Ичгүүргүй залуу.

4.5K 222 25
                                    

Сүёон хэт их бухимдсанаасаа болж том өрөөндөө хоёр тийш холхиж гүнзгий амьсгаа аваад ташаандаа гараа аван: ВУАХХХ,

Тэр дахиад л хоёр тийш холхин одоо ч гэсэн итгэж чадахгүй хөмсгөө зангидсан хэвээр байлаа.

Тэр тоглолт эхэлсний дараа шууд заалнаас гарч явсан билээ. Хэдий Крис гэх залуутай суухыг хүсээгүй ч тэр найзуудтайгаа нийлж түүнээр тоглосонд тэр маш их бухимдаж байв. Гэхдээ өөр нэг зүйл Сүёонд бас мэдрэгдэж байлаа.

Шөнийн 2 цаг

Сүёон ор нь дээрээ хэвтэж байгаад огцом өндийж суун тэвэрсэн дэр лүүгээ харан: Өөдгүй амин дэмийн тураал!!!

-Ханн юу гэлээ надад хайртай гэлүү? Тиймээ тийм харах царайны хуурамч амьтан гэдэг нь мэдэгдээд байсан юм! Оюутан байж ахлах сургуульд ирж~ Вуаахх бодохоор бүр галзуурахнээ муу гахай, хатсан шарилж, худалч шамий!!!!!! *өөртэйгөө ярих*

Сүёон хууртсандаа уур нь хүрэн шөнөжингөө хоёр тийш хөрвөөж өөртэйгөө ярин Сэхүнийг хараасаар үүр цайх алдад нойрондоо дийлдэн зовхин хүндэрсээр ор нь дээрээ унаад өгөх нь тэр.

***

Хэн нэгэн нэрийг минь дуудан зөөлөн сэгсрэхэд арай ядан нүдээ нээхэд үйлчлэгч эгч зогсож байв.

Би нүдээ нухлан: Яасан бэ эгчээ? Өнөөдөр амралтын~

Үйлчлэгч эгч миний яриаг таслан: Хатагтай тань дээр зочин ирсэн.

Би өндийж суун: Зочин гэнээ? Над дээр Маркаас өөр ирэх хүн байхгүй ш дээ! *нойрмог хэлэх*

Үйлчлэгч эгч: Ямартай ч та хувцсаа солиод доош буугаад ирээрэй! гэсээр гараад явчих нь тэр.

Би ч Маркаас өөр хүн над дээр ирдэггүй болохоор унтлагынхаа хувцсыг солиод эвшээсээр доош буун гал тогоонд орж ирэхэд хэн нэгэн ширээний ард үйлчлэгч эгч рүү харан сууж байлаа.

Үйлчлэгч эгч намайг орж ирэхийг харахад би урд суух хүн рүү заан нүүрээ янз бүр болгон надтай уулзах гэж ирсэн юм уу гэсээр гараараа дохин үзүүлэхэд

Үйлчлэгч эгч: Хатагтай~

Үйлчлэгч эгч намайг дуудахад би төв царайлан хаалга налан зогсож өнөөх хүн эргэж харахад нүд минь орой дээр нь гарах нь тэр.

Миний ам хагас ангайн хөмсгөө зангидсаар: Чи энд юу хийж яваа юм?

Сэхүн над руу харан: Сайн уу! *инээмсэглэх*

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now