《ЗОГССОН》✝Академи: Онцгой цус...

By Yukiko-chan-desu

28.8K 2.6K 239

Энэ ертөнц тэр чигтээ хүн бус зүйлсээр дүүрсэн. Одоо бидний өгүүлэх түүх тэдгээр хүн бус зүйлсийн дунд өрнөх... More

Бусдаас өөр/1-р хэсэг/
Академи /2-р хэсэг/
Мөрөөдөл биелэх нь /3-р хэсэг/
Төгсөлт/4-р хэсэг/
АКАДЕМИ/5-р хэсэг/
S анги /6-р хэсэг/
ОНЦГОЙ???/7-р хэсэг/
500 жил/9-р хэсэг/
Жэк /10-р хэсэг/
Leader /11-р хэсэг/
Сэтгэлийг минь уншаад өгөөч /12-р хэсэг/
Тэмцээн /13-р хэсэг/

Өөр нэг Исхис?/8-р хэсэг/

2K 226 13
By Yukiko-chan-desu

Би: Э-энэ хангалттай биздээ! Тэгэхээр гуйя бидэнд туслаач.

Ичмээр байгаа ч гэр бүлдээ хайртай учраас тэднийг алдмааргүй байгаа болохоор бардам зангаа хаяж анх удаа өвдөг сөгдсөн минь энэ.

Чанёол том нүдлэн: Жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу?

Би гараа зангидан доош харан сууна.

Чанёол гэнэт тас тас хөхрөн инээж эхлэв. Би гайхан түүнрүү харвал тэр хэт их инээсэнээсээ болж гарсан нулимсаа арчин надруу хараад: Хха жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу? Ёоо хха арай ч ингэнэ гэж бодсонгүй. Хүн тоглож байхад.

Би муухай харан босож ирээд эмзэг газарлуу нь өшиглөчихөв. Тэрний царай нь мэнчийж улайсан байв.

Би: Oops Зүгээр тоглосон юмсан.

Чанёол арай гэж ам нээн: Ингэж тоглоно гэж юу байсан юм? Өвдөж байна шдээ.

Би: Хариутай бол бариутай байх аа. Чи л эхэлсэн хохино.

Чанёол: Туслахгүй гэж мэдээрэй.

Би: Тэгж л байхгүй юу чамаас хавь илүү хүн олоод авчихна.

Чанёол өвдөлтөндөө ярвайсаар: Тийм хүн харамсалтай нь байхгүй л дээ.

Би: Гхх хэдэн зуугаараа байгаа болохоор санаа зоволтгүй.

Тэрэнлүү нэг муухай хараад өрөөлүүгээ буцлаа.

Өрөөндөө орж ирэхэд Жонён дуу сонсон тайван гэгч нь сууна. Орлуугаа зүглэн явж байтал ааш муут Жонён дуудах нь тэр.

Жонён чихэвчээ аван: Чи надад доороос ус аваад ирээч.

Би: Өрөөний ус цэвэршүүлэгчээс хийгээд уугаач дээ.

Жонён нүдээ эргэлдүүлээд: Би иймэрхүү ус уудаггүй л дээ. Бүрэн цэвэрлээгүй ч юм билүү. Тийм болохоор ундааны машинаас ус аваад ир.

Тэр ингэж хэлээд надруу мөнгөө сарвайлаа. Дуртай дургүй нэг юм мөнгийг нь шүүрч аваад муухай царайлсаар доош буулаа.

Ундааны машинд мөнгөө хийн усыг нь аваад явах гэж байтал хэн нэгэн нь дуудав.

Би: Чи чинь Минжи?

Минжи: Мөн мөн Минжи гэдэг. Чи цус сорогч Юүна биз дээ?

Би толгой дохин: Тийм ээ.

Минжи: Танилцсандаа таатай байна. Ммм ингэхэд чи усаар яах гэж байгаа юм? Тэнд цус байна шдээ.

Би: Аан би уухгүй ээ. Нэг дарангуйлагч хатантны зараалд явж байна.

Минжи тас тас инээгээд: Дарангуйлагч Хатан?? Хха Жонён уу?

Би: Вуаа чи таньдаг юм уу?

Минжи: Мхн бидний эцэг эхүүд сайн найзууд байгаа юм. Тэгээд л. Жонёнтой хамт бүүр нэг өрөөнд байх хэцүү байна уу?

Би: Ер нь хэцүү. Орноос минь хөөгөөд, хамаг хувцас шидлээд, зараалд явуулаад л.

Минжи: Ингэнэ гэж мэдсэн юм аа. Уг нь Жонёнтой дотносоод үзвэл их дажгүй ааштай охин шүү!

Би: Тэр аашны тулам уу? Заа үгүй дээ. Харин ч эсрэгээрээ нэгэн.

Минжи инээмсэглээд: Жонёны хүмүүст төрүүлсэн анхны сэтгэгдэл угийн л ийм байдаг юм. Чи удахгүй тэрэнд дасчина аа. Таньж мэдчихвэл давгүй нэгэн шд.

Би: Заа тэр ч дээ. Тэгж бодогдохгүй л байна шүү!

Минжи: Хха эхэндээ тэгдэг юм аа. Ингэхэд би танай өрөөнд чинь очиж болох уу? Өрөөг чинь сонирхох далимдаа Жонёнтой уулзъя.

Би: Мэдээж бололгүй яахав.

Би Минжиг дагуулсаар өрөөндөө орлоо. Жонён Минжиг хараад эргэн дуугаа сонсон нүдээ аниад: Энд юу хийж байгаа юм. Өрөөлүүгээ яваач.

Минжи: Яаа манай Жонёноор юу байна? Ёстой нээрээ муухай аашилсан хэвээрээ л байх шив гэж үглэсээр Жонёны орон дээр гараад суучихав.

Жонён чихэвчээ аваад: Хан Минжи гуай бага дарвалзаарай. Орноос бос.

Минжи тэрний үгийг сонссон биш харин ч эсрэгээрээ орон дээр нь тэрийн хэвтээд: Жонён маань засрахгүй нь дээ. Өрөөнийхөө хамтрагчийг битгий дарангуйлаад байгаач хха. Юүнаг ийш тийш зарж байхаар өөрөө явчихаж болохгүй нь уу?

Жонён Минжиг харчихаад санаа алдан нүдээ эргэлдүүлээд: Тэгвэл чи өөрөө зараалд явах юм уу?

Минжи: Гхх намайг явуулж чадах ч юм шиг.

Жонён: Бяцхан шулам гуай чамайг би зараалд явуулах байтугай газартай тэгшилчихэж чадна шүү.

Минжи бага зэргийн айсанаа нуух гэж худлаа инээн орноос нь босоод орыг нь янзалж өгсөн болоод: Тоглож байхад чинь. Манай хонгорхон чоно маань уурлачихсан уу?

Жонён төв царайлсаар: Чалчиж ханасан бол одоо гарч үз. Бас чи хэмээн надрууд хараад: Иймэрхүү хүмүүсийг өрөөндөө дахиж оруулж ирэх хэрэггүй л байх шүү!

Би: Энэ чинь л оръё гээд байсан. Та хоёрыг сайн найзууд юм байх л гэж бодсон юм.

Жонён: Тэгсэн ч гэсэн оруулж болохгүй.

Би нүдээ эргэлдүүлсээр амандаа Жонёныг дуурайн: Тэгсэн ч гэсэн оруулж болохгүй гэнэ шүү.

Чанёолын талаас

Өнөөх цус сорогч охин цамцнаас минь зуураад нулимс дуслуулсаар өвдөг сөгдчихөв.

Жинхэнээсээ ингэнэ гэж бодоогүй тул би нүдээ бүлтэлзүүлсээр түүнийг харна.

Юүна: Э-энэ хангалттай биз дээ?

Би том нүдлэн: Жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу?

Би яагаад ч юм тас тас хөхрөн инээж эхлэв. Би хэт их инээсэнээсээ болж гарсан нулимсаа арчин: Хха жинхэнээсээ сөгдчихөж байгаа юм уу? Ёоо хха арай ч ингэнэ гэж бодсонгүй. Хүн тоглож байхад.

Юүна муухай харсаар босож ирэн эмзэг газарлуу минь өшиглөж орхилоо.

Юүна: Oops Зүгээр тоглосон юмсан.

Би: Ингэж тоглоно гэж юу байсан юм? Өвдөж байна шдээ.

Юүна: Хариутай бол бариутай байх аа. Чи л эхэлсэн хохино.

Би шүдээ зуун: Туслахгүй гэж мэдээрэй.

Юүна: Тэгж л байхгүй юу чамаас хавь илүү хүн олоод авчихна.

Би өвдөлтөндөө ярвайсаар: Тийм хүн харамсалтай нь байхгүй л дээ.

Юүна муухай харсаар: Гхх хэдэн зуугаараа байгаа болохоор санаа зоволтгүй.

Доод тал минь бараг тэр чигтээ мэдээгүй болчихов.

Би: Ааашш энэ муу чинь. Ёооё өвдөж байна. Ямар аймар хүчтэй цохичихов оо?!!

Ёолсоор арай гэж өрөөндөө орлоо.

Орон дээрээ хэвтэхэд юм юм бодогдож эхэлэв.

Аав ер нь яах гэж хамгаалалтын чулууг авах гээд байгаа юм бол? Гэр бүлийг нь хамруулж сүрдүүлэхийг бодвол их л чухал зүйл бололтой. Ингэхэд тэр Юүна өөр хүн олж чадах юм болов уу даа. Зааз тэр ч надад хамаагүй л дээ.

Би: Аашш яг толгой гашиллаа. Ер нь анхнаасаа энэ нэг юманд нь туслъя гэдэггүй л байж. Ядаж байхад тэр муу балай Юүна ч билүү Юүра ч билүү хачин юм арай л дэндүүлчихжээ.

Юүнагийн талаас

Юм уух санаатай доош буун цус авч уун сууж байтал нүдэнд нэг юм гялалзах шиг болов.

Сониуч зан хөдлөн өнөөхийг нь үзвэл дээр нь Ch&B 4ever гэсэн бөгж байв.

Энийг нь үзээд зогсож байтал хэн нэгэн нь булаагаад авах нь тэр.

Би: Хөөе чи чинь яаж байна аа? гээд харвал дажгүй царайлаг надаас ялихгүй өндөр залуу зогсож байлаа.

Өнөөх залуу: Бүдүүлгээр авсанд уучлаарай гэхдээ энэ минийх болохоор ойлгоорой.

Би: Аан чинийх байсан юм уу? Их гоё бөгж юм аа. Танилцъя Им Юүна гээд гараа сунгавал нөгөөх чинь: Мэднэ ээ. Намайг Бён Бэкхён гэдэг гээд гар барив.

Би: Намайг уу? Яаж мэддэг юм?

Бэкхён: Чи чинь өнөөх алдарт онц сурлагатай эршүүд галзуу цус сорогч охин Им Юүна шд.

Гэтэл хажуунаас Зэло: Пүү яг хэлээд хаялаа шүү!

Лэе: Бүүр зурайтал дүрсэлчихдэг байна шд.

Би: Яаа та хоёр энд юу хийж байгаа юм??

Лэе: Бид хоёр энд байж болохгүй юм уу?

Зэло: Харин тийн. Энэ чинь ганц охидын давхар биш шүү!

Би: Заа тийм ээ тийн. Энэ хоёр тэнэгийн толгой нь хэрүүл дээр л сайн ажиллах юм аа.

Бэкхён: Эд нар?

Би: Аан багын найзууд маань. Танилцацгаа.

Бэкхён: Бён Бэкхён гэдэг.

Зэло: Зэло.

Лэе: Жан Ишин. Лэе гэж дуудаж байгаарай.

Би: Танилцсан бол одоо явцгаа.

Зэло: Чамтай чамгүй явлаа заа?

Лэе: Ммнай :p

Би: Бүтэхгүй хоёр шүү! Ингэхэд чиний бөгж хос бололтой байсан нэг нь найз охиных чинь юм уу?

Бэкхён: Аан үгүй ээ. Надад найз охин байхгүй гээд надруу харснаа ёжтой инээмсэглээд: Гэхдээ байлгаж болох л юм.

Би нүдээ эргэлдүүлсээр: Бас нэг тоглоомтой гар байх нь ээ. Гэснээс чи ямар төрөл юм?

Бэкхён: Би юу? Исхис шд.

Нүдэндээ баяр баяслын оч гялалзуулсаар: Нээрээ юу? Тэгвэл надад туслаач.

Бэкхён: Тусалж болно оо гэхдээ юунд?

Би Бэкхёнд яг одоо болоод байгаа зүйлсийн талаар нэгд нэгэнгүй ярив. Тэр ч зөвшөөрч би бөөн баяр болсоор өрөөлүүгээ буцлаа.

Яаая манай уншигчид мундаг шүү!😍😍 Нэг мэдсэн уншсан тоо 2k  гарчихсан. Удаасанд уучлаарай.😔😢Хятадад байсан болохоор амжсангүй. Уучлаарай бас хайртай шүү уншигчиддаа.❤😘Сэтгэгдэлээ мартваа😂😘👌

Continue Reading

You'll Also Like

649K 32.5K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
410K 14.4K 89
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
1M 17.7K 43
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
485K 30.5K 94
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...