Найз залуу нь байна! Харин чи хэн юм?

4.1K 205 37
                                    


Би Сэхүний өөдөөс чимээгүй ширтэн зогсоно. Үнэндээ юу хэлэхээ юу гэж хариулахаа ч мэдэхгүй амаа үдүүлчихсэн юм шиг л гөлрөн зогсож байлаа.

Эцэст нь чимээгүй байдлыг эвдэн Сэхүн түрүүлж ам нээхэн тэр.

Сэхүн: Чамаас уучлалт гуйж байгаан чамаас ямар нэгэн зүйл хүссэндээ биш юм шүү! Зүгээр л өнгөрсөн хугацаан ямар ч гэм хоргүй зөвхөн надад туслахыг хүссэн сэтгэл рүү чинь ус цацаж муухай аашилж байсанд уучлаарай л гэх гэсэн юм!

Сэхүн нэг амьсгаагаар дуржигнуулан эцэст нь гүнзгий амьсгаа аваад над руу болгоомжтой гэгчин харан: С-Сүүлийн удаа хэлсэн тэр үгс ч бас~ *уруулаа хазах* чин сэтгэлийн минь үг биш шүү Сүёон!

Тэрний хоолойны өнгөнөөс л гэмшиж байгаан илт байсан ч хариу юу ч хэлж чадсангүй.

Би толгой дохин: Мм~

Бидний дунд дахин чимээгүй байдал ноёрхоход Сэхүн над руу ширтэн шилэн хүзүүгээ илээд: Ю-Юу н-нөгөө ордоо!

Би толгой дохин: Мм~

Сэхүн инээх аядан: Т-Тэгвэл ч-чи түрүүлээд ордоо!

Би түүнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч амнаас минь авиа ч гарсангүй толгой дохин чимээгүйхэн гэр лүүгээ орлоо. Хаалгаа хаагаад хэсэг тэнд зогсохдоо тэрнээс арай өөр зүйл хүлээж байсан ч юм шиг. Зүрхэн дээрээ гараа тавин энэ хугацаанд зөвхөн түүнийг л харахыг хүссэн байхад ингээд дуугүй явуулчих нь дэндүү харамсалтай санагдан хурдхан шиг хаалгаа онгойлгон гарахад Сэхүн доош уруудан халаасандаа гараа хийн алхаж байлаа.

Ам минь эвэлж өгөхгүй түүний хойноос мунгинан зогсож байхдаа уйлчихгүйг хичээн доороо хавчганасаар: С-С-Сэхүн убба!

Сэхүн сонсоогүй бололтой чимээгүй алхаж байлаа.

Би: С-СЭХҮН УББА!

Энэ удаад Сэхүн явж байсан байрандаа зогсон удалгүй эргэж харах нь тэр.

Би инээмсгэлсэн ч харанхуйд тэр намайг жаргалтайг байгааг харж чадахгүй болохоор түүнийг харсандаа баярлан урсах нулимсаа зөнгөөр орхин: Х-ХООЛОО САЙН ИДЭЭРЭЙ УББА!

Сэхүн наашаа эргэж алхах гэхэд яахаа мэдэхгүй балмагдсандаа: Сайхан амраарай! Болгоомжтой яваарай! гэж хэлээд гялс гэр лүүгээ гүйж орлоо.

***

Сэхүний талаас

Сүёоныг хөөж явуулснаас хойш өөртөө уур хүрч бүх зүйл утгагүй санагдана. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байгаач~ Одоо урдны эцэг эхийн бяцхан жаал биш шүү дээ! Ямар нэгэн асуудал гарахад ээж аавдаа ирж гомдоллодог жаал биш... Өөрийн мэдэлгүйг зөвхөн тэр охинд ууралчихаад байгаадаа уур хүрч байна. Хэлэхийг хүсээгүй үгнүүдээ зөвхөн түүн рүү чулуудаж муухай аашилж байгаадаа уур хүрч байна. Би яачихсан юм бэ!!!!! Хамгийн их дургүй тамхи хүртэл татаж өдөр болгон архи уун өөрийгөө тайвшруулах гэж оролдсон ч тэрнийг минь гүйцэхгүй байна. Хэдий их стресстэж, ядарсан ч ганцхан тэрний өхөөрдөм царай ялдам инээмсэглэлийг хараад л тайвширдаг байхад одоо тэр минь алга. Ямар их гомдсон бол? Алаг нүдэнд нулимс хурахыг харахдаа өөрийгөө алчихмаар санагдсан ч өөрийн мэдэлгүй муухай үг чулуудсаар байсан өөрийгөө үзэн ядаж байна. Аль болох түүнийг бодохгүй байхыг хичээн ажилын хинээтэн шиг л өдөр шөнөгүй явсаар эцэст найзууд минь ч надаас холдож байна.

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now