/Дууссан/ ∞You Don't Love Me∞

By xxanuxxi

88.8K 4.2K 601

Гол дүр: Кү Сүёон, У Сэхүн Үйл явдал: Кү Сүёоныг түүний эцэг хүнтэй гэрлүүлэхээр болдог. Сүёон хэдий эсэргүүц... More

Анхны уулзалт.
Крис бол Сэхүн, Сэхүн бол Крис
Анхны болзоо
Крис бол Крис биш!
У Сэхүн.
Ичгүүргүй залуу.
Хайр.
Магадгүй, Магадгүй би түүнд боломж олгох хэрэгтэй байх~
Үнэн ба Худал.
Хүнд үед нь түүнд хэрэгтэй хүн байхыг хүсэж байна.
Шинэ танил!
Сүёон надтай болзоонд явах уу?
Намайг уучлах уу?
Найз залуу нь байна! Харин чи хэн юм?
БОНУС - "Эцэг нь хэн юм?"
Бүх зүйлийг дахин шинээр эхэлцгээх үү?
Та хоёр бие биенээ таньдаг юм уу?
Би чамд хайртай!

Тэр бол чиний найз охин!

3.7K 204 51
By xxanuxxi

Сэхүн ханан дахь цаг руу байн байн харан хоёр тийш холхиж байлаа.

Буйдан дээр суун зурагт үзэж байсан Сүин Сэхүнийг дагуулан харсаар: Ахаа ямар нэгэн юм болоо юу?

Сэхүн хөмсгөө зангидан цаг руу дахин харсаар Сүинийг ч сонсох сөхөөгүй байв.

Каи: Хөөе Сэхүн хүүхэд юм асуугаад байгаа юм биш үү????

Сэхүн дахиад л сонссонгүй.

Чанёол Сэхүн рүү дэр авч шидэн: Хөөе юу ингэтлээ бодоод байгаа юм? Ямар нэгэн юм болоо юу?

Сэхүн буйдан дээр түүн рүү нухацтай царайлан харах гурван хүн рүү харан бугуйн дахь цагаа хараад: Сүёон яагаад ирэхгүй байгаа юм бол? Аль хэдийн 9:45 болчихсон байна ш дээ! Тэр ирэх цагаасаа 45 минут хоцорч байна. *уурлах*

Чанёол зурагт руу анхаарсан хэвээр: Магадгүй чи залгаад хаана байгааг нь асуух хэрэгтэй байх!

Сэхүн: Би залгасан утасны цэнэгээ дуустал залгалаа. Эхэндээ дуудаж байсан ч одоо унтраачихсан байна. гэж бухимдангуй хэлэхэд

Каи Сэхүн рүү ширтэн: Би чамайг 9 болж байхад Сүёоныг явж авах эсэхийг чинь асуусан биз дээ?

Сэхүн хөмсгөө зангидан нухацтай царайлсаар: Би завгүй байхад чи яагаад очоод авчихаж болоогүй юм!!!! *уурлах*

Каи-н нүд томрон: OHHW OHHW, ЗАЛУУ МИНЬ ОДОО СҮЁОН ИРЭХГҮЙ БАЙГААН МИНИЙ БУРУУ БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ? ТЭР ЧИНИЙ НАЙЗ ОХИН БОЛОХООС МИНИЙХ БИШ! ТЭГЭЭД Ч ТЭР ОДОО ИХ СУРГУУЛЬД ОРОХ ГЭЖ БАЙГАА ДАВТАЛГАНД СУУЖ НОМЫН САНД СУУГААД ОРОЙТОХ ЭНГИЙН Л ҮЗЭГДЭЛ Ш ДЭЭ!

Сэхүн: *хөмсгөө зангидах*

Каи Сэхүнийг өөдөөс нь уурласанд дургүйн хүрсээр: Тэр өмнө 12 гэж ирдэг байхад чи ингэж сүржигнэж тоодоггүй байсан биз дээ???? Ер нь чи Сүёоныг боддог юм уу? Юм л бол гэртээ харь тэр бүхэн тоглоом байсан гэхээс өөр чи энд амьдрах хугацаанд нь олигтой үг хэлж байсан юм уу?

Сэхүн гэлтгүй түүний хажууд сууж байсан Чанёол Сүин хоёр Каи-аас айн түүн рүү ширтэж байхад Чанёол байдлыг ойлгон Сүинийг өргөн өрөө рүү нь авч явах нь тэр.

Каи яриагаа үргэлжлүүлэн: Сэхүн тэр жоохон тэр дөнгөж 19-тэй. Бидэнтэй анх уулзахад ямар бардам ихэмсэг охин байсныг чи мартчихаа юу! Би чамайг ойлгож байнаа! Чиний гэр бүлд тохиолдсон зүйлийн дараа чамд ямар хэцүү байгааг чамд ямар их хариуцлага оногдсоныг, одоо чи л гэр бүлийнхээ ганц хамгаалагч хариуцлага хүлээх үүрэгтэй нас биед хүрсэн хүн болсон гэдгийг чинь. Урдны хөгжилдөж зугаацдаг Сэхүн биш болсоныг чинь. Гэхдээ юу гээч Сэхүн чи Сүёоныг ч гэсэн анзаарч түүнд ч гэсэн санаа тавих хэрэгтэй! Эхэндээ чамайг зүгээр л гэр бүлийнхээ асуудлаас болж түүнийг түлхэж байгаа гэж бодсон ч одоо би эргэлзэж байна!

Сэхүн:?????

Каи: Чи дэндүү их өөрчлөгдсөн. Зүгээр нэг биш дэндүү их шүү! Ингэхэд чи Сүёон хайртай юм уу? Хайргүй бол чин сэтгэлээсээ үнэнээ хэлээд түүнийг явуул!

Сэхүн Каи-н хэлсэн зүйлд цочирдон түүн рүү ширтэж байхад

Каи санаа алдан Сэхүн рүү урам хугарсан байртай харан: Сүёон тэр хичээж байгаа шүү дээ! Чамд туслахыг, зовлон шаналлаас чинь бага ч гэсэн хуваалцахыг тийм болохоор л тэр биднийг энд дуудсан байхад чи ч бас сэтгэлээ хорилгүйгээр түүнийг хүлээн зөвшөөрчхөж болохгүй гэж үү?! Чи ч гэсэн тэрнийг ямар их өөрчлөгдсөнийг анзаардаггүй гэж үү?

Каи гартаа барьж байсан удирдлагаа ширээн дээр тавин: Эр хүн хэлсэн үг, үйлдэлдээ эзэн нь байх хэрэгтэй байдаг юм Сэхүн! Өмнө чамайг олон охидтой үерхэж тэднийг гомдоож байхыг хажуунаас чинь зүгээр л хардаг байсан ч Сүёон бол өөр шүү! Тэрнийг дахин үл тоож шархлуулах гээд оролдоод үз л дээ! Тэр үед би чамд анх удаа гар хүрчхэж ч магадгүй!

Каи өрөө рүүгээ орохын өмнө Сэхүн рүү эргэж харан: Тэр чиний найз охин Сэхүн! гэж ширүүхэн хэлээд өрөө рүүгээ орон хаалгаа савах нь тэр.

***

Сэхүний талаас

Каи-н хэлсэн зүйлд ганц ч худал зүйл байхгүй нь хангалттай уурыг минь хүргэж байна. Өөртөө уур хүрч байна. Би яах ёстой гэж? Өглөө бүр эрт босож ээжийг минь сахихаар явдаг охиныг яах ёстой гэж! Би түүнд хайртай. Гэхдээ ингэж хайрлахыг, түүнээр өрөвдүүлэхийг хүсээгүй! Гэхдээ тэр надаас холдчихвол ингэж их зовохгүй ш дээ! Надад маш олон асуудал маш олон хамгаалах зүйлс ч байгаа. Би түүнд цаг гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Тийм болохоор л түүнийг өөрөөсөө түлхсэн. Яагаад намайг ойлгох хүн байхгүй байгаа юм!

Яагаад тэднийг минь сонгосон юм хараал идсэн бурхан!

Яагаад миний гэр бүлд ийм зүйл тохиолдсон юм!

Яагаад заавал миний гэр бүлийг сонгосон юм! Дэлхий дээр олон сая хүн байхад яагаад ганцхан миний гэр бүлийг сонгосон юм! Ямар гэм нүгэл үйлдсэн гэж?????

***

Миний талаас

Өнөөдөр дахиад ЛуХан ахтай хичээл давтаж суусаар нэг мэдэхэд 10 өнгөрчихсөн байлаа.

ЛуХан ах инээмсэглэн: Одоо л эргэн тойрноо анзаарахтай болж байх шив!

Би инээмсэглэн: Би тантай хамт байвал бараг их сургуульд явах шаардлагагүйнээ! *уулга алдах* Та үнэхээр *эрхий хуруугаа гаргах* мундаг юмаа!

Бид ЛуХан ахын ажилладаг кафед сууж байлаа. Тэрний гэр бүл боломжийн айл ч гэлээ ЛуХан ах насанд хүрсэн болохоор эцэг эхээсээ дэмжлэг авах нь байж боломгүй зүйл гэж үздэг гэсэн. Тэгээд л тэр 18 хүрсэн жилээсээ тусдаа гарч төрөл бүрийн ажил хийж өдөр хоногоо борлуулдаг байсан тухайгаа ярьсан юм. Тэр үнэхээр хүндэлж биширмээр хүн. Түүний ярьж байгаа зүйл намайг үргэлж гайхшруулж бас түүнийг улам ихээр хүндэлж үлгэр жишээ авахад хүргэдэг.

Би цүнхнээсээ утсаа гаргаж ирэхэд аль хэдийн цэнэг нь дуусаад унтарчихсан байв.

Би ЛуХан ах руу харан: ЛуХан ахаа!

ЛуХан ах дэвтрүүдээ цүнхэндээ хийсээр над руу харан: Яасан Сүёон-аа! *инээмсэглэх*

Би инээмсэглэн: Танаас нэг зүйл гуйж болох уу?

ЛуХан ах над руу нухацтай харан инээмсгэлсээр: Хоолойны чинь өнгөнөөс айчихлаа байна. *тоглох*

Би: *инээмсэглэх*

ЛуХан ах суудалдаа суун над руу хараад: За тэгээд асуул даа! *инээмсэглэх*

Би баярлан: ЛуХан убба! Би тантай хамт энэ кафед ажиллаж болох болов уу? Би өмнө ямар нэгэн ажил хийж байгаагүй л дээ! Гэхдээ хийж үзмээр байна. Өөрөө мөнгө олох ямар байдгийг мэдмээр байна. Анхны цалин авах мэдрэмж ямар байдгийг мэдмээр байна?

ЛуХан инээмсэглэн: Үнэхээр ажилламаар байна гэж үү?

Би хурдан толгой дохин: Тиймээ! Энэ хэдэн өдрүүдэд энд ирж таны ажил хийхийг харахад та үнэхээр шилдэг бариста! Таны найруулсан кофег уусан үйлчлүүлэгчдийн нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч сэтгэл хангалуун байгаа юм шиг харагддаг. Би ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгомоор байна. Та надад кофе яаж найруулахыг зааж өгөх үү? *догдлох*

ЛуХан ах над руу ширтсээр дулаахан инээмсэглэлээ тодруулан: Чи үнэхээр хүсэж байгаа бол би захирлаас асуугаад үзье!

Би баярлан ЛуХан ахыг тэврэн: Баярлалаа убба! *инээмсэглэх*

ЛуХан ахаас хөндийрөн хурдхан шиг сайхан амттай кофе найруулж сураад хамгийн түрүүнд Сэхүнд найруулж өгөхийг хүсэж байна. Тэр миний кофег уугаад жаргалтай болох төрхийг нь харахыг удаан хугацаанд хараагүй инээмсэглэлийн харахыг хүсэж байна. Би түүнийг инээлгэж жаргалтай болгомоор байна.

ЛуХан доошоо харан юу ч юм бодон жаргалтайн аргагүй инээмсэглэх Сүёоныг ширтэн инээмсэглэж байлаа.

***

ЛуХан ахтай хамт Сэхүний гэрийн зүг алхан би яагаад ч юм ажилд орвол яах тухайгаа анхны цалингаа аваад яах тухайгаа хэлэн явж байхад ЛуХан ах чимээгүй миний яриаг сонсон дэмжиж байв.

Бид манай гэрийн урд ирэн би ЛуХан ах руу харан: Үнэхээр үнэхээр их баярлалаа ЛуХан ахаа!

ЛуХан ах инээмсэглэн: Зүгээр дээ!

Би ЛуХан ах руу харан: Би таныг тэвэрч болох уу?

ЛуХан гайхсан байртай харахад нь би инээмсэглэн: Би зүгээр л тань шиг ахтай болсондоо үнэхээр үнэхээр их баяртай байна. *жаргалтайгаар инээмсэглэх* Надад тань шиг үеэл байгаа л даа гэхдээ та бол миний хувьд яг л төрсөн ах шиг минь дотно санагддаг болохоор~

ЛуХан: Чшш чшш Сүёон! *инээх*

ЛуХан ах намайг зөөлөн тэврээд: Би ч бас чам шиг өхөөрдөм сэргэлэн дүүтэй болсондоо баяртай байна. *инээмсэглэн надаас хөндийрөх* Одоо ор доо!

Би толгой дохин: Та түрүүлээд яв!

ЛуХан ах эргэж харан гар далласаар цааш явахад нь би инээмсгэлсээр гэр лүүгээ орлоо. Би үнэхээр сэтгэл хангалуун байна.

Сэхүн болон ах нар, Сүинийг унтсан байх гэж бодсоор хаалга аяархан онгойлгон цүнхнийхээ оосорноос тас зуурсаар өлмий дээрээ алхан хоёр давхар луу явж байхад

?: Болзоо чинь сайхан байсан уу?

Цочсондоо нэг гараа цээжин дээрээ тавьж нэг гараараа амаа даран баруун тал руугаа харахад Сэхүн буйдан дээр сууж байлаа.

Би буйдан руу алхан: Сэхүн убба! *шивнэх* Чи намайг айлгачихлаа. гэж хэлэн хажууд нь очиж зогсоход Сэхүний гартаа хундагатай виски барьж урдаа шилтэйг нь тавьсан байлаа.

Би гайхсаар: Убба! Харанхуйд яагаад ганцаараа архи уугаад сууж байгаа юм? Ямар нэгэн таагүй зүйл тохиолдоо юу?

Сэхүн ёжтой инээх нь цонхоор тусах сарны гэрэлд тодхон харагдаж байлаа. Тэр яачихаа вэ?

Би: Убба ямар нэгэн юм болоо юу? Хувьцаа эзэмшигчид дахиад л~

Сэхүн миний яриаг таслан: Одоо яв!

Би хөмсгөө зангидан: Ю-Юу?

Сэхүн над руу харан: Одоо миний гэрээс зайл гэж байна!!!!!

Зайл гэнээ? Түүний хэлсэн зүйлд цээжинд хөндүүрлэн нүдэнд шингэн зүйл хуралдаад ирэх нь тэр. Тэр урд нь яв гэдэг байсан ч хэзээ ч ингэж хүйтэн хөндий аашилж байгаагүй!

Миний хоолой зангиран нүд минт бүрэлзсээр: У-Убба?

Continue Reading

You'll Also Like

20.3K 1.4K 20
Нүдээ аниад нээхэд амьдрал минь тэр чигтээ өөрчлөгдсөн гэр бүлгүй найзгүй гэхдээ..................
4.2K 329 13
Бидний ирээдүй хоёр өөр замтай... гэсэн ч бид нэгтгэж чадсан... #19 in TEEN FICTION Public: 2017.11.01 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон...
488K 41.3K 33
ရိုးရိုးအချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်ပါပဲ
321K 15.6K 85
🍁ကောင်းခြင်းတည်မြဲ.. 🍁 နိုင်ငံခြားပြန်ကောင်လေး။ ရုပ်ရည်၊ ပညာ၊ စည်းစိမ်ဥစ္စာပြည့်စုံကြွယ်ဝသူမို့ အတော်လေးကြီးကျယ်သည့်လူ။ သူ့ကိုသူလည်း အထင်ကြီးလွန်းပ...