараад: Бурхан минь гэж. Эрт сэрээхгүй яасан юм?

"Би зөндөө л дуудсан даг. Чи л сэрэхгүй байсан болохоос" гэж хэлээд цаашаа яваад өгөв.

Дуртай дургүй орноосоо босоод өөрийгөө бэлдэж гарав аа.

Би үнэндээ яг одоо хэтэрхий нойрмог байна. Тиймээс онгоцонд суугаад амар жимэр газар ханатлаа унтах минь.

Онгоцонд

"АААААААААА!!"

Би: Ямар хүүр нь вэ? ХӨӨШ ЧИМЭЭГҮЙ БАЙГААД ӨГӨӨЧ УНТМААР БАЙНА!

Чанёол: Бэкхён гуай! Энд хүн унтаж байгааг харахгүй байна уу?

Бэкхён өршөөл эрсэн байдлаар: Уучлаарай Юүна ^○^''

"Ингэхэд та хоёр яагаад ийм эвтэй байгаад байгаа юм? Нэгнийгээ үздэггүй хүмүүс чинь" гэж Сэхүн жогтой харцаар бид хоёрлуу харлаа.

Жонён: Харин би ч гэсэн гайхаад л байна.

Би, Чанёол: ТИЙМ БИШ ЭЭ!

Сэхүн нэг хөмсөгөө өргөн: Биш юм бол тэгээд юундаа сандарцгаагаад байгаа юм?

Чанёол: Х-хэн сандарсан юм?!

Тэр цаана Бэкхён зүгээр юм шиг царайлан сууж байв ч бага зэрэг хөмсөгөө зангидан бид хоёрыг нэгд нэгэнгүй ажиглаж байлаа.

Үйлчлэгч: Уучлаарай зорчигчидоо суудалдаа суухыг хүсье! Онгоц тун удахгүй газардах гэж байна.

Бүгд эргэн суудалдаа суун чимээгүй болцгоолоо.

Америк

Би: Вуаа ирчихлээ гэж үү?

Бэкхёний нүд нь гэрэлтэн: ИРЧИХЛЭЭЭЭЭ!!!

"Үнэхээр гайхалтай юм" хэмээн Жонён өөртөө шивнэх шахам хэллээ.

"Уучлаарай та нар сонгогдсон сурагчид мөн үү?" гээд нэг жентелмен ах соёлтой нь аргагүй асуув.

Чанёол: Тийм ээ мөн байна. Та төв сургуулийн төлөөлөгч үү?

Жентелмен ах: Өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү? Намайг Фрэнк Эйкор гэдэг. Фрэнк гэж дуудаарай. Та бүгдийг төв сургуульд байх хугацаанд замчилж хөтөч болох болно оо.

Сэхүн: За тэгвэл нарны эртэд явцгаах уу даа?

Бид төв сургуульд 1 цаг гаруй явж байж хүрч ирсэн юм. Төв сургууль нь маш том хэмжээтэйгээс гадна бүтэн 61 давхар барилга юм. Сургуулийн дотогш ороход бидний сургуулийн байгууламжаас тэс ондоо загвар шийдэлтэй, орчин үеийн техник технологижсон, маш цэвэрхэн орчин угтан авлаа.

Фрэнк бидэнд сургуулийн зөрчиж болохгүй хэдэн чухал дүрмүүд болон сургуулийн байгууламжийн шийдэл, анги танимуудыг тайлбарлан зааж өгсөн юм. Харамсалтай нь хэт шинэ орчинд орж ирсэн бид тэрний ярьсан юм байтугай өөрийг нь ч анзаарсангүй.

Бэкхён: Вуааа энэ газар үнэхээр янзтай юм аа. Энэ доторх тохижуулалтыг нь хар л даа.

Сэхүн: Гэтэл манай сургууль хуучны цайз хэрэм шиг хоцрогдсон загвартай байх гэж.

Чанёол: Сургуулийг ийм болгочихвол ч.

Би: Үнэхээр харцаа салгаж чадахгүй нь. Энд тэндгүй шинэ шинэ загварын төхөөрөмж, тохилог сандал буйдан. Хамгийн чухал нь шив шинэхэн цус үнэртэж байна.

Жонён: Цус аа?

Би: Аанхан. Уг нь би хэзээ ч ингэж цусанд татагдаж байгаагүй юмсан. Гэхдээ энэ үнэр.

Фрэнк: Тэр машинаас цусыг үнэгүй авч хэрэглэж болно шүү!

Би: Юу? Нээрээ болох юм уу?

Фрэнк: Мхн.

Хөөрч баярласан би тэр машин луу явах гэтэл Бэкхён намайг зогсоон " би явж авчихаад ирье" гээд гүйж одов.

"За та бүгдийн өрөөний чинь карт" гээд Фрэнк бидэнд их л гоёмсог зүйлс өгцгөөв.

Бэкхён шинэхэн ууталж савласан цус гарандаа барьчихсан нааш сарвайгаад: Юүна энэ.

Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан: Баярлалаа Бэкхёнаа.

Бэкхёнаас цусаа авчихаад хажуу тийш харвал Чанёол Бэкхёнийг их л ууртай байрны ширтэж байв.

Сургуультайгаа танилцчихаад өрөөндөө орлоо. Өрөөндөө нэг л хүн байдаг нь намайг их баярлуулсан юм. Учир нь хоёр хоёроороо орох байсан бол би энэ аашны тулам Жонёнтой хамт орох байсан хэрэг. Ядаж энэ 10 хоног тэрнээс хол байх болсон нь их сайхан баярлууштай үйл явдал байлаа.

Тог тог тог

Би: За түр хүлээгээрэй.

Хаалгаа тайлан харвал Чанёол инээмсэглэн "би орж болох уу?"

Би: Бололгүй яахав ор ор.

Чанёол орон дээр минь суугаад: За тэгээд энэ сургууль таалагдаж байна уу?

Би хажууд нь суун: Мэдээж. Үнэхээр их таалагдаж байгаа.

"Нээрээ юу? Ашгүй дээ" гээд надруу харав.

Би өөдөөс нь үл ялиг инээмсэглэн нүдрүү нь ширтлээ.

Чанёолын талаас

Бэкхёнийг Юүнад сайхан аашилж байгааг нь хараад уур хүрч Юүнаг түүнлүү инээх бүрт нь харамлах сэтгэл төрж байсан юм.

Бүгд өрөө өрөөндөө орсоны дараагаар би Юүнатай уулзахыг хүсэн тэрний хаалгыг тогшлоо.

Юүнаг хаалгаа тайлахад нь би: Орж болох уу?

Юүна: Бололгүй яахав ор ор.

Би дотогш орж орон дээр нь суугаад: За тэгээд энэ сургууль таалагдаж байна уу?

Юүна миний хажууд суун: Мэдээж. Үнэхээр их таалагдаж байгаа.

"Нээрээ юу? Ашгүй дээ" гээд Юүна руу харцаа тогтоолоо.

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Түүний инээмсэглэл, түүний харц, нүд, уруул гээд бүгд гайхалтай төгс. Миний зүрхийг догдлуулж байсан тэр бяцхан Юүна одоо ч хэвээр байна.

Өөрийн эрхгүй бие маань түүнд ойртон зүрх маань шатаж байлаа.

Юүнагийн талаас

Чанёол надруу бага багаар ойртон түүний уруул, миний уруул 2 шүргэх нь холгүй байлаа.

Тог тог тог

Хэн нэгний хаалга тогших чимээ бид хоёрыг бодит байдалд эргүүлэн авчирах нь тэр. Сандарсандаа хурдхан шиг түүнээс холдон хаалга тайлахаар би бослоо.

Фрэнк: Юүна дээд холбооныхон чамайг дуудуулж байна.

Би: Намайг уу?

Фрэнк: Аанхан. 11 давхарт нэг хурлын танхим байгаа тэнд очоорой.

Би: Ойлголоо.

Фрэнкийг явсаны дараа хаалгаа хаан Чанёол руу харвал тэр: "дээд холбооныхон дуудуулсан гэв үү? Тийм бол хамт явъя."

Би нэг санаа алдаад: Харин тийм гэнэ ээ. Чи цуг яваад яах юм бэ дээ. Өрөөндөө амар.

"Үгүй ээ цуг явна" гээд тэр мөрөөр минь тэврээд өрөөнөөс аваад гарлаа.

Хурлын танхимд

?: Сайн байцгаана уу? Хатагтай Им, ноён Пак хоёр биз дээ?

Бид 2: Тийм ээ мөн.

?: Ноён Пак ирсэн нь сайн хэрэг болж. Эхлээд өөрсдийгөө танилцуулах хэрэгтэй байх. Бид бол дээд холбооны гишүүд. Намайг Сун Жондү гэдэг.

Би: Танилцсандаа таатай байна. Биднийг яах гэж дуудсан юм бол?

"Элсэлт" гэж хамгийн захад сууж байгаа гаанс барьсан хөгшин эмэгтэй хэлэв.

Чанёол: Нөгөө шинэ холбооны юу?

Жондү: Тийм ээ. Бид өөрсдөө одоогийн холбоогоо буулгаж шинээр шилдэг залуу үеийнхэнээр бүтсэн "Ариун дээд холбоо"-г бүтээхээр шийдсэн.

Өнөөх хөгшин эмэгтэй: Дээд холбоо бид бол хүн, цус сорогч, исхис, шулам гээд бүхий л төрлийн шилдэгүүд нь байж бүс нутаг, газар болгоны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй хүмүүс юм. Ерөнхийдөө энэ дэлхийн хамгаалагчид гэсэн үг.

Чанёол: Гэхдээ биднээр шинэ холбоог байгуулна гэдэг болчимгүй алхам биш гэж үү? Бидэнд ямар ч туршлага байхгүй. Хэтэрхий залуухан шдээ.

Жондү: Анх бид ч гэсэн ийм л залуудаа дээд холбоог байгуулсан. Би л гэхэд хүн чононуудыг төлөөлөн 200 жил энд ажиллаж байна.

Би: Ойлголоо тэгээд яагаад энэ чигтээ байж болохгүй гэж? Дээд холбоог буулгах гэж байгаа шалтгаан чинь юу юм бэ?

"Ямар ч зүйл байсан хуучирдаг. Хэдий чанартай зүйл байлаа ч элэгддэг. Шинээр цус сэлбэх шаардлага үргэлж гардаг. Тийм болохоор энэ шийдвэрийг бид гаргасан юм" гээд бусдаасаа хамгийн хөгшин нь бололтой нэг өвгөн арай ядан хэллээ. Тэрээр үнэхээр туйлдаж эцэстээ тулсан бололтой.

Би: Тийм байж. Тэгвэл та нарын ярих гэсэн гол зүйл чинь?

Жондү: Та хоёрыг бид шинээр бүтээх "Ариун дээд холбоо"-ныхоо удирдагч болгомоор байна.

Би нэг хөмсгөө өргөн өнөөх л хээгүй зангаараа хөлөө ширээн дээр тавин: Удирдагч? Мөн болдог хүнээ бодож дээ. Би тийм юмандаа үнэхээр муу. Угаасаа 2 удирдагч гэж юу байсан юм. Тийм ээ? Тэгэхээр Чанёолаа чи бол.

Чанёол: Би тийм зүйл чадахгүй ээ. Миний бодлоор арай өөр хүн болсон нь дээр байх.

Хөгшин эмэгтэй: Бид маш их бодож тунгааж энд тэндэхийн хүмүүсээс шилсэний эцэст Им Юүна чи хамгийн тохиромжтой нь гэж шийдэгдсэн. Мөн ханхүү Пак Чанёол Юүнатай багадаа хамт байдаг байсан гэж үнэн биз дээ? Тийм болохоор та хоёрыг гар нийлж чадна гэж бодож байна.

Жондү: За ямар ч л байсан бидний зүгээс ийм байна. Хэрэв 2 удирдагч байж болохгүй гэж бодож байвал бие биетэйгээ сайн ярилцаад үз. Юу ч гэсэн энэ талаар сайтар бодоод 2 хоногийн дараа хариугаа бидэнд мэдэгдэхийг хүсье.

Чанёол бид 2 хурлын танхимаас гараад өөр өөрсдийн өрөө лүүгээ буцлаа.

Удирдагч гэл үү? Тийм зүйлд би бэлэн байгаагүй юмсан. Өөрийгөө чадна гэж нэг л бодохгүй байна шүү! Надаас илүүтэй Чанёол багаасаа л хааны гэр бүлд өссөн ийм зүйлд гарамгай байх нь ойлгомжтой. Тэгэхээр тэр л болох нь зөв байх. Тийм үү?

Би дэрээ цохин: Ааааах ёстой нээрээ юуны чинь удирдагч зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад явъя.

"Яасан гэнэ ээ?"

Би цочисондоо муухай хашхиран: Ямар хүүр нь вэээ?

"Би байна аа Бэкхён"гээд хүн цочиож алахаа шахчихаад тайван цаашаа хана налчихсан зогсож байв.

Би: Чи золтой л намайг алчихсангүй. Хаалга тогшиж байхад яадаг юм. Яаж орж ирээв?

Бэкхён: Уг нь хаалгыг чинь тогшсон. Гэхдээ чи бодол болчихсон л сууж байсан шд. Бас хаалга чинь хагас онгорохой байсан юм. Тэгэхээр нь гайхаад.

Би: Тийм үү? Суу л даа.

Бэкхён орны эсрэг талд байрласан хичээлийн ширээний сандалыг татан суугаад: Би чамаас нэг юм асуух гэж орж ирсэн юм.

Би: Юу юм бэ дээ?

Бэкхён: Чанёол та хоёр үерхээд байгаа юм уу?

Би нүдээ байж болох хамгийн том дээр нь тавиад: БИД ХОЁР УУ? Үгүй ээ үгүй.

Миний хариулт таалагдсан бололтой бага зэрэг инээвхийлээд амандаа: За тийм бол болоо доо.

Би: Мм? Юу болоо гэж?

"Юу ч биш ээ. Зүгээр л. Зза би өрөө лүүгээ буцлаа. Ядраад байгаа болохоор. Чи ч гэсэн эрт амраарай. Урьд шөнө сайн унтаагүй шинжтэй байна" гээд нүүр лүү минь нэлээн ойртсоноо хацарнаас чимхчихээд гараад явчихав.

Заа бүтэн 10 сарын дараа шинэ хэсэг оруулж байна аа. Та бүхэнээс уучлалт гуйлаа гээд хүлээгээд тэвчээд гомдсон тэр их сэтгэлийг чинь яахан дэвтээж чадах билээ. Ойр ойрхон оруулна гэж худлаа хэлэхгүй ээ. Ямар ч л гэсэн саяных шиг ингэж жил шахуу хүлээлгэхгүй ээ👌Ийм удаан итгэж хүлээсэн та нар минь шинэхэн хэсгээ vote comment-оор булаад өгөөрэй🙏🙏❤

Continue Reading

You'll Also Like

977K 53.1K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Jungkook's ) daughter Mishel...
649K 32.5K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
986K 39K 48
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
1M 44.8K 90
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC