《ЗОГССОН》✝Академи: Онцгой цус...

By Yukiko-chan-desu

28.8K 2.6K 239

Энэ ертөнц тэр чигтээ хүн бус зүйлсээр дүүрсэн. Одоо бидний өгүүлэх түүх тэдгээр хүн бус зүйлсийн дунд өрнөх... More

Бусдаас өөр/1-р хэсэг/
Академи /2-р хэсэг/
Мөрөөдөл биелэх нь /3-р хэсэг/
Төгсөлт/4-р хэсэг/
АКАДЕМИ/5-р хэсэг/
S анги /6-р хэсэг/
ОНЦГОЙ???/7-р хэсэг/
Өөр нэг Исхис?/8-р хэсэг/
Жэк /10-р хэсэг/
Leader /11-р хэсэг/
Сэтгэлийг минь уншаад өгөөч /12-р хэсэг/
Тэмцээн /13-р хэсэг/

500 жил/9-р хэсэг/

2.2K 235 35
By Yukiko-chan-desu

S ангийнхан бид төлөвлөгөөгөө хэдийн гаргаж дууссан. Тэр байтугай бид хүн төрлийн хааны ордонд нэвтэрчихсэн. Сэхүн тэднийд хамгаалалт хариуцсан дарга болж биднийг нууцаар ордонд оруулж амжсан юм.

Чанёол харин жинхэнээсээ ганц ч тусалсангүй шүү! Хүн яаж ийм хатуу сэтгэлтэй байдаг байна аа!!!

Сэхүн: Юүна?!

Би: За юу болоов?

Сэхүн: Өнөөдөр хааны гэр бүл аялалаар нэг тийш зугаалах болохоор ордон эзэнгүй болно. Зөвхөн хамгаалагчид болон цөөн хэдэн зарц нар л үлдэнэ.

Би: Тэгвэл бид хөдөлж эхлэх ёстой.

Хаалга онгойн нөгөө хэд маань орж ирэв.

Би: Та нар одоо хааччихаад ирж байгаа юм?

Бэкхён: Өлсөөд байсан юм аа.

Би: Тэгнэ ээ тэр. Өөр юу л хийв гэж та нар.

Лэе: Харин Сэхүн та хоёр хоёулахнаа юу хийж байдаг билээ?

Сэхүн: Юу л хийв гэж?!

Каи: Аая эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулханаа нэг өрөөнд байхаар ойлгомжтой шд.

Сэхүн: Муу донтой новш чинь.

Каи: Яаа чи одоо тэгж хэлээд байхдаа яадаг юм?

Лухан: Үнэн шдээ Каи.

Каи: Чи хүртэл ингэх байсан юм уу? T.T

Жонён: Наад яриагаа дараа болж болох уу? Одоо төлөвлөгөө чухал байна.

Би: Бид өнөөдөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.

Зэло: Өнөөдөр үү? Гэхдээ хаан--

Сэхүн: Хаан гэр бүлийхэнтэйгээ ихэнх зарц нараа дагуулаад гадагшаа зугаалана. Энэ л бидний ганц боломж.

Минжи: Тэгээд үлдсэн зарц шивэгчдийг яах гэж байна?

Сэхүн: Тэднийг Лухантай цуг чи зохицуулчих.

Лухан,Минжи: Ойлголоо.

Би: Бусад нь төлөвлөгөөний дагуу шүү!

Ингээд хааныг зугаалахаар явсанаар далимдуулж бид төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хүн төрөл болохоор бусдаас ялгаатай нь ямар ч ид шид ашигладаггүй бүх юм нь робот, техник технологи.

Хамгаалалтын чулууг бид авах гэж нууц камеруудыг аргалж, лазер дундуур шургаж, хурууны хээ энээ тэрээ гээд их л зовлоо. Гэхдээ бид чадсаан.

Академилуу буцаж захиралд өнөөх хамгаалалтын чулууг өгөөд амрахаар өрөө өрөөлүүгээ явцгаалаа.

Өрөөндөө очихоосоо өмнө зочидын танхимын том цонхоор үзэсгэлэнт сарыг ширтэн сэтгэлээ тайтгаруулж зогсоно.

?: Чадчихсан байх шив гэх танил хоолой хойно дуугарав.

Би хойш эргэж харан: Чамтай чамгүй чадна гэдгийг ойлгов уу?

Чанёол: Тийм л бололтой.

Би нэг хялам хийж харчихаад өрөөлүүгээ зүглэх гэтэл Бэкхён гараад ирэв.

Бэкхён: Юүна~~~

Би: Юу хийж яваа юм?

Бэкхён: Зүгээр л хийх юмгүй сэлгүүцээд л. Юүна би---

Бэкхёны царай гэнэт хувьс хийж Чанёолруу хараад маш хүйтэн өнгөөр: Чи юу хийж байгаа юм?

Чанёол үл тоосон шинжтэй: Чамд хамаатай юм уу?

Бэкхён шүдээ зуусаар: Үгүй ээ хамаагүй. Тийм болохоор явлаа хэмээгээд миний гарнаас чирсээр төв танхимаас гарлаа.

Би сая юу болоод өнгөрсөнийг ч ойлгосонгүй. Гайхсаар Бэкхёнд чирэгдэн явж байтал нэг л мэдэхнээ өрөөнийхөө үүдэнд иржээ.

Бэкхён: Өрөөндөө ороод амардаа.

Би: Бэкхёнаа чи Чанёолтай яг ямар харилцаатай юм?

Бэкхён: Үгүй ээ зүгээр л танихгүй.

Би: Худлаа ярь. Маш сайн мэддэг юм шиг л байсан шд.

Бэкхён худлаа инээмсэглэн: Тийм биш ээ. Зүгээр л чамайг тэр эрэгтэйтэй хоёулханаа байсан болохоор хардсан төдий.

Би энэ үгийг худлаа гэдгийг мэдэж байгаа ч гайхчихлаа.

Би шокноосоо гараагүй хэвээр: Би орлоо. Сайхан амраарай.

Бэкхён: Сайхан амраарай.

Өрөөндөө ороод орон дээрээ гаран сая болсон бүх зүйлсийг бодож эхэллээ. Бэкхён Чанёол хоёр яг ямар учиртай юм бол? Тийм муу харилцаатай гэж үү? гээд л янз бүрийн таамаг дэвшүүлж байлаа. Энэ их бодолдоо дарагдсаар нэг мэдсэн чинь нам унтчихаж.

Өглөө эрт босон хичээлдээ бэлдэж байх ба үүний хажуугаар нөгөөх л бодлууд.

Минжи: Юүна~~ Сайхан амарсан уу?

Би: Сайхан сайхан. Чи сайхан амрав уу?

Минжи: Бараг л.

Би: Бараг л? Яасан юм?

Минжи: Шөнө хар дараад.

Би: Юу гэж?

Минжи: Хар дарсан гэхээр юу гэж хар дарсанаа сайн санахгүй байна. Тэгсэн мөртлөө тэр зүүднээс мэдэрсэн тэр мэдрэмж одоог хүртэл мэдрэгдээд байна.

Би: Ямар мэдрэмж юм бэ дээ? Тэгээд?

Минжи: Ядарч зүдрээд хүнд дарамтлуулаад байгаа мэт. Хэн нэгний боол болчихсон юм шиг л. Ёстой аймар.

Ингэж байтал хонх дуугарч хичээлдээ орохоор болов.

Минжи: Өө хонх дуугарчих шив. Ангируугаа орцгооё. Аягүй бол багшид алуулна.

Би: Чи бас алуулахаас айдаг байсан юм уу?

Өнөөдрийн хуваарьт шидийн болон түүхийн хичээл л байлаа.

Үнэнийг хэлэхэд түүхийн хичээл л хамгийн сонирхолгүй нь. Учир нь шидтэн цус сорогчдын үүсэл хөгжил л гэнэ. Өөр сонирхолтой зүйл хийлгэхгүй шал балай.

Жонён: Хөөе Юүна гуай.

Аашш нөгөө шулам чинь бас яах гэж байгаа юм болдоо гэсээр: Яасан бэ?

Жонён: Өлсөөд байна. Цайны газраас гөрөөсний мах аваад ир.

Би: Дуртай юм бол өөрөө яв.

Жонён: Үгүй, би чамайг яв гэж байна.

Чанёол: Жонён гуай хүн битгий зараад бай. Чи л идэх юм байгаа биз дээ. Өөрөө яваач.

Жонён: Ашш чи үхсэндээ энэ нэг юмыг хамгаалаад байгаа юм?

Чанёол: Хамгаалсан юм биш. Зүгээр л өөрийнхөө юманд өөрөө яв гэсэн юм.

Жонён ч юм хэлсэнгүй ангиас гарав.

Ингээд сүүлийн цаг ороод хичээл тарлаа. Үфф уг нь шууд өрөөлүүгээ яваад амрана гэж бодож байсан юм. Гай болж сурагчдыг цуглуулж ёслолын танхимд юм ярина гэнэ ээ.

Зэло: Юу ярих гэж байгаа юм бол?

Лэе: Харин л дээ. Юу ч гэсэн маш чухал зүйл байх.

Би: Та хоёр өнөөдөр намайг тоохгүй байх шив.

Лэе: Тоох гэсэн чинь л танай тэр Чанёол чинь муухай хараад байсан шд.

Би нэг хөмсөгөө өргөн: Хэний хэн??

Зэло ээрч муурсаар: Т-танай Ч-а-анёол.

Би: Яаа яахаараа манайх болчихдог юм?

Лэе: Тэр чинь чамайг л өмгөөлж хамгаалаад л. Өөр хүн ойртох гэхээр муухай хараад л. Бараг харцаараа бид нарыг алчихсан шд. Тийм биз дээ? Хэл л дээ Каи.

Каи: Нээрээ үнэн шүү! Чамаас юм асуух гээд очих гэнгүүт надруу бүүр аймар муухай харсан. Айсандаа асуух байтугай чамд хүрч ч чадаагүй.

Лухан: Аягүү ядаргаатай намайг бас тэгсэн шд. Уйдаад чамтай ярих гэсэн надруу үхлийн харц шидсэн T.T

Би тэдний хэлсэн зүйлд гайхсаар явж байтал хойноос Бэкхён дуудлаа.

Бэкхён: Юүна сайн уу?

Би: Сайн сайн. Өнөөдөр хэр байв?

Бэкхён: Яахав дээ тэгээд л байдгаараа.

Би: Ммм.

Өчигдөр яагаад Чанёол тэр хоёр тэгж их  уурлаад байсаныг мэдмээр байв ч тэр хоёрын харилцаа үнэхээр муу бололтой. Тийм болохоор тэр тухай ам нээхгүй байхаар шийдлээ.

Чанёол өнөөх л төв царайгаа гарган: Им Юүна гуай хурдан яв даа. Хоцроод байх юм хэмээн амандаа бувтнаад цааш явлаа.

Би тэрний араас хараад: Ааш муутай гэдэг нь ёстой нээрээ.

Бэкхён: Яахаараа байнга уурлаад явж байдаг байна аа?

Би: Харин тийм ээ. Ядаргаатай шд. Заа хурдалцгаая.

Бид ёслолын танхимд орж ирэн суудлаа эзэллээ. Бүх сурагчид ирсэн тул захирал индэр дээр гаран ярьж эхлэв.

Захирал: Хичээл хэр байна даа? Та нарыг дажгүй байгаа гэж найдъя. Заа тэгэхээр шууд гол яриандаа орсон нь дээр болов уу? Миний өнөөдөр та нарыг энд цуглуулсан шалтгаан бол тун удахгүй манай сургуулийн 500 жилийн ойн баяр болно. Түүнтэй холбогдуулан та бүгдээс зөвхөн 5 оюутан Америк дахь манай төв сургуулийн амьдралтай 10 хоног танилцаад ирэх юм. Тэр 5 сурагчийг та бүгдэд яг одоо зарлах гэж байна. Ким багшаа та үргэлжлүүлчих.

Ким багш: Тэрхүү таван сурагчийг бид маш чадвартай сургуулийн нэрийг гутаахгүй явж чадна гэж итгэж сонгосон. Миний хэлэх таван сурагч одоо өрөөлүүгээ буцаад авч явах хувцас эдлэл хэрэглэлээ бэлдээрэй. Нэрсийг зарлъя.

Захирал: У Сэхүн Им Юүна Бён Бэкхён Юү Жонён Пак Чанёол нар Америк дахь манай төв сургууль дээр очих болно.

Уг нь ч би азтай юм аа. Эсвэл азгүй гэх юм уу? Энэ нэг дэлдэнгээс салж үзэх юмсан. Тэнд очингуут гай болж намайг л дарлах байх даа.

Захирал: Та нар яг одоо хувцасаа бэлдээд миний өрөөнд ирээрэй.

Сонгогдсон хүүхдүүд болох бид тав дээш босон бөхийгөөд: Заа.

Ингээд өөр нэгэн адал явдал эхдэх нь дээ!

Ингээд дараагийн хэсэг маань орлоо. Намайг уучлаарай. Гэхдээ би ч гэсэн өөрийн гэсэн амьдралтай хүн шүү дээ! Тийм болохоор намайг ойлгоорой удааж байгаад. Хөөрхөнүүд нь тэр доод талын одон дээр дарчихаарай ^0^ Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

Continue Reading

You'll Also Like

183K 7.5K 53
𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire is the first female f1 driver in 𝗗𝗘𝗖𝗔𝗗𝗘𝗦 OR 𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire and charle...
411K 14.5K 90
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
890K 41.2K 175
𝒊𝒏 𝒘𝒉𝒊𝒄𝒉 the boy who lived falls for the girl who had no one
288K 6.6K 35
"That better not be a sticky fingers poster." "And if it is ." "I think I'm the luckiest bloke at Hartley." Heartbreak High season 1-2 Spider x oc