/Дууссан/ ∞You Don't Love Me∞

By xxanuxxi

88.5K 4.2K 601

Гол дүр: Кү Сүёон, У Сэхүн Үйл явдал: Кү Сүёоныг түүний эцэг хүнтэй гэрлүүлэхээр болдог. Сүёон хэдий эсэргүүц... More

Крис бол Сэхүн, Сэхүн бол Крис
Анхны болзоо
Крис бол Крис биш!
У Сэхүн.
Ичгүүргүй залуу.
Хайр.
Магадгүй, Магадгүй би түүнд боломж олгох хэрэгтэй байх~
Үнэн ба Худал.
Хүнд үед нь түүнд хэрэгтэй хүн байхыг хүсэж байна.
Шинэ танил!
Тэр бол чиний найз охин!
Сүёон надтай болзоонд явах уу?
Намайг уучлах уу?
Найз залуу нь байна! Харин чи хэн юм?
БОНУС - "Эцэг нь хэн юм?"
Бүх зүйлийг дахин шинээр эхэлцгээх үү?
Та хоёр бие биенээ таньдаг юм уу?
Би чамд хайртай!

Анхны уулзалт.

9.6K 273 30
By xxanuxxi

Аавын хэлсэн зүйлээс болж уур минь дээд цэгтээ хүрэн багтрах шахам бухимдсаар гараа чанга атган эцэст нь тэвчиж чадахгүй нь~~

Би: ААВАА ТА СОЛИОРЧХОО ЮУ!!!! БИ ДӨНГӨЖ 18-ТАЙ АМЬДРАЛ МИНЬ ИД ЦЭЦЭГЛЭЖ БАЙХАД ЮУ ГЭНЭЭ? ХҮНТЭЙ ГЭРЛЭХ ЭЭ? БҮР БОЛООГҮЙ ОГТ ТАНИХГҮЙ ЗАЛУУТАЙГАА ЮУ?!!!!! БОЛЬЖ ҮЗ ААВАА! ТАНЫ ТОГЛООМ ХЭТЭРЧ БАЙНА!

Аавын өөдөөс амьдралдаа ганц удаа орилж байгаагүй ч энэ удаад тэссэнгүй.

Аав өөдөөс нь хашхичсанд гайхан над руу ширтэж байхад би гүнзгий амьсгаа аван уураа дарах гэж хичээсээр харц буруулан: Уучлаарай ааваа!

Аав санаа алдан: Сүёон-аа энэ чамайг бага байхаас л төлөвлөгдчихсөн байсан зүйл шүү дээ!

Бурхан минь!!!!!

Итгэж ядсаар ширээн дээрээс цүнхээ шүүрэн үүдэнд гутлаа өмсөж байхад

Аав: ЯДАЖ ТЭРЭНТЭЙ УУЛЗААД ҮЗЭЭРЭЙ СҮЁОН! ӨНӨӨДӨР ТАНАЙ СУРГУУЛЬД ШИЛЖИЖ ОРЖ БАЙГАА ГЭСЭН~

Өххх энэ бүхнийг хараал идээсэй!!!!

Хаалга саван гэрээсээ гарахад жолооч хүлээн зогсож байлаа.

Би жолоочийг зөрж алхан: Өнөөдөр ганцаараа явмаар байна. Намайг тайван орхи!!!!

Одоо чинь 21-р зуун байхад төлөвлөгдчихөн гэрлэлт? надаар тоглож байгаа биз дээ ааваа!!!! *бувтнах*

Кү Сүёон тэр бол баян айлын ганц охин. Ихэмсэг, хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг хүчирхэг шударга нэгэн. Баян айлын охин ч гэсэн тэр хүн байх үнэ цэнийг маш сайн мэднэ. Эцэг нь ч багаас нь түүнд энэ бүхнийг зөвөөр зааж сургасан. Хүүхдүүдтэй эелдэг сайхан харьцдаг ч тэр сайн найз байдаг гэдэгт итгэдэггүй. Тэр нь ч түүний сул талыг нууж чаддаг байх...

***

Өглөөний онцгүй мэдээнээс болж хэн нэгэнтэй мэндэлж инээмсэглэх хүсэл байсангүй. Ангид цүнхээ оруулж тавиад сургуулийн хойно байх үргэлж надад тайван байдлыг мэдрүүлдэг саравчинд ирэн тайвшрах гэж хичээн сууж байхад тайван байдлыг минь алдагдуулан: Ямар нэгэн зүйл болоо юу?

Би түүний үнэрээр л хэн болохыг нь танина.

Би нүдээ аньсан хэвээр санаа алдан: Чи надад саад болчихлоо.

Тэрний инээх нь сонсогдож хажууд минь ирж суун: Миний мөрийг дэрлэх үү?

Би түүний гэдэс рүү тохиолдон: Өхх~ Ёстой нэг~

Тэр гэдсээ даран баашилсаар: Яаая!

Би нүдээ нээн түүн рүү харсаар инээмсэглэн: Тоглохоо боль Марк!

Марк хөлөө ачиж суун урагшаа харан инээмсгэлсээр: За юу тохиолдсоноо яриад бай!

Аавын хэлсэн үгс дахин чихэнд сонсогдон санаа алдан Маркийн мөрийг дэрлэхэд Марк инээмсэглэн: Миний мөр чамд хэрэг болон гэж хэлээ биз дээ~

Би санаа алдан: Марк~ Том болох тусам яагаад толгой өвтгөсөн асуудлууд их болоод байдаг юм болоо?

Марк инээмсэглэн: Бид хариуцлага хүлээх насанд хүрч байгаа болохоор тэр~

Би гунигтай инээммэглэн: Би бэлэн биш байна~

Марк: Тэгээд чамд тохиолдсон асуудлаа хэлэхгүй юм уу?

Би хэлэх эсэхтээ эргэлзэн сууж байгаад Марк руу харан хэлэх гэж байхад бидний яриаг таслан хичээл орсныг мэдэгдэж хонх жингэнэх нь тэр.

Би инээмсэглэн: Санаа зовох хэрэггүй ээ аавтай жоохон ам муруйсан юм~ хичээлдээ орцгооё!

Марк мөрөөр тэврэн бид инээлдсээр сургууль руу орон анги анги руугаа явцгаалаа.

***

Чэёон: Сүёон-аа!

Би хичээлээ бичингээ хажуу тийшээ харахад

Чэёон: Тэрийг сонссон уу?

Би түүн рүү харан: Юу тэрэв?

Чэёон: 4-2-т өнөөдөр хүүхдүүд шилжиж ирсэн гэдгийг~

Толгой руу минь цус юүлэгдэх шиг л болон аавын хэлсэн ТЭР ТАНАЙ СУРГУУЛЬД ШИЛЖИЖ ОРЖ БАЙГАА гэдэг үг цуурайтаж байлаа.

Би инээх аядан: Т-Тийм үү?

Чэёон амаа дарж инээн: Өглөө бгш нарын өрөөнд байхын харсан үнэхээр царайлаг юм байнлээ!

Би инээх аядан: А-Аан тийм үү!

Тэрэнд ч гэсэн миний талаар эцэг эх нь хэлсэн биз. Ээдрээтэй асуудал~ Бурхан минь толгой өвдөж байна. *үсээ зулгаах*

Их завсарлагаа болоход Марк руу арын саравчинд хүрээд ир гэж мессеж явуулаад түүнээс өглөөхөн салсан саравчиндаа ирж суун түүнийг хүлээж байхад урдхан талд өмнө харж байгаагүй 3 залуу нэг охин зогсож байлаа.

Тэднийг ажиглан Маркийг хүлээн сууж байхад нүдний шилтэй залуу над руу харан бид харц мөргөлдөх нь тэр.

Би тайвнаар харцаа буруулан нүднийхээ булангаар түүн рүү харахад тэр одоо ч гэсэн над руу харж байлаа.

Би бантсаар: Юу вэ? *бувтнах*

Марк: Сүёон! гэж орилсоор амьсгаадан миний хажууд ирж суун: Тэр чухал мессеж чинь юу вэ?

Би Марк руу харан: Танай ангид шинэ хүүхэд ирсэн гэл үү?

Марк формынхоо халааснаас хавчуургатай талх гаргаж ирэн нэгийн надад өгөөд: Үгүй ээ~

Би гайхан хавчуургатай талхын задалсаар: Чэёон хэлэхдээ~

Марк хавчуургатай талхнаасаа нэг хазаад над руу харан инээмсгэлсээр: Хүүхдүүд~

Би гайхан: Юу?

Марк: Хүүхдүүд шилжиж ирсэн. Бүр дөрвийн дөрвүүлээ шүү! Ядаж хоёр нь өөр ангид орж болоогүй юм байхдаа гэж хэлэн эргэн тойрноо харж байгаад хажуу тийшээ харан толгой дохин: Өө тэр байна.

Би түүний харж байгаа зүг рүү харцаа шилжүүлэн: Аль гэж хэлэхэд саяхан миний харсан гурван залуу нэг охин зогсож байлаа.

Марк тэдний зүг харан: Тэр дөрөв нэг ангиас шилжиж ирсэн гэсэн. Охин нь тэр гурвын тэр өндөр залуу байгаа биз тэрэнтэй үерхдэг юм шиг байнлээ~

Би тэдний зүг харан сонин царайлан: Тэр гурвуулаа л өндөр юм байна ш дээ~

Марк: Тэр нөгөө хоёроосоо арай өндөр шар үстэй залуу байгаа биз дээ!

Би: -_- гурвуулаа л ихэр юм шиг шар үстэй байна ш дээ!!!!

Марк: -_- Мэдэхгүй ээ мэдэхгүй нэгнийхэн л найз охин. Охин Esmee-н модел охин гэсэн.

Би толгой дохин: Ммм~

Марк: Чи яагаад тэднийг сонирхоод байгаа юм?

Би Маркийн өвдгийг дэрлэн тэнгэр ширтэн хэвтээд: Зүгээр л~

Марк: Өнөөдөр болзоонд явцгаах уу?

Би нүдээ анин: Өнөөдөр чадахгүй ээ! Дараа болцгооё! Маккие дуу дуулаад өг!

Марк ярвайн: Наад охин нэрээ боль гэж хэлсэн биз дээ!

Би чимээгүй тэр гурван залуугийн хэн нь миний сүйт залуу болохыг бодон хэвтэж байхад Марк үсийг минь зөөлхөн илбэн дуулж байлаа.

***

Оройн 8 цаг эцэст нь аавыгаа яаж ч эсэргүүцэж чадахгүй өнөөх болзоонд нь явахаар болов.

Өрөөнөөс гарч ирэхэд аав үйлчлэгч эгч хоёр үүдэнд намайг догдлолтой хүлээн зогсож байлаа.

Би тэдний хажууд очиход үйлчлэгч эгч: Манай Сүёон үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би гүнзгий амьсгаа аван: Явлаа~

Аав миний гарнаас барин: Сүёон-аа!

Би нүдээ анин: Та охиноо хайртай хүнтэй нь суулган гэж байснаа санаж байна уу? Харин одоо бол та яг л кинон дээр гардаг шунаг сэтгэлтэй аав нар шиг санагдаж байна. Тэр чинь хир баян айлын хүүхэд болохыг мэдэхгүй ч надад таалагдахгүй бол би шууд гараад ирнэ шүү!

Аав гунигтай инээмсэглэн: Тэр хүүтэй ганцхан удаа уулзаад үзчих бодол чинь өөрчлөгдөх болноо...

Би залхсан байртай: Ойлголоо~ Тэр сайн хүүг чинь тийм сайн эсэхийг өнөөдөр шалгаад үзчихье! Намайг зарж байгаа юм шиг санагдаж байна ааваа~ *бувтнах*

Гэрээс гарахад жолооч ах хаалга онгойлгож өгөн бид миний сүйт залуу гэх хүнтэй уулзах газар луу хөдөллөө.

Цонхоор замын эгнэн ассан гэрлүүдийг ширтэн явна. Тэр гурван залуугийн нэгэн миний сүйт залуу~ бас мөрөөдлийг минь үгүй хийсэн хүн.

Нилээн удаа явсаны эцэст бид ирсэн бололтой жолооч хаалга онгойлгон: Хатагтай ирчихлээ!

Би машинаас буухад бид KINGS зочид буудлын өмнө ирсэн байлаа.

Би буудал руу ширтэн: Баян айлын эрх дураараа жаалуудын нэг юм биз дээ! *бувтнах*

Буудлын ресторан луу орон аавын нэрийг хэлэхэд зөөгч намайг суудал руу минь дагуулж явлаа.

Инээдтэй юм өөрийгөө 30 минут хоцорч ирсэн гэж бодсон~

Уулзах ёстой залуугаа хүлээн эргэн тойрноо ажиглан Марк руу өнөөдөр очиж хонохоо хэлээд утсаа ширээн дээр тавихад өмнө минь цагаан хослолтой өндөр цагаан залуу ирж зогссон байлаа.

Залуу инээмсэглэн: Хоцорсонд уучлаарай! Ажил гараад хоцорчихлоо гэж хэлэн урд минь суухад би юу ч хэлсэнгүй. Угаасаа ярихыг ч хүсэхгүй байна.

Залуу инээмсэглэн: Намайг Крис Ву гэдэг.

Би түүн рүү ширтсээр: Надтай гэрлэх гээд шалтгаан чинь юу юм?

Крис инээмсэглэн: Ширүүн байх чинь~

Би түүний нүд рүү ширтсээр: Би юмыг тойруулаад байх дургүй! Мөнгөнөөс болж надтай гэрлэх гэж байгаа бол *эргэн тойрноо харах* танайх манайхаас мөнгө горидохооргүй баян юм шиг байна! Бас надад найз залуу байгаа~ тийм болохоор өнөөдрийн уулзалтыг ингээд өндөрлөцгөөе! Би аавдаа тайлбарлаад хэлчих болохоор чи ч гэсэн гэрийнхэндээ намайг таалагдахгүй байна гэж хэлээрэй!

Ширээн дээрээс утас цүнхээ аван суудлаасаа босон түүний хажуугаар зөрөх гэж байхад

Крис инээмсэглэн долоовор хуруугаараа эрүүгээ илээд: Одоо яадаг билээ? Чи надад таалагдаж байгаа юмсан. *инээмсэглэх*

Би гайхан түүн рүү харахад тэр над руу ёжтой инээн сууж байлаа.

Би: Тэгвэл чи надад таалагдахгүй байна гэж хэлээд явах гэхэд Крис миний гарнаас минь хүчтэй татан намайг өвөр дээрээ суулгачих нь тэр.

Би: O.o

Крис нүд рүү минь ширтэн: Одооноос чи минийх~ *инээмсэглэх*

Continue Reading

You'll Also Like

1.2M 92.4K 126
credit to original author Shui Qian Cheng. This story belongs to Rosy0513 . I am just a translator. This cover photo is not belong to me.
143K 17K 32
"Хөөрхөн өө, намайг У Сэүн гэдэг. Найз охин минь болох уу?" "Дэмийрэлгүй бодлогоо бод."
131K 7.3K 29
EXOLOGY /SEQUEL/ Гол дүр: Хан Мари, Бён Бэкхён & Others Хан Мари бол SM энтертаймэнтэд 2014 онд дэбют хийсэн БуАгийн залгамж халаа гэж хэлэгддэг ганц...
14.4K 2.5K 33
"Намайг сонсож байна уу?" Түүний нүднээс сонссон үгс сэтгэлийг минь эмтлэх шиг болов. Тэр үед ч, одоо ч... би үргэлж чамайг сонсож байсан юм сан. /Co...