Тэр бол чиний найз охин!

3.7K 204 51
                                    

Сэхүн ханан дахь цаг руу байн байн харан хоёр тийш холхиж байлаа.

Буйдан дээр суун зурагт үзэж байсан Сүин Сэхүнийг дагуулан харсаар: Ахаа ямар нэгэн юм болоо юу?

Сэхүн хөмсгөө зангидан цаг руу дахин харсаар Сүинийг ч сонсох сөхөөгүй байв.

Каи: Хөөе Сэхүн хүүхэд юм асуугаад байгаа юм биш үү????

Сэхүн дахиад л сонссонгүй.

Чанёол Сэхүн рүү дэр авч шидэн: Хөөе юу ингэтлээ бодоод байгаа юм? Ямар нэгэн юм болоо юу?

Сэхүн буйдан дээр түүн рүү нухацтай царайлан харах гурван хүн рүү харан бугуйн дахь цагаа хараад: Сүёон яагаад ирэхгүй байгаа юм бол? Аль хэдийн 9:45 болчихсон байна ш дээ! Тэр ирэх цагаасаа 45 минут хоцорч байна. *уурлах*

Чанёол зурагт руу анхаарсан хэвээр: Магадгүй чи залгаад хаана байгааг нь асуух хэрэгтэй байх!

Сэхүн: Би залгасан утасны цэнэгээ дуустал залгалаа. Эхэндээ дуудаж байсан ч одоо унтраачихсан байна. гэж бухимдангуй хэлэхэд

Каи Сэхүн рүү ширтэн: Би чамайг 9 болж байхад Сүёоныг явж авах эсэхийг чинь асуусан биз дээ?

Сэхүн хөмсгөө зангидан нухацтай царайлсаар: Би завгүй байхад чи яагаад очоод авчихаж болоогүй юм!!!! *уурлах*

Каи-н нүд томрон: OHHW OHHW, ЗАЛУУ МИНЬ ОДОО СҮЁОН ИРЭХГҮЙ БАЙГААН МИНИЙ БУРУУ БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ? ТЭР ЧИНИЙ НАЙЗ ОХИН БОЛОХООС МИНИЙХ БИШ! ТЭГЭЭД Ч ТЭР ОДОО ИХ СУРГУУЛЬД ОРОХ ГЭЖ БАЙГАА ДАВТАЛГАНД СУУЖ НОМЫН САНД СУУГААД ОРОЙТОХ ЭНГИЙН Л ҮЗЭГДЭЛ Ш ДЭЭ!

Сэхүн: *хөмсгөө зангидах*

Каи Сэхүнийг өөдөөс нь уурласанд дургүйн хүрсээр: Тэр өмнө 12 гэж ирдэг байхад чи ингэж сүржигнэж тоодоггүй байсан биз дээ???? Ер нь чи Сүёоныг боддог юм уу? Юм л бол гэртээ харь тэр бүхэн тоглоом байсан гэхээс өөр чи энд амьдрах хугацаанд нь олигтой үг хэлж байсан юм уу?

Сэхүн гэлтгүй түүний хажууд сууж байсан Чанёол Сүин хоёр Каи-аас айн түүн рүү ширтэж байхад Чанёол байдлыг ойлгон Сүинийг өргөн өрөө рүү нь авч явах нь тэр.

Каи яриагаа үргэлжлүүлэн: Сэхүн тэр жоохон тэр дөнгөж 19-тэй. Бидэнтэй анх уулзахад ямар бардам ихэмсэг охин байсныг чи мартчихаа юу! Би чамайг ойлгож байнаа! Чиний гэр бүлд тохиолдсон зүйлийн дараа чамд ямар хэцүү байгааг чамд ямар их хариуцлага оногдсоныг, одоо чи л гэр бүлийнхээ ганц хамгаалагч хариуцлага хүлээх үүрэгтэй нас биед хүрсэн хүн болсон гэдгийг чинь. Урдны хөгжилдөж зугаацдаг Сэхүн биш болсоныг чинь. Гэхдээ юу гээч Сэхүн чи Сүёоныг ч гэсэн анзаарч түүнд ч гэсэн санаа тавих хэрэгтэй! Эхэндээ чамайг зүгээр л гэр бүлийнхээ асуудлаас болж түүнийг түлхэж байгаа гэж бодсон ч одоо би эргэлзэж байна!

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now