Шинэ танил!

3.8K 211 39
                                    

3 сарын дараа

Сэхүн эхэндээ биднийг хөөж байсан ч Сүин эмнэлгээс гарсны дараа тэр эцэст нь бууж өгсөн. Каи Чанёол бид гурав тэднийд амьдарч байгаа харин Крис, Жэнни хоёр тусдаа гарчихсан болохоор бидэнтэй байх боломжгүй. Тэд чинь хосууд шүү дээ! Сүиний бие ч зүгээр болж энэ сараас алдсан хичээлүүдээ нөхөхөөр давталганд явж эхэлсэн. Харин Сэхүний ээжийн хувьд тэр энгийн тасаг руу шилжсэн ч одоо ч гэсэн ухаан ороогүй. Сэхүн гадаадын том том мундаг эмнэлгүүдтэй холбогдож байгаач ээжийнхэн тархи унтаа байдалтай байгаа болохоор энэ бүхэн ээжээс нь өөрөөс нь шалтгаалан гэж хэлсэн. Тэр орой бүр аавынхаа ажлын өрөөний урд чимээгүй уйлдгийг би мэднэ. Түүнийг тэвэрч тайтгаруулж өгөхийг хүсдэг ч, тэр мэдэгдүүлэхийг хүсэхгүй байхад би ч бас мэдээгүй юм шиг л дүр эсгэдэг. Гэхдээ тэр бууж өгөлгүйгээр хичээж байгаа.

Харин Сэхүн авга ахаасаа тусламж авч компаниа сайн удирдаж байгаа. Залуу хүн гэдэг шалтгаанаар түүнийг хувьцаа эзэмшигчид үгүйсгэдэг ч тэр бууж өгдөггүй. Аавынхаа залгамж халаан учраас сайн байхыг мэрийж байгаа.

Харин бидний харилцааны хувьд одоо ч гэсэн ахиц гараагүй. Би өөрийгөө тийм ширэн нүүртэй эсвэл анх удаа л эрэгтэй хүнд хайртай болсон болохоор тийм болсон эсэхээ ч мэдэхгүй. Би түүний хажууд байхад би, би биш юм шиг л байдаг. Би өмнө хэзээ ч эрэгтэй хүнээс гуйж, ааваасаа өөр эрэгтэй хүнд эрхэлж, эрээ цээргүй тэвэрч, тэр бүү хэл хэн нэгэнд хамаагүй хайртай гэж хэлж байгаагүй ч Сэхүний дэргэд энэ бүхэн биелэлээ олдог. Бардам их зантай Сүёо хаачсан бэ гэж үү? Би ч гэсэн мэдэхгүй! Би Сэхүний хажууд сул дорой ганцхан эр-д нүдэн сохорсон нэгэн гэдгээ мэдэрдэг. Тэрнийг намайг үгүйсгэх бүрт инээмсэглэж, гомдоох үг хэлэх бүрт нь хайртай гэж хэлдэг. Би өөрийгөө ч ойлгохгүй байна. Маркаас сонсож байсан тэдгээр хайрын түүхүүдэд ийм зүйл огт байгаагүй байхад~ Би эсвэл бусдаас хэт гаж байж мэдэх юм гэж боддог! Би прокурор болохоо больж харин эмч болохоор шийдсэн. Эмч болвол илүү их хүнд тусалж чадна гэж бодсон минь энэ л дээ! Хичээл ороход 2 сар үлдсэн болохоор Сэхүний гэрээс ч явахад 2 сар үлдсэн байв.

***

Би: ЧАНЁОЛ УББА!!!!! ЧАННИЕ УББА!

Чанёол сандарсаар гал тогоонд орж ирэн: Яасан бэ Сүёон!

Би нүдээ эргэлдүүлэн Чанёол ах руу нүдээ тормолзуулахад тэр миний хэлэх гэсэн зүйлийг ойлгосон бололтой хачин инээн хойш ухарсаар: С-Сүёон-аа ах нь одоо зураг авалттай болохоор яаралтай явах хэрэгтэй байна! *эргэж харан гүйх* КАИ АХ НЬ ӨЧИГДӨР УУСАН ОДОО ШАРТАЖ БАЙГАА БАЙХ! КАИ АХЫГАА СЭРЭЭГЭЭД ӨГӨӨРЭЙ! гэж хэлээд гэрээс хар хурдаараа гүйн гарахад би хийсэн шөл рүүгээ нухацтай харан амсаж үзэхэд зүгээр л амттай байлаа.

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now